Гиннесийн номонд орсон хуримын даашинз

2012-03-24, 00:26
24,497

Румыны Бухарест  хотод Гиннесийн шинэ амжилтыг саяхан тогтоожээ. Юугаар гэвэл, тус хотын Andree Salon -ны дизайнерууд дэлхийн хамгийн урт хормойтой хуримын даашинзыг бүтээсэн байна. Даашинзыг олонд харуулах үйл ажиллагаа нь Бухарест хотын Парламентын ордны Пьяц Конституцын талбай дээр болжээ. Ингээд бүгдээрээ хайрын бэлэгдэл болсон хуримын ёслолоор эхнэр хүний өмсөж болох хамгийн урт даашинзтай танилцацгаая.

Гиннесийн номонд орсон хуримын даашинз
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



2012 оны 3 сарын 20-ны өдөр. Даашинзыг толилуулахын тулд 17 настай загвар өмсөгч Эмма Думитрескийг урьжээ.



2750  метр урт хормойтой уг даашинзыг бүтээхэд 4700 метр материал, 1875 ширхэг сүлбээр зүүг ашиглаж, 100 хоногийн хөдөлмөр зарцуулсан байна.



Даашинзыг бүтээхийн тулд 100 хоногийн турш 10 оёдолчин ажилласан гэдгийг салоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Лавиния Ласкэ (LaviniaLascae) мэдэгджээ.



Уг даашинзыг Францаас ирсэн тусгай захиалгын дагуу, Итали материалаар бүтээсэн байна. Даашинзын нийт өртөг нь 24 мянган лей (7364 доллар) юм байна.















Румыны Бухарест хот, 2012 оны 3 сарын 20-н. Дэлхийн хамгийн урт хормойтой хуримын даашинз өмссөн загвар өмсөгч Бухарест дахь парламентын ордны урд талбай дээр...

Румыны дизайнеруудын энэхүү бүтээл нь Голландын дизайнеруудын бүтээсэн 2488 метр урт хормойтой даашинзны рекордыг эвдэж чаджээ.



17 настай Румыны загвар өмсөгч Эмма Думитрески нь дэлхийн хамгийн урт хуримын даашинзыг танилцуулж байна.







Гиннесийн амжилтын номны сертификатыг барьсан Румыны модель Эмма Думитрески.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()