Дани улсад байдаг агаар бохирдуулдаггүй хог дахин боловсруулах үйлдвэр

2019-02-23, 14:17
5,446

2017 онд Дани улсын нийслэл Копенхаген хотод хог хаягдлыг дахин боловсруулах "Копенхилл" нэртэй үйлдвэр баригджээ. Метал, шилэн гадаргуутай футурист хэв маягийн тэрхүү үйлдвэрийн барилга Данийн архитектор Бьарке Ингелсийн (Bjarke Ingels) зураг төслөөр боссон аж. "Копенхилл" нь өдгөө үйлдвэрлэлийн бүтээмж, чанараараа дэлхийд тэргүүлэхийн сацуу хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрүүлэх гол цэг болсон байна. Ингээд та бүхэнд тус үйлдвэр нь юугаараа гайхалтай болохыг танилцуулъя.

Дани улсад байдаг агаар бохирдуулдаггүй хог дахин боловсруулах үйлдвэр
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Уг үйлдвэр нь Копенхагений 550 мянган оршин суугч, 45 мянган аж ахуйн нэгжийн гаргадаг хог хаягдлыг дахин боловсруулж дулааны энергид хувирган 150 мянган өрхийг цахилгаанаар хангадаг. 

Үйлдвэр нь дэвшилтэт технологийн шүүлтүүрүүдээр тоноглогдсон тул агаарт маш бага хэмжээний утаа ялгаруулдаг. 

Хамгийн сонирхолтой нь гэвэл "Копенхилл" нь иргэд, жуулчдын амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх зориулалтаар бас ашиглагддаг. Барилгын налуу дээвэр дээр 85 метр өндөр, 200 м урттай, хуванцар бус материалаар хийгдсэн бүрхүүл бүхий цанын зам байдаг ажээ.Тэрхүү материал нь гадаад байдлын хувьд сойзны үстэй төстэй ч гулгахад яг л цас шиг мэдрэгддэг байна.

Түүнчлэн "Копенхилл" дотор ресторан, гүйлтийн, явган аяллын зам, цанын спортын сургалтын төв болон дэлхийн хамгийн өндөр (88 м) авиралтын хана бий.

Хог хаягдлыг боловсруулах процессыг хажуугаас нь харах боломжтой ажиглалтын цэг бас байдаг. 

2018 оны арван хоёрдугаар сард дээрх цанын зам ашиглалтад оржээ.

"Копенхилл" үйлдвэр тавьсан зорилгодоо хүрэхэд ганц алхам дутуу байгаа аж. 2025 онд Копенхаген нь нүүрс хэрэглэдэггүй, хүлэмжийн хий ялгаруулдаггүй дэлхийн анхны хот болох, мөн 2035 он гэхэд Дани улсын хэмжээнд нүүрсний хэрэглээг халах зорилт тавиад байгааг тус улсын эрх баригчид зарлажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()