Таныг ажилгүй болгох болчимгүй үгс

"Esquire"  сэтгүүлийн ерөнхий редактор Росс Маккаммон (Ross McCammon)  ажилчдаа ажиглаад тэдний ирээдүйтэй эсэхийг тодорхойлж чаддаг гэжээ. Учир нь бид яриагаараа өөрийнхөө хэн болохыг илэрхийлэх боломжтой гэнэ. Тиймээс өөрийн ярьж буй зүйлдээ анхаарал хандуулж, дараах үгсийг ажлын байран дээрээ битгий хэрэглэж байгаарай.

Таныг ажилгүй болгох болчимгүй үгс Хадгалах

Ариун цэврийн өрөөг тань хормын дотор гял цал болгох аргууд

Хамгийн хурдан бохирддогийн зэрэгцээ цэвэрлэхэд хамгийн төвөгтэй өрөө бол угаалгын өрөө гэдэгтэй та бүгд санал нийлэх байх. Байнга дулаахан, чийглэг байдаг тул угаалгын өрөө нь төрөл бүрийн бактериудын үржих таатай орчин болдог гэдгийг олон судалгаа харуулдаг. Гэвч угаалтуур, суултуур зэргийг угааж цэвэрлэх тийм ч таатай ажил биш тул бид ихэвчлэн хойш тавьчихдаг шүү дээ. Иймд уншигч та бүхэнд цэвэрлэгээний ажлыг тань гайхалтай хөнгөвчлөх хялбархан бөгөөд үр дүнтэй аргуудыг зааж өгье.

Ариун цэврийн өрөөг тань хормын дотор гял цал болгох аргууд Хадгалах
2018-12-01, 15:45

Өнөө цагийн "Дайн ба энх"

Турк улсад амьдардаг Уйгур (Uğur) хэмээх уран бүтээлч залуу дэлхий дахинд бидний мэдэхгүй эсвэл үл тоодог ямар аймшигтай, хэрцгий үйл явлдууд болж өрнөдгийг өөрийн бүтээлээрээ хүмүүст ойлгуулахыг хүсдэг ажээ. Бид нэгэн нарны дор амьдардаг хэрнээ яг л хоёр өөр ертөнцийн хүмүүс шиг байдгийг тэрээр тодотгосон юм. Харин энэ явдал нь үнэхээр зүрх шимшрмээр...

Өнөө цагийн "Дайн ба энх" Хадгалах
2018-12-01, 14:26

Аз гэж үүнийг л хэлнэ!

Яагаад ч юм аз үргэлж тэдний талд байдаг хүнийг бид амны хишигтэй, алтан аяганаас ус уусан хүн гэж нэрлэж цаанаасаа л бусдаас илүүг хүртэхээр заяасан гэж боддог. Харин "азгүй" бидэнд тохиолдсон гэнэтийн таатай зүйлийг "сохор аз" гээд л өнгөрдөг. Хэдийгээр тиймэрхүү аз дайрах нь цөөхөн, эсвэл жижигхэн байвч нэг ирэхдээ жинхэнэ сэтгэл ханамж, баяр хөөрийг авчирдаг шүү дээ. Ингээд та бүхэнд хувь заяа харж үздэг гэдгийг нотлох гайхалтай бөгөөд хүн бүхэнд тохиолдоод байхгүй азтай тохиолдлуудыг хүргэе.

Аз гэж үүнийг л хэлнэ! Хадгалах
2018-12-01, 14:25

Дайны үеэр дарсан аймшигт гэрэл зургуудын үнэн түүх

Анхны гэрэл зургийг 1826 эсвэл 1827 онд Францын Бургунди тосгонд Жозеф хэмээх нэгэн эр гэрийнхээ цонхоор дарсан гэдэг. Харин 1839 онд анхны хүний гэрэл зургийг Парис хотноо Булевард гудамжинд гутал өнгөлж байсан залуугийн зургийг авсан байдаг. Харин Америкийн иргэний дайны үеэр гэрэл зурагчин Мэтью Брэди болон түүний ажилтан Эндрю Гарднер нар үхсэн цэргүүдийн зургийг авч нийтэлснээр хүмүүсийн дайны талаарх үзэл бодлыг өөрчилсөн гэдэг. Доорх жагсаалтад дайны үеэр эгзгийг нь олж дарсан 8 гэрэл зураг байх бөгөөд тэрхүү зургийн ар дахь гашуун түүхийг өгүүллээ.  

Дайны үеэр дарсан аймшигт гэрэл зургуудын үнэн түүх Хадгалах
2018-12-01, 14:08

Ирээдүйн гоо сайхны бүтээгдэхүүнүүд

Нүүр будалт нь бие даасан урлаг болтлоо хөгжсөн өнөө үед хэрэглэгчдийнхээ анхаарлыг татахын тулд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид төрөл бүрийн шинэ арга сэдэж эхэлжээ. Тэдгээрээс хэрэг болохоос хэрэг болохгүй нь олон ч зарим тохиолдолд үнэхээр сайн бүтээгдэхүүн гарч ирэх нь бий.

