Монголчууд дэлхийн анхны өнгөт гэрэл зургийн хальсанд... (40 фото)

Францын гэрэл зурагчин Стефан Пассе (Stéphane Passet) 1912-1913 оны хооронд нутаг нэгт банкир Алберт Каны удирдсан "Эх дэлхийн архив" төслийн хүрээнд Монголын дүр төрхийг камерынхаа дуранд буулгажээ. Тэр үед Манж Чин гүрэн унаж, Өвөр Монгол Хятадын мэдэлд үлдэж, Гадаад Монгол тусгаар тогтнолоо олж байсан эгзэгтэй мөч байв. Энэхүү нөхцөл байдал нь түүний зурган дээрээс мэдэгддэг ч монголчуудын уламжлалт мал аж ахуйгаа эрхэлж байгаа нь камерын дуранд тун цөөн буусан байдаг.

Монголчууд дэлхийн анхны өнгөт гэрэл зургийн хальсанд... (40 фото)
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Алберт Кан нь тэр үеийн өнгөт гэрэл зургийн технологийн анхдагч болох Люмьерийн ах дүүсийн зохиосон "автохром" аргыг ашиглаж дэлхийн өнцөг булан бүрийг хальсанд буулгах аварга том төслөө эхлүүлжээ. "Эх дэлхийн архив" төслийн хүрээнд буюу 1909-с 1931 оны хооронд түүний багийнхан 50 орноор аялж, 72000 зураг авч, 183,000 метр урт хальс ашигласан байна.

Эх сурвалж:  Les Archives de la Planète / Musée Albert-Kahn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()