Таныг ажилгүй болгох болчимгүй үгс

"Esquire"  сэтгүүлийн ерөнхий редактор Росс Маккаммон (Ross McCammon)  ажилчдаа ажиглаад тэдний ирээдүйтэй эсэхийг тодорхойлж чаддаг гэжээ. Учир нь бид яриагаараа өөрийнхөө хэн болохыг илэрхийлэх боломжтой гэнэ. Тиймээс өөрийн ярьж буй зүйлдээ анхаарал хандуулж, дараах үгсийг ажлын байран дээрээ битгий хэрэглэж байгаарай.

Таныг ажилгүй болгох болчимгүй үгс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Миний хэлснийг ойлгосон уу?

Өгүүлбэрийнхээ төгсгөлд энэ хэллэгийг ашиглах нь та өөрийн хэлсэн зүйлдээ итгэлгүй байгааг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл тэрээр өөрийн хэлсэн зүйлдээ бүрэн итгэлтэй биш, эсвэл хэлсэн зүйлээ ойлгохгүй байгаа мэт сэтгэгдлийг төрүүлэх болно. Ийнхүү өөртөө итгэлгүй байгаа учир хамтрагчаа өөрийн хэлсэн тэнэг зүйлийг давтан хэлэх хүсэлт тавьж байгаа мэт санагдана.

Хэрхэн хэлж болох вэ: Асуух зүйл байвал чөлөөтэй асууж болно.  

Миний хэлснийг ойлгосон уу?

2 Өчигдөр хэтрүүлэн хэрэглэсэн бололтой

Хэн ч таны шарталтын талаар сонсохыг хүсэхгүй. Үүнээс гадна өчигдрийн таны шоу ажлын тань ачааллыг багасгах шалтгаан биш.  Энэ төрлийн хэллэгийг  хэлсний дараа хэн нэгэн таныг ойлгох нь юу л бол. Харин ч таныг буруугаар бодох вий.

Хэрхэн биеэ авч явах вэ? Ямар ч тохиолдолд өчигдөр шоудсан талаараа мэдэгдэж болохгүй.

Өчигдөр хэтрүүлэн хэрэглэсэн бололтой

3 Надад тэгэж санагдсан...

Ажил дээр хүмүүс төрөл бүрийн мэдрэмжийг мэдэрдэг бөгөөд энд гомдол, өөртөө итгэлгүй байдал гэх мэт багтаж болно. Өөрөөр хэлбэл, сэтгэл хөдлөлдөө автах хэрэггүй юм. Харин үүний оронд “мэднэ”, “бодож байна” гэх мэт үгийг ашигласан нь зүгээр.

Хэрхэн хэлэх вэ: “Миний бодлоор...”

Надад тэгэж санагдсан...

4 Энэ ажил болохоос зугаацах газар биш

Хүн бүр ажилдаа өөр өөр байдлаар ханддаг. Зарим нь ажлыг яг л там мэтээр хүлээн авдаг бол зарим нь ажил дээрээ баяр баяслыг мэдэрдэг. Хамт олон гэдэг ажлыг өөр өөрийн үзэл бодол хүлээж авч, өөр өөрийн гэсэн байр суурийг эзэлдэг.

 Хэрхэн хэлж болох вэ: Таны ажил танд баяр баяслыг бэлэглэж байгаад би баяртай байна.

Энэ ажил болохоос зугаацах газар биш

5 Уучлаарай, гэхдээ...

 Яриагаа эхлэхдээ энэ үгээр эхлүүлэх нь та өөрийгөө буруутай гэдгээ шууд хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлнэ. Хэдийгээр яриа тань эхлээгүй байгаа ч та харилцагчдаа сөрөг сэтгэгдэл төрүүлж, тэр таныг үл ойшооно.Энэ аргаар бусдын ярианы дундуур орох нь бүр бүдүүлэг. Энэ тохиолдолд таны уучлаарай гэдэг үг нь “та нар яагаад дэмий зүйл яриад байгаа юм бэ” гэсэн утгыг илэрхийлнэ.

Мөн ажлын хамтрагч болон даргадаа хандахдаа уучлалт гуйх хэрэггүй.  Энэ төрлийн эелдэг байдал нь танд эерэгээр нөлөөлөх нь юу л бол. Уучлалт хүсэх маягаар ямар нэг зүйл хэлэх нь та өөрийгөө сул дорой талаас бусдад харуулна.

Хэрхэн зөв ярих вэ: Ямар ч уучлалт гуйхгүйгээр шууд гол асуудалдаа ороорой.  

