Бодибилдингийн спортод гологдсон "Солонгосын Халк"-ын түүх

Зарим тохиолдолд их хэмжээний мөнгө, баян эцэг эхийн дэмжлэг ч хүнийг дэлхийн хэмжээний алдартан болоход нөлөөлж чаддаггүй. 31 настай тэрбумтан Жэ Ён Ха өөрийгөө ''Солонгосын Халк'' хэмээн нэрийддэг ч тэрбээр дэлхийн  хэмжээний бодибилдингийн ертөнц түүний зүтгэлийг үнэлсэнгүй. Яагаад юм бол?

Бодибилдингийн спортод гологдсон "Солонгосын Халк"-ын түүх Хадгалах

"Сайхны өмнө харц буруугүй" - Гэрэл зурагчин Давид Дубницкийн шилдэг бүтээлүүд

Түүний зургууд нүцгэн болон хагас нүцгэн моделиуд, ретро интерьер болон гайхалтай өнгө, гэрэол сүүдрээрээ хүмүүсийг өөртөө татдаг. Украины Днепропетровск хотоос гаралтай зурагчин Давид Дубницкийн бүтээлүүд цахим орчинд их алдартай. Тэрээр хөрөг болон байгалийн зураг авдаг ч эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэнг жинхэнэ утгаар нь тусган харуулдаг нь түүний эротик зургууд юм. Хэдий зураг авалт нь тавилттай явагддаг ч зургууд нь охидын байгалийн гоо үзэсгэлэнг тодотгож өгдөг байна. 

"Сайхны өмнө харц буруугүй" - Гэрэл зурагчин Давид Дубницкийн шилдэг бүтээлүүд Хадгалах

Орон орны "орк"-уудтай танилц!

Жуулчид эх орноосоо гарч, гадаадыг зорих үедээ бусад оронд ухаалаг, хүмүүжилтэй, сайхан сэтгэлтэй, ганган хүмүүс байдаг гэж боддог.  Үнэн хэрэгтээ дэлхийн өнцөг булан бүрд төрөл бүрийн гаж хувцаслалт, амьдралын хэв маягтай хүмүүс байдаг. Гэхдээ эдгээр хүмүүс хууль зөрчиж, хүн төрөлхтөнд аюул учруулдаг эсэхийг бид мэдэхгүй. Ингээд орон орны боловсролгүй массын төлөөлөлтэй танилцацгаая.

Орон орны "орк"-уудтай танилц! Хадгалах

Туйлын бүсэд амьдардаг Эскимочууд "мөсөн гэр" дотроо яагаад даардаггүй вэ?

Эскимо хүмүүсийн амьдардаг цас мөсөөр хийсэн сууцыг хараад хүйтэн уур амьсгалд мөсөн гэр дотор амьдрах ямар ч боломжгүй гэж бодож байсан байх. Гэсэн ч дасан зохицож болдоггүй зүйл гэж хүний амьдралд бараг байхгүй шахам ажээ. Хойд туйлын хүмүүсийн хувьд мөсөн сууц бол хамгийн найдвартай хоргодох байр юм. Анх харахад боломжгүй мэт санагдах хэдий ч физикийн энгийн хуулиудыг мэдэж байвал мөсөн сууцны тухай ойлгоход тийм ч төвөгтэй биш.

Туйлын бүсэд амьдардаг Эскимочууд "мөсөн гэр" дотроо яагаад даардаггүй вэ? Хадгалах

Интернетээр "хулхидуулсан" хүмүүсийн хөгжилтэй зургууд

Интернэтээс бараа худалдан авах нь үргэлж сайхан санаа байдаггүй. Заримдаа интернэтээс худалдан авалт хийх нь сугалаатай адил байх нь ч бий. Бодит байдал худалдаалагчийн сурталчилсан шиг сайхан байдаггүй нь харамсалтай. 

Интернетээр "хулхидуулсан" хүмүүсийн хөгжилтэй зургууд Хадгалах

Дэлхийн хамгийн аз жаргалтай 10 орон

Амьдрахад хамгийн таатай 10 улсуудыг судлаачид тодруулжээ. Тус судалгаанд тухайн орнуудын гэмт хэргийн гаралт, сурч амьдрах бололцоо, нийгмийн халамж, эрүүл мэндийн үйлчилгээ гээд бүхий л үзүүлэлтийг тусгасан байна. Ингээд хамтдаа амьдрахад хамгийн таатай, аз жаргалтай улсуудыг танилцуулъя.

