Аавынхаа амийг аврахын тулд эрчимтэй жин нэмж буй хятад хүү

Хятадын Хэнань мужийн Шинзян хотод амьдардаг 11 настай хүү Лю Зикуан нь эцгийнхээ амь насыг аврахын тулд жин нэмж эхэлжээ. Зикуаны эцэг Лю Янхен долоон жилийн өмнө лейкеми буюу цусны хавдартай хэмээн оношлогдож эрчимт эмчилгээ хийлгэж эхэлсэн юм. Гэсэн хэдий ч өнгөрсөн наймдугаар сард түүний эрүүл мэндийн байдал эрс доройтсон бөгөөд эмч нар түүний амийг аврах цорын ганц сонголт нь ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс засал болохыг хэлжээ. Ингээд гэр бүлийн гишүүдийг нь шинжилгээнд оруулсны дараа Зикуан нь аавтайгаа тохирох цорын ганц донор болох нь мэдэгдсэн байна.

Аавынхаа амийг аврахын тулд эрчимтэй жин нэмж буй хятад хүү Хадгалах

1800-аад онд Японы гейша, самурай нар ямар байсан бэ?

Их Британийн гэрэл зурагчин Феличе Беато (Felice Beato) нь Ази тивийн дүр төрхийг өнгөтөөр буулгасан анхны аялагчдын нэг юм. Тэрбээр 1865 онд Японоор аялж явахдаа авсан гэрэл зургуудаа өөрийн гараар будаж өнгө оруулсан байна. Ингээд та бүхэнд Британийн гэрэл зурагчин тэр үеийн гейша, самурай зэрэг Японы нийгмийн бүлгүүдийн төрхийг нарын үнэн төрх гэрэл зурганд буулгасныг хүргэж байна.

1800-аад онд Японы гейша, самурай нар ямар байсан бэ? Хадгалах

Орон орны цэргийн сүрт жагсаал

Францын Элизейн өргөн чөлөөнд Бастилийг чөлөөлсний ойд зориулсан цэргийн парадыг үзэж сонирхсон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Вашингтонд ч мөн томоохон сүрт жагсаал зохион байгуулж, улс орныхоо цэргийн сүр хүчийг харуулахыг Пентагондоо даалгасан байдаг. Үнэхээр ч цэргийн парад гэдэг тухайн орны хүч чадал, сүр жавхааг харуулдаг зүйл билээ. Энэ үүднээс та бүхэнд орон орны сүрлэг цэргийн парадын гэрэл зургуудыг толилуулж байна.

Орон орны цэргийн сүрт жагсаал Хадгалах

Чернобыльд дэлбэрэлт болохын өмнөх болон одоогийн дүр зураг

Гэрэл зурагчин Филип Гроссман нь арван жилийн турш Чернобылийн "Хориотой бүс"-ийн зургийг дарж, баримтжуулан авчээ. Түүнчлэн тэрбээр тус нутгийг анх хараад “Бурхан минь энд үнэхээр аймшигтай зүйл болжээ” хэмээн дуу алдаж байсан гэдэг. Ингээд Чернобылийн өнөөгийн дүр төрхийг харуулсан гэрэл зургуудтай хамтдаа танилцацгаая.

Чернобыльд дэлбэрэлт болохын өмнөх болон одоогийн дүр зураг Хадгалах

Таны тархийг чимээгүйгээр "хөнөөж" байдаг 6 зүйл

Уураг тархи бол бие махбодийн хамгийн чухал эрхтэн юм. Учир нь бид тархигүй байсан бол юуг ч хийж, бүтээж чадахгүй шүү дээ. Гэхдээ харамсалтай нь, заримдаа хүмүүс тархиндаа хэт ачаалал өгч, түүнийгээ гэмтээж байгаагаа мэддэггүй. Ингээд хүний тархинд сөргөөр нөлөөлдөг зүйлсийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Таны тархийг чимээгүйгээр "хөнөөж" байдаг 6 зүйл Хадгалах

Монгол язгуурт Дагуур хүмүүс гэж хэн бэ?

Дагуурчууд бол зүүн хойд Азийн нутагт оршин суух 132 мянга гаруй хүн амтай үндэстний цөөнх юм. Эдгээр хүмүүс 17-р зууны дунд үед тэд Чин гүрний эрхшээлд орсон бөгөөд өдгөө Хятадын 55 ястны нэгд тооцогддог. Ингээд бидний "Мах цусны тасархай" болох Дагуурчуудын талаарх мэдээллийг хүргэж байна.

