Алдартай брэндүүдийн тухай сонирхолтой баримтууд

Дэлхийд танигдсан компаниудын амжилтанд хүрсэн түүхийг сөхөж үзвэл сонирхолтой, жигтэй олон баримтууд гарч ирнэ. Жишээлбэл Германы болоод дэлхийн спорт хувцас үйлдвэрлэлийн ноён оргилууд болох "Адидас", "Пума" брэндүүдийн төв үйлдвэр яагаад нэг жижигхэн хотод зэрэгцэн орших болсон нь ч учиртай. Түүнчлэн алдарт "Вольксваген" зөвхөн автомашины бус хүнсний салбарт ч хүч үзэж байсныг хүмүүс төдийлөн сайн мэддэггүй. Эдгээр сонирхолтой бүхний хариулт, учир шалтгааныг дараах мэдээллээс уншаарай.

Алдартай брэндүүдийн тухай сонирхолтой баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Jack Daniels" кофе

Америкийн хатуу ундаа үйлдвэрлэгч "Jack Daniels" брэнд "World of Coffee" брэндтэй хамтран вискиний үнэр бүхий кофе үйлдвэрлэж байжээ. Уг кофенд мэдээжийн хэрэг согтууруулах ундааны найрлага байхгүй бөгөөд зөвхөн вискиний үнэр, амтыг шингээж өгсөн байна. 

"Jack Daniels" кофе

2 "Chevrolet Camaro" болон "Ford Mustang"

"Женерал Моторс" групп 1966 онд "Chevrolet Camaro" автомашиныхаа анхны загварыг танилцуулах үед сэтгүүлчид тэднээс "Хаана тэр Camaro чинь байна?" гэж асууж байжээ. Үнэхээр ч тэдний танилцуулсан "Camaro" машин нь шинээр гарсан гэхээргүй, хэн ч харсан "Ford Mustang"  байна гэж харахаар загвартай байсан аж. "Форд" компани үүнээс хоёр жилийн өмнө дэлхийн анхны спорт загварын машин болох "Mustang"-ийг үйлдвэрлэж автомашины зах зээл дэх тогтоогдсон бүх дээд амжилтуудыг эвдэж байжээ. 

"Chevrolet Camaro" болон "Ford Mustang"

3 Италийн хувцасны брэнд "Стив Жобс"

2012 онд Итали улсад ах дүү хоёр болох Винчензо Барбато, Жиакомо Барбато нар загварын хувцас, гоёл чимэглэл үйлдвэрлэлийн компани шинээр байгуулжээ. Харин тэд компанийхаа нэрийг "Steve Jobs" гэж нэрлэсэн байна.

"Apple" компани үүсгэн байгуулагчийнхаа нэрийг худалдааны тэмдэгт болгож огт патентлуулаагүй байсныг ах дүү хоёр овжноор ашигласан нь тэр аж. Үүгээр ч зогсохгүй тэрхүү компани бөөрнөөсөө "хазуулсан", дээрээ навчтай "J" үсгийг компанийхаа лого болгосон байна. Харин "Apple" компани тэднийг шүүхэд дуудаж брэнд нэр болон логог нь хориглохыг оролдсон ч бүтээгүй аж.

Италийн хувцасны брэнд "Стив Жобс"

4 "Sony" MP3 тоглуулагчаа устай саванд хийж зарсан нь

2014 онд Японы технологийн салбарын алдарт "Sony" компани шинээр гаргаж буй "W Series Walkman" загварын ус нэвтэрдэггүй MP3 тоглуулагчаа маркетингийн нэгэн сонирхолтой, шинэлэг аргыг ашиглан борлуулж эхэлжээ. Тодруулбал тэд Шинэ Зеландад тус тоглуулагчийг дүүрэн устай саванд хийгээд ундааны автомат машинд байрлуулан зарсан байна.  

"Sony" MP3 тоглуулагчаа устай саванд хийж зарсан нь

5 "Michelin"-ий хөвсгөр залуугийн нэрийг "Bibendum" гэдэг

Машины дугуй үйлдвэрлэгч, алдарт "Michelin" брэндийн нүүр царай болсон хөвсгөр цагаан эрийг "Бибендум" гэж нэрлэдэг. 1894 онд Лион хотод болсон үзэсгэлэнгийн үеэр брэндийг үүсгэн байгуулагч ах дүү Мишлен түүнийг анх танилцуулж, лого болгож байжээ. 

Хүмүүс түүнийг хөөсөн чихрэн биетэй хүн гэж боддог ч үнэн хэрэгтээ Бибендум нь дээр дээр нь давхарлаж тавьсан дугуйнууд юм байна. Харин түүний цагаан өнгөтэй байдгийн учир нь 100-аад жилийн тэртээх автомашин дөнгөж үүсээд байсан тэр үед ямар ч дугуйг цагаан өнгөтэй хийдэг байсантай холбоотой ажээ.