Дэлхийн хамгийн аз жаргалтай 10 орон Хадгалах

Таныг хормын дотор тодорхойлох "Дөрвөн хаалга"-ны сонжоо

Сэтгэл зүйчид хүний зан авир болоод эрүүл мэндэд өнгөний үзүүлэх нөлөөг эртнээс судалж, өнгө зүйн тест боловсруулж, сэтгэлзүйн тусламж үзүүлэхдээ ашигласаар ирсэн. Өөр өөр өнгийн юмс, дотоод, гадаад засал чимэглэл, хувцас зэргээс сонгуулж тухайн хүний зан төлөв, харьцааны асуудлууд, тэр байтугай хүүхэд насных нь тухай ч мэдэж болдог.

Таныг хормын дотор тодорхойлох "Дөрвөн хаалга"-ны сонжоо Хадгалах

Агаарын бохирдол хамгийн ихтэй 12 хот хөл хорионы өмнө ба дараа...

Тавдугаар сарыг дэлхий нийт цэвэр агаарын сар болгон тэмдэглэж ирсэн бөгөөд энэ сарын турш агаарын бохирдлын эсрэг тэмцэх арга замуудыг боловсруулж, хэрэгжүүлсээр иржээ. Энэ аяны хүрээнд дэлхийн хамгийн их утаатай хотуудад хөл хорионы улмаас агаарын бохирдол буурсан байдалтай буйг зургуудаар үзүүлж байна.
 

Агаарын бохирдол хамгийн ихтэй 12 хот хөл хорионы өмнө ба дараа... Хадгалах

Таныг ямар ч үед эрхэмсэг харагдуулах нүүр будалтын төрлүүд

Зар сурталчилгааны замбараагүй эрин үед амьдарч буй энэ үед охид бүсгүйчүүд алдартнуудын сурталчилсан бүх л нүүр будгийг авч, ингэснээр тэдэнтэй адилхан төгс харагдана гэж итгэдэг. Гэсэн хэдий ч хүн бүрийн биеийн онцлог, арьсны байдал өөр өөр байдаг бөгөөд хэн нэг алдартны хэрэглэдэг зүйл танд таарахгүй ч байж мэдэх учир сонголтоо зөв хийгээрэй. 

Таныг ямар ч үед эрхэмсэг харагдуулах нүүр будалтын төрлүүд Хадгалах

Монголчууд дэлхийн анхны өнгөт гэрэл зургийн хальсанд... (40 фото)

Францын гэрэл зурагчин Стефан Пассе (Stéphane Passet) 1912-1913 оны хооронд нутаг нэгт банкир Алберт Каны удирдсан "Эх дэлхийн архив" төслийн хүрээнд Монголын дүр төрхийг камерынхаа дуранд буулгажээ. Тэр үед Манж Чин гүрэн унаж, Өвөр Монгол Хятадын мэдэлд үлдэж, Гадаад Монгол тусгаар тогтнолоо олж байсан эгзэгтэй мөч байв. Энэхүү нөхцөл байдал нь түүний зурган дээрээс мэдэгддэг ч монголчуудын уламжлалт мал аж ахуйгаа эрхэлж байгаа нь камерын дуранд тун цөөн буусан байдаг.

Монголчууд дэлхийн анхны өнгөт гэрэл зургийн хальсанд... (40 фото) Хадгалах

Хятад бүсгүй экс найз залуугаа "уйлуулах"-ын тулд хачирхалтай бэлэг илгээжээ

Хүн бүрийн салалт өөр өөр байдаг. Зарим нь удаан хугацаанд харамсаж, зовж байхад зарим нь удалгүй мартах жишээний. Гэхдээ таны нэгэн үед хайрлаж байсан хүн чинь таны хайрыг тэр дороо мартаад юу ч мэдрэхгүй байна гэдэг их ичгүүргүй хэрэг шүү дээ. Хятадын Шандун аймгийн нэгэн бүсгүй үүнийг нь тэвчиж чадаагүй бөгөөд ямар ч арга хэрэглэсэн хамаагүй хуучин найз залуугаа уйлуулахаар шийджээ.

Хятад бүсгүй экс найз залуугаа "уйлуулах"-ын тулд хачирхалтай бэлэг илгээжээ Хадгалах

Жижи Хадид гоо сайхны мэс засал хийлгээгүй болохоо батлав

Алдартай загвар өмсөгчид загварын тайзнаа алхахаас гадна ямар нэг брэндийн нүүр царай болон сурталчилгаанд тоглож, мөн тухайн бүтээгдэхүүнээ өөрсдийн инстаграм хуудсаараа дамжуулан сурталчилж ''талхныхаа'' мөнгийг олдог. 2019 оны хамгийн их орлоготой загвар өмсөгчдийн жагсаалтын дөрөвдүгээр байрт орсон  Жижи Хадид энэхүү бараа сурталчлах ажилдаа хэнээс ч илүү ''мэргэжлийн'' гэнэ.

Жижи Хадид гоо сайхны мэс засал хийлгээгүй болохоо батлав Хадгалах