Чернобыльд дэлбэрэлт болохын өмнөх болон одоогийн дүр зураг

Гэрэл зурагчин Филип Гроссман нь арван жилийн турш Чернобылийн "Хориотой бүс"-ийн зургийг дарж, баримтжуулан авчээ. Түүнчлэн тэрбээр тус нутгийг анх хараад “Бурхан минь энд үнэхээр аймшигтай зүйл болжээ” хэмээн дуу алдаж байсан гэдэг. Ингээд Чернобылийн өнөөгийн дүр төрхийг харуулсан гэрэл зургуудтай хамтдаа танилцацгаая.

Чернобыльд дэлбэрэлт болохын өмнөх болон одоогийн дүр зураг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Чернобыльд юу болсныг санацгаая

ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Украин улс дахь Чернобылийн цөмийн эрчим хүчний станцад түүхэн дэх хамгийн аймшигт цөмийн дэлбэрэлт болж байсан юм.

Уг дэлбэрэлт үйлдвэр дээрх аюулгүй ажиллагааны туршилт буруу явагдсанаас үүдэж 1986 оны 4-р сарын 26-ны шөнийн 1:23 минутад эхэлсэн юм. Тодруулбал, алдаатай зураг төсөл, үйлдвэрийн ажилчдын алдаа зэргээс болж цөмийн 4 реакторын нэг нь дэлбэрч, цацраг идэвхт бодис агаарт дэгджээ. Тэр өдрөөс хойш Чернобыль цацрагийн өндөр төвшин агуулсан аюултай газар болж, ойролцоох 2500 хавтгай дөрвөлжин км газар нь дэлхийн аялал жуулчлалын “хамгийн аюултай бүс” болсон юм. 

Чернобыльд юу болсныг санацгаая

Филип Гроссман гэж хэн бэ?

Гэрэл зурагчин Филип Гроссман Чернобыльд очихоосоо өмнө гэрийнхээ арын хашаанд цөмийн гамшгийн гэрч болж байжээ. Тэрбээр "Би Пенсилвани дахь Три Майл Айлендын цөмийн цахилгаан станцаас арваадхан километрийн зайд өссөн. Түүнчлэн намайг гуравдугаар ангид байхад болж байсан цөмийн дэлбэрэлтийг маш тод санадаг” гэж хэлж байсан юм. Гроссман коллежид архитектур, иргэний инженерийн чиглэлээр суралцдаг байсан бөгөөд хажуугаар нь гэрэл зураг дарах сонирхолтой байв. Тиймдээ ч тэрбээр 2010 онд Чернобылийн өнөөгийн дүр төрхийг гэрэл зурагт буулгахаар шийдэж “Хориотой бүс”-ийн маш олон зургийг авч чаджээ.

Филип Гроссман гэж хэн бэ?

1 Хяналтын өрөө 4

Чернобылийн үйлдвэрт анх очиж үзэхэд Гроссманд “Хяналтын өрөө 4” буюу түүний нэрлэдгээр “Гамшгийн голомт”-д зочлох ховорхон боломж тохиожээ. Цөмийн реактор дэлбэрэх үед энэ өрөөнд 5 хүн байсан гэнэ.

Хяналтын өрөө 4

Өмнө

Гроссман хориотой бүсэд бараг 12 удаа буцаж очиж, 100 гаруй хоногийн турш судалгаа хийж, гамшигт нэрвэгдсэн газрын зургуудыг даржээ. Тэрбээр "Хүмүүст юу тохиолдсон, тэдэнд цөмийн дэлбэрэлт хэрхэн нөлөөлснийг би улам ихээр олж мэдэхийг хүсэж байсан" гэж хэлсэн байдаг.

Дараа

2 Мэс заслын өрөө

1986 оны ослын эхэн үед гэмтсэн инженерүүд болон гал сөнөөгчдийг эмчилж байсан эмнэлэгт очсон нь түүнд томоохон нөлөөг үзүүлжээ.

Мэс заслын өрөө

Өмнө

Хирошимагийн бөмбөгдөлтийн үеийн дэлбэрэлтээс даруй 400 дахин хүчтэй Чернобылийн цөмийн дэлбэрэлт нь эхэн үедээ 30 хүний амь насыг тэр дор нь авч одсон бол цацраг идэвхт туяаны хордолтоос үүдэн хэдэн арван хүн өвчилжээ. Мөн анхны өвчтөнийг түргэн тусламжийн өрөөнд хүргэсэн жолооч гэмтсэн хүмүүсийг ямар байдалтай байсан болохыг Гроссманд мэдээлэл болгон хэлж өгсөн байдаг.

