Ажлын газрынхандаа ярьж болохгүй 8 зүйл

Мэдээж хүмүүс ажил руугаа явахдаа ажлаа хийж мөнгө олох зорилготой явдаг. Харин бусадтай буу халах гэж явдаг нь юу л бол. Гэхдээ тогтмол ажлаа хийж, хэнтэй ч юу ч ярихгүй бол галзуурах биз. Харин зарим хүмүүсийн хувьд бусадтай ярих хэрэггүй байдаг бөгөөд ам нээмэгцээ тэд өөрийнхөө эсрэг зүйлийг хийж, ажлаасаа халагдах эх үүсвэрээ тавьдаг юм. Тиймээс ажлын байран дээрээ дараах зүйлсийг хэзээ ч битгий ярьж байгаарай.

Ажлын газрынхандаа ярьж болохгүй 8 зүйл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Улс төрийн үзэл бодол

Улс төрийн үзэл бодол бол хувь хүний орон зайтай холбоотой. Бусдын улс төрийн үзэл бодолтой нийлэхгүй байх нь ажлын хамтрагчдын харилцааг таагүй болгох магадлалтай. Таны үзэл бодлыг бусад хүмүүс шүүмжлэх, үл тоосон байдалтай байх нь тийм ч таатай зүйл биш гэдэгтэй та санал нэгдэх биз.

Хүн бүр улс төрд төрөл бүрээр ханддаг бөгөөд зарим нь ерөнхийлөгчийнхөө нэрийг мэдэх төдий л байдаг. Гэхдээ тэд бусдын буруу тараасан ухуулгаар шийдвэр гаргадаг. Жишээлбэл: Та Сталины зарим шийдвэрийг зөв гэж дүгнэх үед бусад хүмүүс таныг шууд л коммунист, түүний шүтэн бишрэгч хэмээн үзэх болно. Улс төр гэдэг хүн төрөлхтний амьдралд хүч түрэн орж ирсэн учир хүн төрөлхтөн өөрийн улс төрийн үзэл бодлыг хамгаалахын тулд яахаас ч буцахгүй байдаг. 

Улс төрийн үзэл бодол

2 Хамтран ажиллагсдын чадваргүй байдал

Чадваргүй хүмүүс хаа сайгүй байдаг бөгөөд хэрвээ та энэ бүхнийг ажиглаж байвал бусад хүмүүс ч гэсэн ажигласан л гэсэн үг. Хэрвээ танд тэднийг ажлаас халах эсвэл аливаа нэг ажлыг илүү сайн хийхэд туслах хүч, эрх мэдэл байхгүй бол энэ талаар хэлэхгүй байсан нь хамгийн зөв сонголт байх болно. Энэ нь та өөрийгөө бусдаас дээгүүр тавих гэж буй бүтэлгүй оролдлого мэт харагдана. Ажлын хамтрагчид тань энэ тохиолдолд тантай харьцахыг хүсэх болов уу. Тэд таныг өөрийн өрсөлдөгч мэтээр хүлээж авна.

Хамтран ажиллагсдын чадваргүй байдал

3 Таны цалин

Таны гэр бүлд л таны цалин хамааралтай. Бусад хүмүүсийн хувьд энэ бол тийм ч чухал зүйл биш. Хэрвээ та найз нөхөдтэйгөө гадуур зугаалж байвал өөрийнхөө цалингийн талаар хэчнээн ч удаа хэлсэн болно. Харин ажил дээрээ энэ талаар дурдах хэрэггүй. Энэ нь нэг талаас зүй бус зүйл мэт харагдана. Ихэнх тохиолдолд цалингийн хэмжээ таны хийж буй ажилтай төдийлөн уялдаагүй байдаг. Хаа сайгүй танаас бага ажил хийдэг ч илүү  их цалин авдаг хүмүүс бий. Магадгүй таны хийж буй ажил тухайн компанийг авч явдаг байж болох ч бусад ажилчдын бодол тийм биш байж болно.

Таныг цалингийн хэмжээгээ хэлмэгц, таны ажил нэмэгдэх ч магадлалтай. Тиймээс хэрэгт дуртай байдлаа дарж, ирээдүйд гарах үр дагаврын талаар сайн бодоорой.