Ирээдүйн гоо сайхны бүтээгдэхүүнүүд Хадгалах

Жирэмсэн эмэгтэйчүүд кофе уух нь урагт ингэж нөлөөлдөг!

Кофе нь ургийн хөгжилд сөргөөр нөлөөлж хүүхдийн жинг огцом бууруулдаг болохыг Ирландын Дублины их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Хэрэв та кофенд үнэхээр дуртай бол нэг өдөрт хэрэглэж байгаа кофены хэмжээ 200 мг-аас хэтрэхгүй байх ёстой гэнэ. Өөрөөр хэлбэл энэ хэмжээ нь жирэмсэн эх өдөрт 283 гр кофе 700 гр цай ууж болно гэсэн үг.

Жирэмсэн эмэгтэйчүүд кофе уух нь урагт ингэж нөлөөлдөг! Хадгалах

Алдартай брэндүүдийн тухай сонирхолтой баримтууд

Дэлхийд танигдсан компаниудын амжилтанд хүрсэн түүхийг сөхөж үзвэл сонирхолтой, жигтэй олон баримтууд гарч ирнэ. Жишээлбэл Германы болоод дэлхийн спорт хувцас үйлдвэрлэлийн ноён оргилууд болох "Адидас", "Пума" брэндүүдийн төв үйлдвэр яагаад нэг жижигхэн хотод зэрэгцэн орших болсон нь ч учиртай. Түүнчлэн алдарт "Вольксваген" зөвхөн автомашины бус хүнсний салбарт ч хүч үзэж байсныг хүмүүс төдийлөн сайн мэддэггүй. Эдгээр сонирхолтой бүхний хариулт, учир шалтгааныг дараах мэдээллээс уншаарай.

Алдартай брэндүүдийн тухай сонирхолтой баримтууд Хадгалах

Үргэлж бусдын яриаг тасалдаг хүмүүстэй хэрхэн харьцах вэ?

Хүнийг яриаг таслах нь хамгийн бүдүүлэг үйлдлүүдийн нэг бөгөөд зарим хүмүүс зайлшгүй шаардлагаар ийм үйлдэл гаргадаг бол зарим хүмүүс санаатайгаар бусдын яриаг таслан үл хүндэтгэж буйгаа илэрхийлдэг. Ямартай ч ямар зорилготой байх нь үл хамааран ярилцаж буй хүнийхээ үзэл бодлыг бүрэн сонсолгүй өөрийн бодлыг тулгадаг хүнтэй учраа олно гэдэг амаргүй зүйл. Тийм учраас хэрвээ та яриа тасалдаг хүнтэй уулзахаар болсон бол дараах зүйлсийг санаж байх хэрэгтэй.

Үргэлж бусдын яриаг тасалдаг хүмүүстэй хэрхэн харьцах вэ? Хадгалах

Улс орнуудын хачирхалтай, өвөрмөц хоолнууд

Хооллох соёл гэдэг цаг үеийн онцлогийг даган хувьсан өөрчлөгдөж, газар орны онцлогийг даган ялгарч, солигдож байдаг зүйл ажээ. Нэг жишээ дурдахад, Төв Америкт эхэндээ шоколадыг халуун чилитэй хольж гашуун ундаа болгон уудаг байжээ. Тэгтэл нэгэн сониуч хүн чилиний оронд элсэн чихэр хийгээд ууж үзсэнээр өдгөө бидний иддэг амтат шоколад үүссэн гэдэг. Энэ мэтчилэн бодоход л огиудас хүрмээр зүйл өөр ард түмний дунд амтат зоог гэж үнэлэгдэх тохиолдол бишгүй гардаг ажээ. Ингээд уншигч та бүхэнд дэлхийн үндэстнүүдийн хамгийн хачирхалтай, сонирхолтой байдлаар хоолыг иддэг, бэлтгэдэг жишээнүүдээс хүргэе.

Улс орнуудын хачирхалтай, өвөрмөц хоолнууд Хадгалах
2018-11-30, 15:34

Ижилхэн төрийн далбаатай улс орнууд

Төрийн далбаа бол улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлэг тэмдэг бөгөөд ард түмнийг нэгэн бэлгэдлийн дор нэгтгэж байдаг онцлогтой. Зарим орны төрийн далбаа улс орноо шууд л таниулдаг байхад зарим улсын далбааг хэчнээн хараад ч ямар улсынх гэдгийг мэдэж чаддаггүй. Харин зарим үед ялгахын аргагүй далбаатай улсууд ч харагдах бөгөөд чухам ялгаа нь юундаа байгааг нухацтай ажиглах хэрэгтэй болдог. 

Ижилхэн төрийн далбаатай улс орнууд Хадгалах
2018-11-30, 15:00