Гамшгаас ганцаараа үлдсэн мод

2013-03-21, 21:58
18,539

2 жилийн өмнө аймшигт аюулын дараа Япон улсад 70,000 мод унасан хэдий ч ганцхан азтай нарс мод үлдээсэн байна. Энэхүү үлдсэн цорын ганц нарс модыг Япончууд хүч чадал, сэргэн босох бэлгэдэл болгон ихэд өөдрөгөөр хайрлах болжээ. Бүр энэ нарс модонд зориулж хөшөө дурсгалыг нь хүртэл босгосон байна.

Гамшгаас ганцаараа үлдсэн мод
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа
 
2011 оны 3 сарын 11-нд болсон цунамигийн улмаас Хонсю арал дээр байрлах Рикудзентаката тэр чигтээ сүйрсэн билээ. Энэхүү аймшигт явдал Япон улсын хувьд хүнд цохилт болж ойролцоогоор 19,000 хүн амь насаа алдсан байна. Рикудзентаката 1800 орчим иргэдээ алдсан бөгөөд харин хот нь одоог хүртэл нөхөн сэргээгдээгүй байгаа аж. Мөн энэхүү гамшгийн үеэр арлын эргэн тойронд байсан 70,000 орчим модыг хуу татан унагасан хэдий ч цорын ганц нарс мод үлдсэн нь интернэт хуудаснаа тархаад байгаа гэнэ.

Доорх зурган дээр Цунами болсоны дараах төрхийг харуулж байна. Өнчирөн хоцорсон ганц мод жил ирэх тусам гандаж, үхэж эхэлсэн учир түүнд зориулан хөшөө босгох ажил эхэлжээ.



Энэхүү үлдсэн ганц мод нь тун удахгүй сэргэн босох хүч чадлын бэлгэ тэмдэг болсон байна. Цорын ганц нарс мод Эдогийн зуунаас гаралтай бөгөөд 270-280 настай аж.


 
Харамасалтай нь арлыг тэр чигт нь бүрхсэн давстай ус модны ургах нөхцлийг бий болгож чадахгүй байсан юм. Үүнээс гадна арлын ихэнхи хэсэг нурж, сүйрсэн байсан бөгөөд энэхүү нарс мод эргийн ойролцоо байсан нь цаашид ургахад ихээхэн асуудалтай байжээ. Нарсыг аварч үлдэхийн тулд бүхий л арга хэмжээг авсан боловч төдийлөн нэмэр болоогүй учир энэхүү модны хөшөө дурсгалыг босгохоор Японы удирдлагууд шийдвэр гаргасан байна.

2012 оны 9 сард уламжлалт шашны ёслолыг явуулж энэхүү модыг 9 хэсэгт хуваан хөшөө дурсгалыг нь босгох бэлтгэл ажилдаа оржээ. Энэхүү төслийг хэрэгжүүлэхийн тулд хагас жил шаардагдсан бөгөөд 1.6 сая долларын өртөгтэй болсон байна. 2013 оны 3 сарын 2-нд 14 метрийн өндөртэй хөшөөний эх үүсвэр бэлэн болж арлын тусгайлан бэлтгэсэн талбайд байрлуулсан аж. 80 метрийн диаметртэй бөгөөд оройруугаа нарийссан байдалтай болжээ. Ингээд 3 сарын 6-нд хөшөөний эцсийн хэсэг болох хамгийн сүүлийн орой тавигджээ. Мэргэжилтэнгүүд нарс модыг өмнөхтэй нь яг ижил хийсэн бөгөөд “Шидэт нарс” эргэн ирсний баяр албан ёсоор 2013 оны 3 сарын сүүлээр болох гэнэ.


 
Үүнээс гадна нарсны модоор 3кв.см орчим хэмжээтэй тамгыг 30 гаруй бүтээлээс сонгон бүтээжээ. Нарс нь маш зөөлөн мод учир илүү бат бөх болгохын тулд давирхай ашигласан байна. Энэхүү тамгыг хөгжим, янз бүрийн гоёл чимэглэл болон тавилга хийдэг ховор Адамын модон саванд хадгалах гэнэ. Харин савны дотор талд нь “Гамшгаас гарахыг мөргөн гуйя” гэсэн бичигтэй юм байна. Ийм төрлийн тамга нь “бидний нэгэн ялгарах онцлог бөгөөд амьдралын өөрчлөлт бүрт бидэнтэй хамт байдаг” -хэмээн тамга үйлдвэрлэгч Казуэ Накахара хэлжээ. Хотын захирагч Футоши Тоба хэлэхдээ: ”Энэхүү тамгаар цорын ганц нарс модыг дэмжсэн захидлуудыг тамгалах болно. Мөн энэхүү тамгыг ирээдүй хойч үедээ хадгалах нь нэн чухал хэмээн үзэж байна” -гэжээ.



Цунамигийн дараах нарсны байдал



Таката-Мацубара гамшгийн дараа



Рикудзентаката нарс



Хөшөө босгохоор бэлдэж буй байдал



Бэлэн болсон нарс модны хөшөө




 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()