Ариун цэврийн өрөөг тань хормын дотор гял цал болгох аргууд

2018-12-01, 15:45
4,786

Хамгийн хурдан бохирддогийн зэрэгцээ цэвэрлэхэд хамгийн төвөгтэй өрөө бол угаалгын өрөө гэдэгтэй та бүгд санал нийлэх байх. Байнга дулаахан, чийглэг байдаг тул угаалгын өрөө нь төрөл бүрийн бактериудын үржих таатай орчин болдог гэдгийг олон судалгаа харуулдаг. Гэвч угаалтуур, суултуур зэргийг угааж цэвэрлэх тийм ч таатай ажил биш тул бид ихэвчлэн хойш тавьчихдаг шүү дээ. Иймд уншигч та бүхэнд цэвэрлэгээний ажлыг тань гайхалтай хөнгөвчлөх хялбархан бөгөөд үр дүнтэй аргуудыг зааж өгье.

Ариун цэврийн өрөөг тань хормын дотор гял цал болгох аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Суултуурыг цэвэрлэх

Суултуураа гял цал болгоход танд ердөө ганц лааз кола хэрэгтэй. Колагаа суултуур луу хийгээд 20-30 минут байлгасны дараа угаагч сойзоор үрэхэд л хангалттай. 

Мөн коланаас гадна та ам зайлагч эсвэл уксус ашиглаж болно. Эдгээр хоёр нь бактерийг устгадгаараа коланаас давуу талтай аж. 

Суултуурыг цэвэрлэх

2 Уураар цэвэрлэгч ашиглах

Уураар цэвэрлэгч нь бактерийг устгахаас гадна угаалгын өрөөний шал, ханыг сайн цэвэрлэдэг давуу талтай.

Хэрэв та цэвэрлэгчнийхээ усанд хэдэн дусал эссенциаль тос нэмж өгвөл цэвэрлэгээний үр дүн гайхалтай нэмэгдэхийн хажуугаар таны угаалгын өрөөг сайхан үнэртэй болгоно.

Уураар цэвэрлэгч ашиглах

3 Усны толбыг арилгах

Хатуулаг ихтэй усны үүсгэсэн толбыг арилгах их амархан. Нимбэгийг голоор нь хуваагаад бохирдсон хэсгийг дотор талаар нь үрэхэд л болно. 

Усны толбыг арилгах

Харин бохирдол хэт их байвал та давс ашиглаж цэвэрлээрэй.

4 Толь арчих

Хэрэв танд шил толь арчигч шингэн байхгүй бол бүү санаа зов. Жирийн хүнсний сода асуудлыг шийдэж чадна. Эсвэл та дүрдэг хар цай ашиглаж болно. Гурван уутыг усанд хандлаад түүнийгээ угаагч шингэн болгон ашиглаарай.

Толь арчих

5 Угаалтуурыг цэвэрлэх

Угаалтуурыг байнга цэвэрхэн байлгах хялбархан арга бий. Паалан дээр нь хүнсний сода юм уу уксус цацаад усаар зайлахад болно. Харин гоожуур гэх мэт төмөр хэсгүүдийг нь талласан нимбэгээр цэвэрлээрэй.

Угаалтуурыг цэвэрлэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()