Дараа

3 Припятын 4-р бичил хороолол

Ослын үеэр Чернобыль нь аль хэдийн 14000 оршин суугчтай болсон байсан ч дэргэд нь байдаг Припять хот түүнээс ч олон хүн амтай байв. 1970-аад онд цөмийн станцын ажилчид болон тэдний гэр бүлийнхэн амьдарч эхэлснээр Припять хот бий болсон аж.

Припятын 4-р бичил хороолол

Өмнө

Гроссман тус хотыг анх хараад “Бурхан минь энд үнэхээр аймшигтай зүйл болжээ” хэмээн дуу алдсан гэдэг. Энэхүү зураг дээрх 4-р бичил хороолол нь 1986 оны үед 50000 хүний гэр орон байсан юм.

Дараа

4 Припятын хотын төв

1 км урт үргэлжлэх Лениний өргөн чөлөөний төгсгөлд Припять хотын төв хэсэг байрладаг. Тэндхийн зүрх болсон "Энергетика" гэх клуб нь нэгэн цагт хүмүүсийн зугаацах дуртай газар байжээ.

Припятын хотын төв

Өмнө

Гроссманы хэлснээр, энэ төв нь хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээс өмнө түр байрлах газар байжээ. Харин одоо тэндхийн мод, ургамал нь хэт ургаснаар ойр орчмын барилга байгууламжууд нь өгөршиж байгаа аж.

Дараа

5 Чернобылийн цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийн захиргааны төв

Энэ үйлдвэрийн жинхэнэ нэр нь В.И.Лениний нэрэмжит Цөмийн Эрчим Хүчний Станц юм. Харин одоо хүмүүс Чернобылийн Цөмийн Эрчим хүчний станц гэдэг нэрээр нь сайн мэддэг.

Чернобылийн цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийн захиргааны төв

Өмнө

Цөмийн реакторын зүүн талд байрлах үйлдвэрийн захиргааны барилгыг дэлбэрэлтийн үед цацраг идэвхт тоосноос хоргодох газар болгон ашиглажээ.

Дараа

6 Припятийн шуудангийн газар

Припятийн шуудангийн газар

Өмнө

Дараа

7 Припятийн төв автобусны буудал (Өмнө нь)

Энэхүү зураг дээрх автобусны буудал Припять хотын захаас зуугаад метрийн хол зайд оршдог. Эрх баригчид дэлбэрэлтийн эхэн үед оршин суугчдыг цацраг идэвхт бодисын нөлөөнд маш бага хордсон гэж хэлсэн ч, тэр нь дэлхийн хамгийн худал зүйл болж хувирсан юм.

Припятийн төв автобусны буудал (Өмнө нь)

Өмнө

Дэлбэрэлтийн дараа ЗХУ-ын удирдлагууд ойролцоох орон нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд багадаа 24 цагийг зарцуулжээ. Учир нь олон оршин суугчид машингүй байсан учраас 300,000 гаруй хүнийг бохирдсон бүсээс автобусаар тээвэрлэсэн байна.

Дараа

8 Полисся зочид буудал (Өмнө нь)

1970, 1980-аад оны үед Припят дахь Полисся зочид буудал нь тус хотод ирсэн зочдод үйлчилдэг гол буудал байв.

Полисся зочид буудал (Өмнө нь)

Өмнө

Харин ослын дараа хотын иргэдийн түр хоргодох цэг болсон юм. Мөн Гроссман гэрэл зураг авахаар тус бүсэд очих үедээ Полисся зочид буудалд байрлаж байсан бөгөөд биедээ цацраг туяа хэмждэг дозиметр гэх төхөөрөмжийг авч явж байжээ.
 

Дараа

9 Припятийн сургууль

Припятийн сургууль

Өмнө

Дараа

10 Реакторын хяналтын өрөө

Реакторын хяналтын өрөө

Өмнө

Дараа

11 Усан сэлэлтийн төв

Усан сэлэлтийн төв

Өмнө

Дараа

12 Соёл амралтын хүрээлэн

Соёл амралтын хүрээлэн

Өмнө

Дараа

13 Турбины хэсэг

Турбины хэсэг

Өмнө

Дараа

Дашрамд дурдахад уг эмгэнэлт явдлаас сэдэвлэсэн, найруулагч Иохан Ренкийн найруулсан "Чернобыль" (Chernobyl) 5 ангит цуврал нь саяхан HBO-р цацагдсан даруйдаа IMDB-ийн түүхэн дэх хамгийн өндөр рэйтингтэй телевизийн цуврал болоод байна.

"Болж өнгөрсөн аймшигт ослыг гайхалтай бодитоор харуулсан, хүн бүрийн сэтгэлд хүрэхээр драм" хэмээн "The Atlantic" сэтгүүл шүүмж бичжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()