Монгол язгуурт Дагуур хүмүүс гэж хэн бэ? Хадгалах
2019-06-13, 15:45

Хорон санаатны дүрийн ард нуугдсан халуухан 10 жүжигчин

Мэргэжлийн, чадварлаг нүүр хувиргагчид хэнийг ч, яаж ч өөрчилж чаддаг. Ялангуяа дэлгэцийн бүтээлүүд дээр тэдний авьяас нүдэн дээр илт тодрон харагддаг шүү дээ. Тиймдээ ч зарим аймшигтай дүрүүд бидэнд яг л бодит юм шиг санагдах нь бий. Тэгвэл алдартай кинонуудын олны дургүйг хүргэдэг, эсрэг талын дүрүүдэд ямар жүжигчид тоглосон байдгийг хамтдаа сонирхоцгооё.

Хорон санаатны дүрийн ард нуугдсан халуухан 10 жүжигчин Хадгалах

Их зантай хүнийг хэрхэн "буулгаж авах" вэ?

Зөрүүд, их зантай хүмүүстэй харьцах нэлээд хүндрэлтэй байдаг. Учир нь тэдгээр хүмүүс өөрсдийгөө хамгийн шилдэг, бүхнээс илүү гэж боддог юм. Түүнчлэн амиа хичээгч, бусдыг үл ойшоогчдыг тэвчиж амьдарна гэдэг төсөөлснөөс ч хэцүү зүйл байдаг. Тэр ч утгаараа та бүхэнд их зантай хүмүүстэй хэрхэн харилцах талаарх зөвлөгөөг хүргэж байна.

Их зантай хүнийг хэрхэн "буулгаж авах" вэ? Хадгалах

Автомашины татвараа Төрийн банкны “Гялсбанк” үйлчилгээгээр төлөх боломжтой

Төрийн банкнаас төрийн үйлчилгээг харилцагчид шуурхай хүргэх зорилт тавин ажилладаг билээ. Тус зорилтын хүрээнд Татварын ерөнхий газартай хамтран Монгол Улсын хэмжээний бүх татвар төлөгч ААН байгууллага, иргэд татвар хураамжийн төлбөрөө Татварын удирдлагын нэгдсэн системээр дамжуулан төлөх боломжийг харилцагчиддаа олгож байна.

Автомашины татвараа Төрийн банкны “Гялсбанк” үйлчилгээгээр төлөх боломжтой Хадгалах

Брэндүүдийн нэрийг зөв дуудаж сурцгаая!

Гадны бүхий л алдартай брэндүүдийн бүтээгдэхүүнийг манай орноос олох боломжтой болсныг дагаад тэдгээрийн нэрийг буруу дуудах үзэгдэл олширчээ. Учир нь тансаг бөгөөд энгийн хэрэглээний чанартай брэндүүдийн ихэнх нь франц, герман мэтийн дуудахад төвөгтэй нэртэй байх нь элбэг. Ингээд та бидний хамгийн ихээр буруу дууддаг нэрүүдийг залруулан хүргэж байна.

Брэндүүдийн нэрийг зөв дуудаж сурцгаая! Хадгалах

Эхийн эрхт ёсоор аж төрдөг дэлхийн сүүлчийн үндэстэн

Хятад орны талаар яригдаж эхлэхэд бидэнд хамгийн түрүүнд маш их хүн ам, тэнгэр баганадсан барилга, технологийн хурдацтай хөгжил бодогддог. Гэтэл үнэн хэрэгтээ тус оронд эртний ёс заншил, дүрэм, журмаа баримталж амьдардаг хүмүүс олон байдаг юм. Жишээлбэл, Сычуань болон Юннань мужуудад, Төвдийн ойролцоо амьдардаг хүмүүсийг Мосо хэмээн нэрлэдэг бөгөөд тэнд эрчүүд нь ямар ч эрх мэдэлгүй байдаг гэнэ.

Эхийн эрхт ёсоор аж төрдөг дэлхийн сүүлчийн үндэстэн Хадгалах

Франц эрийн сэдсэн хачирхалтай урлагийн төрөл

Францын уран бүтээлч, гэрэл зурагчин Эдуар Леве (Edouard Leve) 2002 оноос нэгэн өвөрмөц фото төсөл эхлүүлжээ. Тэрбээр порно кинонууд дээр гардаг үзэгдлүүдийг бүрэн хувцасласан хүмүүсээр дуурайлган зургийг нь авдаг байна. Эдуар Леве энэ төслийнхөө талаар "Хэдийгээр зурагнууд дээр байгаа хүмүүс хувцастай байгаа ч тэдний үзүүлж буй үйлдлүүд илэрхий порнограф байгаа. Хүн сэтгэл хөдлөл үзүүлэлгүй зөвхөн үйл хөдлөлөөрөө ийм зүйлийг илэрхийлж чадсан нь эсрэгцүүлсэн урлагийн нэг төрөл юм" гэж хэлсэн байна. Ингээд та бүхэнд Эдуар Левегийн "гэмгүй порнограф" зургуудаас хүргэе.

Франц эрийн сэдсэн хачирхалтай урлагийн төрөл Хадгалах