Таны тархийг чимээгүйгээр "хөнөөж" байдаг 6 зүйл

Уураг тархи бол бие махбодийн хамгийн чухал эрхтэн юм. Учир нь бид тархигүй байсан бол юуг ч хийж, бүтээж чадахгүй шүү дээ. Гэхдээ харамсалтай нь, заримдаа хүмүүс тархиндаа хэт ачаалал өгч, түүнийгээ гэмтээж байгаагаа мэддэггүй. Ингээд хүний тархинд сөргөөр нөлөөлдөг зүйлсийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Таны тархийг чимээгүйгээр "хөнөөж" байдаг 6 зүйл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Олон төрлийн даалгаврыг нэг дор хийх

Нэг дор олон төрлийн даалгаврыг гүйцэтгэх гэж хичээх үед тархи маш ихээр ядарч эхэлдэг. Тиймээс та 2-3 үйлдлийг зэрэг хийж болох ч бусад жижиг зүйлсийг мартах хэрэгтэй юм. 

Түүнчлэн үргэлж нэг зүйлээс нөгөө рүү шилжих нь кортизол дааврын төвшинг нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь таныг стресстэй болгож, тархинд тань муугаар нөлөөлдөг аж.

Олон төрлийн даалгаврыг нэг дор хийх

2 Давс болон бусад төрлийн амтлагч ихтэй бүтээгдэхүүн хэрэглэх

Их хэмжээний давс агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүд бие дэх усыг тогтоож, даралт ихэсгэдгээс гадна уураг тархинд сөргөөр нөлөөлдөг. Гэхдээ давсыг огт хэрэглэхгүй байж болохгүй ээ. Учир нь давс хэрэглэхээ зогсоох үед эд, эс нөхөн сэргээгдэхээ больж, устах аюулд ордог. Мөн давс нь шүлс ялгаруулалтыг ихээр нэмэгдүүлдэг ба ходоодны шүүсэнд агуулагдсан байдаг учраас хоол боловсруулах үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр оролцож, сайнаар нөлөөлдөг аж.

Түүнчлэн натри нь нүүрс төрөгчийг, хлор уургийг боловсруулахад тусалдаг ба хлор агуулсан натри нь дотор эрхтний энергийн төвшинг хадгалахад эерэг нөлөө үзүүлж, биеийн шингэнийг зохицуулж, нүүрс төрөгчийн хийг гадагшлуулдаг байна. Хэдийгээр давс ийнхүү олон төрлийн ашиг тустай хэдий ч та маш бага хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй шүү. Эс бөгөөс илүүдэл давс үе мөч болон бөөрөнд чинь хуримтлагдаж үрэвсэл үүсгэж эхэлдэг юм.

Давс болон бусад төрлийн амтлагч ихтэй бүтээгдэхүүн хэрэглэх

3 Бусдын туршлагад итгэх

Аюулыг тодорхойлох бодол хүний тархинд байнга байдаг бөгөөд тэрбээр өөрт ирж буй бүхий л мэдээллийг маш сайн нягталж, үргэлж эргэлзэж байдаг юм. Хэдийгээр цагаан толгой болон бусад төрлийн тоо баримтууд үнэн байдаг боловч та бусдын хийсэн алхам бүрийг дагаж, тэдний туршлагын дагуу ажиллах юм бол хэзээ ч шинэ зүйлийг өөрөө туршиж чадахгүй болдог. Тиймээс заримдаа сурсан чиглэлээсээ хазайж байх хэрэгтэй бөгөөд аливаа шинэ зүйлийг туршиж үзэх нь таны тархины хөгжилд сайнаар нөлөөлдөг гэдгийг санаарай.

Бусдын туршлагад итгэх

4 Туршлагагүй байх, сурах хүсэлгүй байх

Та дадлага хийхгүй байвал шинэ боломжийг өөртөө нээж чадахгүй бөгөөд цаасан завины адилаар хаашаа тавина тийшээ л хөвөх болно. Ер нь туршлага хуримтлуулахгүйгээр та ямар ч мэргэжил эзэмшсэн бай амжилтанд хүрч чадахгүй шүү.

Туршлагагүй байх, сурах хүсэлгүй байх

5 Илүүдэл жин

Уураг тархи нийт энергийн 25-30%-ийг зарцуулдаг хэдий ч таныг их хэмжээгээр идэх үед заримдаа энергиэ тостой, хүнд хоолыг боловсруулахад ашигладаг байна. Тиймээс хэрвээ та тархиа хангалттай хэмжээнд сайн ажиллуулахыг хүсэж байвал хөнгөн хоол идэж байгаарай. Мөн хоол идсэнийхээ дараа унтахыг хүсэж байвал та буруу хоол идсэн гэсэн үг. Тиймээс ширээний ардаас бага зэрэг өлсгөлөн босож байх хэрэгтэй юм.

Илүүдэл жин

6 Дургүй ажил

Хэрвээ та дургүй ажлаа хийж байвал тархи чинь хөгжихийн тулд хангалттай ажиллаж чаддаггүй. Мөн үргэлж өөр ажил хийхийг хүсэж, залуу тань хүрэх болно. Учир нь та ажилдаа дургүй шүү дээ. Харин хүн өөрийн дуртай ажлаа хийх үедээ үргэлж өөдрөг, эрч хүчтэй байж чаддаг. Тиймээс мөнхийн амьдрал хаана ч байхгүй учир ажил чинь таалагдахгүй байгаа бол мөнгө цуглуулаад өөр ажил хайсан нь дээр гэдгийг санаарай.

Дургүй ажил

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()