"Michelin"-ий хөвсгөр залуугийн нэрийг "Bibendum" гэдэг

6 "Вольксваген" брэндийн зайдас

Германы алдарт "Вольксваген" компани нь зөвхөн автомашин үйлдвэрлэдэггүй аж. 1973 оноос эхлэн тус компани зайдас үйлдвэрлэж эхэлснийг сонссон хүмүүс ихэд гайхширсан байна. Эхэндээ зөвхөн үйлдвэрийнхээ ажилчдын хоолонд зориулж үйлдвэрлэдэг байсан тэрхүү зайдасных нь амт олны дунд гайхагдаж, эрэлт ихэссэн тул сүүлдээ илүү олон тоогоор үйлдвэрлэх болсон байна.

Сонирхолтой нь 2015 онд тус компаний махан бүтээгдэхүүний нийт борлуулалт машинаасаа илүү гарч байжээ.

"Вольксваген" брэндийн зайдас

7 Шумуулны эсрэг "Victoria's Secret"

Мексик улсын их сургуулийн эрдэмтэд нэгэн удаа АНУ-д үйлдвэрлэгдсэн шумуул зайлуулагч цацлагуудыг харьцуулан тестэлж үзжээ. Тэд хэдийгээр жимс, цэцэгсийн үнэртэй цацлагууд шумуулыг улам татдагийг мэддэг байсан ч "Victoria's Secret Bombshell" сүрчгийг туршилтынхаа явцад хэрэглэж үзсэн байна.

Гэтэл гайхалтай үр дүн гарч "Victoria's Secret"-ийн сүрчиг шумуулыг татах биш харин ч үргээдэг болох нь тогтоогджээ. 

Шумуулны эсрэг "Victoria's Secret"

8 "Nikon" камер арьс өнгөний үзэл гаргасан нь

Японы "Nikon" компаний үйлдвэрлэсэн "Coolpix S630" дижитал аппаратны царай таних төхөөрөмж арьс өнгөний үзэл гаргаж байна гэсэн гомдлууд хэдэн жилийн өмнө гарч байжээ. Учир нь Ази хүмүүс тус аппаратаар зургаа авах үед дэлгэцэн дээр нь "Хэн нэгэн нүдээ ирмэсэн үү?" гэх туслах бичиг гарч ирж байв.

"Nikon" камер арьс өнгөний үзэл гаргасан нь

9 "Адидас", "Пума" хоорондын дайсагнал

Ах дүү хоёр Дасслер хамтран байгуулсан гутлын үйлдвэрээ хожим хуваан авч, мөр мөрөө хөөцгөөснөөр өнөөгийн алдарт "Адидас" болон "Пума" брэндүүд үүссэн гэдгийг тийм ч олон хүмүүс мэддэггүй.

Тодруулбал Адольф болон Рудольф Дасслер нар хоорондоо улс төрийн үзэл баримтлалаараа таарч тохирохгүй байсан тул тус тусдаа гутал үйлдвэрлэхээр болжээ. Гэвч тэр хоёрын зөрчил үйлдвэрийн хуваалтаар зогссонгүй, харин ч бүр тэдний насан эцэслэх хүртэл үргэлжлэх бизнесийн хүрээний эвлэршгүй маргаан, дайсагнал, нэг нэгнээсээ дээр гарах гэсэн эрмэлзлийг эхлүүлсэн юм. Тэр ч байтугай хоёр үйлдвэр зэрэгцэн байрлаж байсан Германы Херцогэнауэр хотын иргэд аль үйлдвэрт нь ажилладгаараа талцан хуваагдаж, нэг нэгнээ үзэн ядахаар тийм хүчтэй дайсагнал ах дүү хоёрын хооронд болж байжээ. 

Мөн нэгэн сонирхолтой баримт дурдвал ах дүү хоёрын үйлдвэрүүд байрлаж, ажилчид нь амьдардаг тус хотыг бусад германчууд "бөгтөр нуруутнуудын хот" гэж нэрлэдэг байна. Учир нь хотын иргэд хүнтэй таарахдаа хамгийн түрүүнд гутал руу нь харж аль үйлдвэрт ажилладаг болохыг нь мэддэг байснаас ийнхүү нэрлэх болжээ.

"Адидас", "Пума" хоорондын дайсагнал

10 "Heineken" тоосго хэлбэрийн лонх үйлдвэрлэсэн нь

1960 онд "Heineken" брэндийг үндэслэгчийн ач хүү, компаний өв залгамжлагч Альфред Хайнекен Карибын тэнгисийн Курасао арлаар аялж явахдаа газар сайгүй хөглөрөх "Heineken" шар айрагны лонхнуудыг олж харжээ. Энэ байдал нь Альфредийн санааг ихээр зовоосон тул тэрээр шар айрагныхаа лонхыг тоосго шиг тэгш өнцөгт хэлбэртэй үйлдвэрлэх санааг бодож олсон байна. Тэгснээр "Heineken"-ий хоосон лонхнуудыг ядуу хүмүүс сууц, хашаа барихдаа ашиглах, улмаар хог хаягдал багасах ач холбогдолтой гэж тэрээр бодсон байна.

Энэ санаачлагын дагуу 100 мянган ширхэн тоосго шиг лонхтой шар айраг худалдаанд гарсан боловч үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж бага (лонхыг гарт барихад их эвгүй) байсан тул төдийлөн амжилтанд хүрээгүй байна.

"Heineken" тоосго хэлбэрийн лонх үйлдвэрлэсэн нь

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()