Уучлаарай, гэхдээ...

6 Намайг уучлаарай

Энэ үг бол ажлын байран дээр хэтэрхий сэтгэл хөдлөлтэй нэгнийг илэрхийлсэн зүйл болдог. Хэрвээ оффис дотроо жүжиг тоглохыг хүсээгүй л бол энэ үгийг хэрэглэхгүй байсан нь зүгээр. Харин уучлалт гуйхын оронд алдаагаа хүлээн зөвшөөрч, алдаагаа засах болно хэмээн хэлэх хэрэгтэй.

 “Энэ миний буруу, энэ алдаа дахин давтагдахгүй” гэж хэлэхэд л хангалттай.

Намайг уучлаарай

7 Энэ ажлыг хийсний төлөө надад мөнгө өгдөггүй

Таны гуйлтанд хамтрагч тань яг энэ байдлаар хариулсан гээд та бодоод үзээрэй. Энэ төрлийн хариулт нь таны ажлын хамтрагч, захиралд төдийлөн таалагдахгүй гэдэгт бат итгэлтэй байж болно. Дараагийн удаа ажил хэргийн байдлаар ч таниас ямар нэгэн гуйлт гуйхгүй. Таныг өөрийн ажил үүргийн тодорхойлолтонд заагаагүй ажил үүргийг гүйцэтгэх хэрэгтэй гэж бид хэлээгүй бөгөөд хамгийн гол нь та хийж чадахгүй байгаагаа өөр байдлаар илэрхийлэх хэрэгтэй. “Би яаралтай энэ төслийг дуусгах ёстой. Тиймээс хэрвээ эрт дуусгавал чамд тусалъя” гэж болно. Энэ арга замаар та багаар ажиллахыг хүсэж байгаа гэдгээ илэрхийлнэ.

Хэрхэн хариулах вэ: “Би яг одоо завгүй байна. Завтай болохоороо туслахад бэлэн байна.”

Энэ ажлыг хийсний төлөө надад мөнгө өгдөггүй

8 Энэ үнэхээр аймшигтай байгууллага юм

Өөрийнхөө ажиллаж буй байгууллагыг муулж байгаа хэрнээ ямар нэг арга хэмжээ авахгүй байвал танд энд ажиллах хэрэг байгаа гэж үү? Харин ажлын хамт олон болон байгууллагынхаа талаар энэ төрлийн зүйлийг ярих нь та карьераа алдаж байна гэсэн үг. Хэрвээ танд байгууллагын тань үйл ажиллагаа явуулж байгаа байдал таалагдахгүй байвал бодит зүйл дээр тулгуурлаж, таалагдахгүй байгаа зүйлийнхээ талаар өөрийн үзэл бодлыг илэрхийлээрэй.

Хэрхэн хэлэх вэ: Дараагийн сар бага зэрэг өөрчлөлт хийгэд үзвэл яаж байна?

Энэ үнэхээр аймшигтай байгууллага юм

9 Та ингэж хийх ёстой байсан...

Хамтрагчаа буруутгах нь тийм ч шилдэг арга биш бөгөөд “та ингэж хийх ёстой байсан”, “би танд хэлсэн шүү дээ” гэсэн өгүүлбэрийг ашиглах хэрэггүй. Хэрвээ алдаа гарсан бол хамтрагчдаа эелдгээр ойлгуулж, дараагийн удаа алдаа гаргахгүй байхад нь туслаарай.

Хэрхэн хэлэх вэ: Дараагийн удаа өөр байдлаар хийцгээе.

Та ингэж хийх ёстой байсан...

10 Анхнаасаа бүх зүйл бүтэхгүй

Хэрвээ юу ч бүтэхгүй юм бол  оролдож үзэх хэрэг байгаа юм уу? Хэрвээ өмнө нь энэ даалгаварыг амжилтгүй биелүүлж байсан бол гараа хумхих тохиолдол энэ биш. Дарга чинь үр дүнг л харахыг хүсэж байгаа учир ажлаа эхлэхдээ сөрөг үзэл бодолтойгоор эхлэх хэрэггүй.  Үр дүнтэй санаа шууд төрдөггүй шүү дээ.

Хэрхэн хэлэх вэ: Энэ удаад өөр арга хэрэглэж үзье.

 

Анхнаасаа бүх зүйл бүтэхгүй

Мэдээж хүн бүр эдгээр үгсийг өөрөөр хүлээж авах ч мэргэжилтнүүдийн зөвлөгөөг дагаад үзэхэд илүүдэхгүй шүү дээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()