Улс орнуудын хачирхалтай, өвөрмөц хоолнууд

2018-11-30, 15:34
3,938

Хооллох соёл гэдэг цаг үеийн онцлогийг даган хувьсан өөрчлөгдөж, газар орны онцлогийг даган ялгарч, солигдож байдаг зүйл ажээ. Нэг жишээ дурдахад, Төв Америкт эхэндээ шоколадыг халуун чилитэй хольж гашуун ундаа болгон уудаг байжээ. Тэгтэл нэгэн сониуч хүн чилиний оронд элсэн чихэр хийгээд ууж үзсэнээр өдгөө бидний иддэг амтат шоколад үүссэн гэдэг. Энэ мэтчилэн бодоход л огиудас хүрмээр зүйл өөр ард түмний дунд амтат зоог гэж үнэлэгдэх тохиолдол бишгүй гардаг ажээ. Ингээд уншигч та бүхэнд дэлхийн үндэстнүүдийн хамгийн хачирхалтай, сонирхолтой байдлаар хоолыг иддэг, бэлтгэдэг жишээнүүдээс хүргэе.

Улс орнуудын хачирхалтай, өвөрмөц хоолнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Шарсан төмстэй сэндвич

Барууны орнуудад шарсан төмсийг сэндвичтэй хамт идэх гол зууш гэж тооцдог. Гэтэл Британид шарсан төмсийг бүр сэндвичний хавчуурга болгож иддэг ажээ.

Шарсан төмстэй сэндвич

2 Лаазалсан бургер

"Trekking Burger" хэмээх брэнд нь бургерийг лаазалж зардгаараа онцлог. Лаазтай бургерийг усан дотор хийж халаагаад идэх боломжтой аж.

Лаазалсан бургер

3 Шпагетти пончик

Шпагеттигээр хийсэн цагираган боовыг Италийн Наполи нутгийнхны иддэг "шпагетти фриттата" хэмээх пастаг өндөг, бяслагтай шарсан хоолноос санаа авч бүтээжээ. 

Шпагетти пончик

4 "Тамаго Гохан"

Өндгийг дэлхийн олон орнуудад шарах, чанах гэсэн үндсэн хоёр аргаар бэлтгэж иддэг. Гэтэл Япончууд өглөөний цайндаа агшаасан будаан дээр түүхий өндөг хагалж хийгээд л идчихдэг байна.

"Тамаго Гохан"

5 "Дондурма"

Туркчүүд зайрмагийг хөөлгөж, сунгаж идэх дуртай гэнэ. Тиймдээ ч тэд уламжлалт байдлаар зайрмагаа идье гэвэл хутга, сэрээ ашиглах хэрэгтэй ажээ.

"Дондурма"

6 Tavuk Göğsü

Тахианы мах, дессерт хоёрыг нийлүүлээд хольж иднэ гэхээр таны санаанд бууж байна уу? Туркчүүд тахианы мах, будааны гурил, синнамон, чихэртэй сүүг хольсон "Tavuk Göğsü" гэдэг хоол иддэг ажээ.

Tavuk Göğsü

7 "Yukhoe"

Түүхий махнаас бүх тосыг нь шүүж, шар буурцаг, элсэн чихэр, сесамэгийн тостой соусанд сойгоод бэлэн болдог энэхүү хоолыг солонгосчууд "yukhoe" гэж нэрлэдэг.

"Yukhoe"

8 "Санкаяа"

Хулууг аяга болгон ашигласан "Санкаяа" хэмээх хоол Тайландад бий. Хулууг хөндийлөөд дотор нь наргил модны сүү, өндөг хийн жигнэснээр тус хоол бэлэн болдог байна.

"Санкаяа"

9 Гадил жимсний кетчуп

Филиппинчүүд хоолоо амтлахын тулд гадил жимсний кетчуп юм уу соус ашиглах нь энгийн үзэгдэл ажээ. Гадилтай кетчуп нь ердийн улаан лоольний кетчупаас яльгүй чихэрлэг байдаг байна.

Гадил жимсний кетчуп

10 Шарсан масло

Маслог шарахаар хайлчихдаггүй юм уу гэж та асууж магадгүй.  Тус хоолыг хийхдээ эхлээд маслог хөлдөөгөөд дараа нь зуурсан гурилаар бүрээд шардаг аж.

Шарсан масло

11 Махтай цэлцэгнүүр

Цэлцэгнүүрийг заавал амттан маягаар идэх хэрэггүй ажээ. Олон төрлийн мах, ногоо бүхий цэлцэгнүүр Америкт худалдаалагддаг байна.

Махтай цэлцэгнүүр

12 Үхрийн махтай цай

Махаар шөл хийхээс гадна бас цай хийж болдог байна. Британий энэхүү ундаа нь ханиадыг анагаах уламжлалт эм гэж тооцогддог аж.

Үхрийн махтай цай

13 "Мартабак"

Индонезичууд бяслагийг шоколадтай хольж иддэг гэвэл та итгэх үү. Шарвин маягийн "Мартабак" гэх хоолоо тэд хайлуулсан шоколад дээр бяслаг хийн хачирладаг байна.

"Мартабак"

14 Spaghettieis

Паста шиг харагдаж байгаа ч энэхүү амттанг германд зайрмагаар хийдэг аж. 

Spaghettieis

15 Сонгинотой зайрмаг

Зайрмаг сүүлийн үед маш олон амт, хольцтой болсон. Тэгтэл Хятадуудад энэ нь хангалтгүй санагдсан бололтой, ногоон сонгинотой зайрмаг хийхээр сэджээ.

Сонгинотой зайрмаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()