Цусны шинжилгээгээ хэрхэн бие даан уншиж сурах вэ?

Та бүхэн энэхүү нийтлэлийг уншсаны дараа цусны шинжилгээ, түүний хариуг бие даан тайлж, уншиж чаддаг болох болно. Цусны шинжилгээг дотор нь ерөнхий болон дэлгэрэнгүй гэж ангилдаг. Цусны ерөнхий шинжилгээг хоол идсэний дараа өгдөг бол дэлгэрэнгүй шинжилгээг өглөө өлөн элгэн дээрээ өгөх ёстой байдаг. Ингээд цусны шинжилгээний хариуг хэрхэн дүгнэх тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү нийтлэлээс олж үзээрэй.

Цусны шинжилгээгээ хэрхэн бие даан уншиж сурах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Цусны шинжилгээний үндсэн үзүүлэлтүүд: Эритроцит

Цусны эс нь дотроо эритроцит, лейкоцит, тромбоцит зэргээс тогтоно. Эритроцит нь цусанд хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг улаан эс бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цусан дахь эритроцитийн хэмжээ нь ялгаатай байдаг байна. Эмэгтэй хүнд байх хэвийн хэмжээ нь 12/л-д (3.7–4.7) *10 байдаг бол, эрэгтэй хүнд 12/л-д (4.0–5.1) *10 байдаг байна.

Эдгээрийн хэмжээ ихсэх нь зүрхний эмгэгүүд, бөөр, элэгний асуудалтай байгааг илтгэдэг байна. Гэхдээ эрүүл хүмүүст хүртэл цусны улаан эс элбэг байх тохиолдол бий. Харин элдэв өвчин, цус багадалтын үед ихэвчлэн эритроцитын хэмжээ огцом нэмэгддэг байна. Түүнчлэн дааврын ялгаралт нэмэгдэх нь, эритроцын хэмжээнд нөлөөлдөг.

Цусны шинжилгээний үндсэн үзүүлэлтүүд: Эритроцит

2 Гемоглобин

Гемоглобин бол цусны улаан эсээс тогтдог уураг бөгөөд уушгин дахь нүүрстөрөгчийн давхар ислийг эд, эсүүдэд зөөвөрлөх үүргийг гүйцэтгэдэг байна. Эмэгтэй хүний хувьд хэвийн хэмжээ нь 120-140 гр/л байдаг бол эрэгтэй хүнд 130-160 гр/л байдаг аж. Гемоглобиний хэмжээ бага үзүүлэлттэй гарах нь цус багадалт, дотоод эрхтнүүдийн өвчлөл, бүр цаашилбал цусны өвчин, зүрхний дутагдалтай байх магадлалтай.

Гемоглобин

3 Лейкоцит

Лейкоцит бол биеийг өвчин, нянгаас хамгаалах үүрэгтэй цусны цагаан эс юм. Лейкоцитийн хэвийн хэмжээ нь 9/л-д (4.0–9.0) *10 байдаг байна. Стрессээс үүдэн лейкоцитын хэмжээ нэмэгддэг. Шинжилгээгээр лейкоцитийн хэмжээ их гарах нь үрэвсэл, харшил, дааврын гаралтай эм ууж байгаа зэргийг илтгэдэг ажээ.

Лейкоцит

4 Тромбоцит

Тромбоцит бол цус бүлэгнэлтэд нөлөөлдөг бөгөөд гэмтсэн тохиолдолд судасны бөглөрөл үүсгэдэг байна. Хэвийн хэмжээ нь 9 /л-д (180-320) * 10 байдаг. Тромбицитийн хэмжээ хэт их байх нь сүрьеэ болон элэгний цирозтой байгааг илтгэдэг. Харин хэмжээ нь бага гарах нь архины хэт их хэрэглээ, химийн бодисын хордлого, элэгний өвчлөл болон бөөрний дутагдалтай байгааг илэрхийлдэг.

Тромбоцит

5 ESR / ROE

ESR /улаан эсийн тунах хурд/-ийн хэвийн хэмжээ нь эрэгтэй хүнд 2-10 мм/ цаг, эмэгтэй хүнд 2-15 мм/ цаг байна. ESR хэвийн хэмжээнээсээ их байвал дааврын өөрчлөлт, бөөрний асуудалтай байгааг илтгэдэг. Харин жирэмсний үед ESR-ийн хэмжээ бага зэрэг ихэсдэг аж.

ESR / ROE

6 Глюкоз

Глюкозийн эрүүл хүнд байх ёстой хэмжээ нь 3,5-6,5 миллимоль/л байна. Хүнс тэжээлийн дутагдал болон дааврын тэнцвэрт байдал алдагдахад глюкозийн түвшин буурдаг. Харин хэмжээ нь их гарах нь чихрийн шижинтэй байгааг илтгэнэ.

Глюкоз

7 Уураг

Цусан дахь уургийн хэмжээ нь хэвийн үед 60-80 гр/л байдаг. Харин шинжилгээгээр цусан дахь уургийн хэмжээ бага гарвал, тэжээлийн дутагдал, элэг, бөөрний асуудалтай байгааг илтгэнэ.

Уураг

8 Билурибин

Билурибиний цусанд агуулагдах хэвийн хэмжээ нь 20.5 ммол\л байдаг. Хэрэв таны элэгний үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бол билурибиний хэмжээ хэвийн гардаг. Харин гепатит шар, цөсний чулуу, цусны улаан эсийн хомсдол зэргээс үүдэн билирубины хэмжээ ихэсдэг.

Билурибин

9 Кератин - фосфатын урвал

Кератин-фосфатын урвал нь бөөрний ерөнхий үйл ажиллагааг зохицуулж байдаг. Хүний цусанд хэвийн үед 0.18 ммол\л кератин агуулагддаг. Харин дархлаа буурах үед энэ хэмжээ багасаж, бөөрний үйл ажиллагаа доголдон бөөрний дутагдалд ордог.

Кератин - фосфатын урвал

Цусны шинжилгээний хариу бидний биеийн тухай ихийг хэлж өгч чаддаг. Мэдээж та эдгээрийг өөрийн шинжилгээнээс тайлж уншиж чадсан ч гэсэн үр дүн, сөрөг нөлөөний тухай илүү тодорхой, үнэн бодит хариулт авахын тулд мэргэжлийн эмчид хандаж, дэлгэрэнгүй зөвлөгөө аваарай.

 

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()