Таны цалин

4 Ажлаа үзэн яддаг

Мэдээж, тантай адилхан ажилдаа дургүй, захиралдаа дургүй хүнийг олох нь ихээхэн таатай. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам өөрийн ажлыг муулах нь бусдад төвөгтэй санагдаж эхэлнэ. Эцэст нь хамт ажиллагсад тань тантай санал нийлэхээ болино. Учир нь тэд танаас залхсан гэсэн үг. Та өөрийн гараар өөрийгөө ядаргаатай, сэтгэл зүйн хувьд асуудалтай нэгэн мэт харагдуулж байна. Эцэст нь танд: Таалагдахгүй байвал ажлаасаа халагд гэж тэд хэлэх болно. Үүнээс гадна энэ төрлийн хүмүүст удирдлагууд дургүй байдаг гэдгийг санаарай. Тиймээс орлуулшгүй хүн гэж байдаггүй учир ажлаа, захирлаа муулахынхаа өмнө сайн бодох хэрэгтэй.

Ажлаа үзэн яддаг

5 Унтлагын өрөөнд болдог зүйл

Харин энэ бол хэзээ ч танд хамааралтай байх ёсгүй. Сексийн амьдралын талаар ажлын байран дээр ярина гэдэг утгагүй зүйл. Ажлын байран дээр энэ талаар ярих нь ёс зүйгүй хэрэг болно. Дотны найз нөхөдтэйгөө энэ талаар ярилцаж, зөвлөгөө авах нь энгийн үзэгдэл. Харин зүгээр л ажлын хамтрагчтайгаа энэ талаар ярилцах нь тэнэглэл гэхэд болно.

Унтлагын өрөөнд болдог зүйл

6 Ажлынхаа хамтрагч таалагддаг эсэх

Байгалийн хуулиар ихэнх хүмүүс хэн нэгнийг орондоо ямар бол хэмээн төсөөлдөг. Гэтэл үнэн хэрэгтээ энэ бол бас л хувийн асуудал бөгөөд зүгээр л таны төсөөлөл юм. Өөрийн төсөөллийн талаар зөвхөн найзуудтайгаа л хуваалцаж болно. Хэрвээ та ажлын хамтрагчтайгаа найз нөхдийн бус харин зүгээр л сайн харилцаатай бол энэ талаар ярих хэрэггүй. Эцэст нь таны энэхүү төсөөлөл таны төсөөллийн хэн нэгний чихэнд хүрч, та ажлын байран дээрээ өрсөлдөгч, үзэн ядагчтай болох магадлалтай. Ер нь сайн мэддэггүй хүнтэйгээ төдийлөн их зүйл ярих хэрэггүй.

Ажлынхаа хамтрагч таалагддаг эсэх

7 Өнгөрсний бүтэлгүй амьдрал

Өнгөрсөн амьдрал тань таны талаар маш олон зүйлийг илэрхийлнэ. Хэрвээ та олон жилийн өмнө буруу зүйл хийж байсан бол ажлын хамтрагчдын тань 90 хувь нь таныг одоо ч тийм гэдэгт итгэх болно. Тиймээс өнгөрсний зодоон, дотор эвгүй оргиулсан болзоо гэх мэт зүйлийнхээ талаар ярих хэрэггүй. Та хамт олныхоо өмнө тэнэг, хэвийн бус сэтгэл зүйтэй нэгэн мэт харагдана. Өөрийн бүтэлгүй зүйлийг олны өмнө зарлана гэдэг хамгийн утгагүй зүйл юм.  

Өнгөрсний бүтэлгүй амьдрал

8 Ажил хайж байгаа талаар

Ажлын хамт олондоо шинэ ажил хайж байгаа талаараа битгий хэлээрэй. Энэ нь ямар ч тохиолдолд захирлын тань чихэнд хүрч, таныг тэд орон тоо бөглөсөн нэгэн мэтээр хүлээн авах болно. Ерөнхийдөө ирээдүйн ажлынхаа талаарх төлөвлөгөөг ажлын хамт олонтойгоо хуваалцах хэрэггүй. Бүх зүйл тодорхой болсон тохиолдолд ажлаас гарах гэж байгаа талаараа мэдэгдэхэд л хангалттай.

Ажил хайж байгаа талаар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()