Эмх цэгцтэй байдлын хатан хаан Япон бүсгүйн зөвлөгөө

2019-02-08, 20:13
16,967

Гэр орноо хялбар аргаар хэрхэн цэмцгэр, эмх цэгцтэй байлгах зөвлөмжүүдийг хүргэдэг Нэтфликсийн "Tidying Up with Marie Kondo" цуврал нь хэдийнээ хүн бүхний үзэх дуртай нэвтрүүлэг болоод байгаа. Эмх цэгцтэй байхын ашиг тусын талаар дөрвөн ч ном хэвлүүлсэн япон бүсгүй Мэри Кондо (Marie Kondo) тус нэвтрүүлгийн дугаар бүр дээр гэр орноо замбараатай болгож, хөл толгойг нь олох хүсэлтэй байгаа айлд зочилж, өөрийн гайхалтай зохион байгуулалтын аргуудаараа асуудлыг нь шийдэж өгдөг. Ингээд та бүхэнд Кондогийн нэвтрүүлгээс хамгийн онцлог гэсэн 7 зөвлөмжийг хүргэе.

Эмх цэгцтэй байдлын хатан хаан Япон бүсгүйн зөвлөгөө
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эмх цэгцтэй байдал хосуудын харилцаанд нөлөөлдөг

Нэвтрүүлгийн эхний дугаар дээр гэрийн эзэн гэр орон нь бохир, замбараагүй үед байнга стресстэж, эхнэр хүүхдүүддээ муухай аашлах үе байдаг гэж хэлдэг. Кондогийн үзэж байгаагаар эмх замбараатай байснаар хосууд хоорондын холбоо гүнзгийрдэг аж. Тиймдээ ч бараг дугаар бүр дээр түүний энэ онол батлагддаг. Нэг зорилгын төлөө хамтдаа ажилласнаар (гэрээ цэвэрлэх г.м) зөвхөн гэр орон цэмцийгээд зогсохгүй гэр бүлийн гишүүд хоорондын харилцаа бэхэждэг аж. 

Эмх цэгцтэй байдал хосуудын харилцаанд нөлөөлдөг

2 Аливаа юмыг сайхан болгохын тулд одоо байгаагаас нь дордуулах хэрэг гарна

Гэрийн булан тохой бүрээс хэрэгтэй хэрэггүй бүхий л хувцсаа цуглуулаад нэг газар овоолохоос энэ арга эхэлнэ. Ингэснээр танд юу хийх ёстой чинь тодорхой болно. Тодруулбал, хэрэгтэй, өмсөх хувцаснуудаа авч үлдээд бусдыг нь хаях юм уу бусдад өгөхөөр ангилах хэрэгтэй.

Аливаа юмыг сайхан болгохын тулд одоо байгаагаас нь дордуулах хэрэг гарна

3 Байрлалаар нь бус төрлөөр нь цэгцэл

Гэрээ өрөө өрөөгөөр нь эмхэлж цэгцлэх нь буруу гэнэ. Кондогийн зөвлөснөөр бүх зүйлийг төрөл төрлөөр нь цэгцлэх хэрэгтэй. Хамгийн гол ангиллууд гэвэл хувцас, номнууд, бичиг баримтууд, "комоно" буюу жижиг сажиг зүйлс, хувийн эд зүйлс юм. Комонод хоолны сав суулга, угаалгын өрөөн дэх шампунийн сав, хүүхдийн тоглоомууд гэх мэт зүйлс орно.

Байрлалаар нь бус төрлөөр нь цэгцэл

4 Зөв эвхэх

Ашиг өгөхөө нэгэнт больсон зүйлсээс салсны дараа үлдсэнийг нь байранд нь оруулах цаг ирлээ. Энэ ажилд Мэри Кондогийн хувцас эвхэх арга хамгийн их тус хүргэнэ. Доорх бичлэг дээр заасны дагуу эвхсэнээр шургуулгаас хувцсаа олоход хялбар байхын зэрэгцээ зай хэмнэж чадна. Түүнчлэн эвхэх ажилд хүүхдүүдээ дайчилсан нь зүйтэй гэж Мэри Кондо зөвлөдөг. 

Зөв эвхэх

5 Жижиг хайрцагнуудтай нөхөрлө

Кондогийн үздэгээр бүхий л зүйл гэр оронтой байх ёстой. Овор томтой зүйлсийн байрыг нь олоход амар, харин шургуулга дүүргээд байгаа жижиг сажиг зүйлсийг яах хэрэгтэй вэ? Жижиг хайрцагнууд энэ асуудлыг шийдэж чадна. Гал тогооны хэрэгслүүд, оймс, бэлэг дурсгалын зүйлс гэх мэтийн зүйлсийг жижиг цаасан хайрцагт ялган хийх хэрэгтэй. 

Жижиг хайрцагнуудтай нөхөрлө

6 Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бай

Оролцогч айлын гэрт орж ирэх болгондоо Кондо гэрийнхэнтэй хамт шалан дээр суугаад толгой хоргодох, амьдралаа босгох сууцаар хангаж өгч байгаад талархлаа илэрхийлэх ёслолыг тухайн айлын гэрт зориулан үйлддэг. Өмчилдөг эд зүйлсдээ ч гэсэн сэтгэл хангалуун, талархалтайгаар хандах хэрэгтэйг тэрээр мөн зөвлөдөг. Кондогийн нэвтрүүлгийг онцгой, үзүүштэй болгодог гол зүйлсийн нэг нь энэ юм.

Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бай

7 Яарах хэрэггүй

Мэри Кондогийн гэр ч гэсэн замбараагүй болох үе бий. Гэхдээ цэгцэлж цэвэрлэх ажилд дарагдаж стресстсэн үедээ тэр орондоо ороод л унтчихдаг гэнэ. Тиймдээ ч "Tidying Up with Marie Kondo"-ийн нэг дугаар нь бүтэн сар орчмын үйл явдлыг харуулдгийг санах хэрэгтэй. Удаан ч гэсэн урагшилж л байвал бүх зүйл бүтнэ. 

Яарах хэрэггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()