Монгол язгуурт Дагуур хүмүүс гэж хэн бэ?

2019-06-13, 15:45
9,217

Дагуурчууд бол зүүн хойд Азийн нутагт оршин суух 132 мянга гаруй хүн амтай үндэстний цөөнх юм. Эдгээр хүмүүс 17-р зууны дунд үед тэд Чин гүрний эрхшээлд орсон бөгөөд өдгөө Хятадын 55 ястны нэгд тооцогддог. Ингээд бидний "Мах цусны тасархай" болох Дагуурчуудын талаарх мэдээллийг хүргэж байна.

Монгол язгуурт Дагуур хүмүүс гэж хэн бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эх нутаг

Дагуур хүмүүс Өвөр Монголын ӨЗО-ы Хөлөнбуйр аймгийн Морин Даваа - Дагуурын хошуу болон Хэйлунзянь мужийн төв хот Цицикар дахь Мэйлисид амьдардаг. Түүнчлэн Шинжаан Уйгурын алслагдмал нутагт цөөн тооны Дагуур ястнууд байдаг. Учир нь Чин улсын үед үндэсний цөөнх цэргүүдийг Хятадын хязгаар нутгуудыг хамгаалуулахаар илгээдэг байснаас үүдэн тэндээ үлдэж хоцорчээ.

Эх нутаг

Дагуур ястны уугуул нутаг нь уур амьсгалын хувьд сэрүүн хуурай, гол мөрөн, тал газар, нуга ихтэй. Эртнээс өдийг хүртэл тэд шар буурцаг, гурвалжин будаа тариалж, бод мал маллаж, загас барьж, бүргэдээр ан хийн дутагдаж гачигдах юмгүй амьдарч иржээ.

2 Уг гарал

ДНХ-ын судалгаанаас үзвэл Дагуурчууд нь нэгэн үед өнөөгийн Монгол улс, зүүн хойд Хятадын нутаг дэвсгэрт оршин тогтнож байсан хүчирхэг Киданчуудаас гаралтай ажээ. Оросын Сибирийн эвен (хамниган), оро хүмүүстэй угсаа гарал ойролцоо гэсэн үг юм.

Уг гарал

17-р зуун хүртэл Дагуурчууд Оросын Шилка, Зея, Бурея голуудын сав газар, Хэйлунзян мужид нутагладаг байв.  Өнөө үед тэрхүү нутгийг Дагуур гэж нэрлэдэг билээ.

Харин тэд 1600-аад оноос Чин улсыг байгуулсан зүүн хойд Азийн Манжуудын эрхшээлд орсон юм.

Өмнө талаасаа Манжуудад, хойд талаасаа Оросуудад шахагдсан Дагуур ястнуудад урагшаа Ноон мөрний сав газарт нүүдэллэн очихоос өөр сонголт байхгүй байжээ. Улмаар тэд энхийн цагт тариалан эрхлэх, дайны цагт тэргүүн эгнээнд тулаанд явах үүргийг хүлээж Манжийн албат, иргэд болсон аж.

3 Соёл

Хэдийгээр ихэнх Дагуурчууд мандарин аялгаар ярьдаг боловч төрөлх хэл нь бусад цөөнхийн хэлнүүдийг бодвол сайн хадгалагдан үлджээ. Дагуур хэл нь Монгол хэлний бүлэгт ордог бөгөөд 1240-өөд оны үед мөхсөн Киданчуудын хэлнээс зарим зүйлсийг шингээсэн байдаг аж.

Түүнчлэн бөө мөргөл нь Дагуурын соёлын томоохон хэсэг юм. Хэдэн зууны турш тэд аливаа чухал шийдвэрийг бөө, удганаас асуулгүйгээр гаргадаггүй байжээ. Өнөөдөр ч гэсэн Дагуурын овог бүр өөрийн гэсэн бөөтэй гэхэд хилсдэхгүй.

Соёл

Ижил овогтой Дагуур хүмүүсийн бүлгийг "Хала" гэх бөгөөд тэдгээр нь ихэвчлэн хоёр юм уу, гурван суурингаас бүрддэг. Мөн гэрлэсэн Дагуур эрчүүд эхнэрийнхээ "Хала"-ын гишүүн болж, сууринд нь очиж амьдардаг байна. 

Сонирхуулахад, Дагуурчуудын уламжлалт тоглоом нь гүйлсний үндэс, урт мөчрийг ашиглан тоглодог зүлгийн хоккей гэмээр "бэйкоу" юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()