Бал сарын аяллын үеэр эхнэрийнхээ нууцлаг бүхнийг гэрэл зургийн дуранд буулгасан нь...

Энэхүү цуврал бүтээлийг Швейцарийн гэрэл зурагчин Рене Гроэбли (René Groebli) эхнэр Рита-тайгаа дөнгөж гэрлээд, Франц руу бал сарын аялалд явах үеэрээ буулгажээ. Анхандаа эдгээр зургуудыг хос хоёр хувийн цуглуулгандаа үлдээх бодолтой байсан ч хожим "Хайрын нүдээр" (Das Auge der Liebe) нэртэй цоморлиг ном болон хэвлэгдэж, олон нийтэд хүрсэн байна.

Бал сарын аяллын үеэр эхнэрийнхээ нууцлаг бүхнийг гэрэл зургийн дуранд буулгасан нь... Хадгалах
2021-01-02, 15:22

Өглөө шоколад идсэнээр таны биед ямар эерэг өөрчлөлт гарах вэ?

Хэрвээ та шоколадыг зөвхөн хааяа идэх амттаны төрөлд оруулдаг бол энэ нь буруу юм. Эмч нар шоколадыг эмчилгээний зориулалтаар хэрэглэхийг хүртэл зөвлөдөг бөгөөд өдрийн аль ч үед хэрэглэж болдогоороо давуу тал юм. Ингээд та бүхэнд шоколадыг өдөр бүр, ялангуяа өглөөний цайны үеэр идэхийн ач тусын талаар хүргэж байна.

Өглөө шоколад идсэнээр таны биед ямар эерэг өөрчлөлт гарах вэ? Хадгалах

Гоц ухаантан, луйварчдын хаан, орголтын мастер Стивен Жей Расселлын амьдралын түүх

Бүх хүмүүс өөр өөр зүйл үзэж туулдаг. Чухамдаа хүмүүс туулсан зүйлээсээ болж ямар зан авир, мэргэжилтэй болох нь аажимдаа тодорч ирдэг билээ. Америкийн иргэн Стивен Жей Расселл асар өндөр оюуны чадавхитай (IQ нь 163) хэдий ч амьдралын онцлогоосоо болон луйварчин болсон юм. Тэрбээр олон жилийн туршид асар их хэмжээний хөрөнгө залилсан учраас "Луйварчдын хаан" гэсэн хоч авчээ.

Гоц ухаантан, луйварчдын хаан, орголтын мастер Стивен Жей Расселлын амьдралын түүх Хадгалах

Дэлхийн хотууд 2021 оныг хэрхэн угтсан бэ?

Шинэхэн 2021 оныг дэлхийн улс, орон бүрийн иргэд сэтгэл догдлон, сайн сайхан бүхнийг авчирна хэмээн хуруу дарж хүлээсэн билээ. Он солигдох мөч хөөрч баяссан хүмүүсийн итгэлээр жигүүрлэгдэж, эргэн тойрондоо баяр баясал түгээдгийн дагуу улс бүр аз жаргалтайгаар шинэ жилээ угтсан байна. Ингээд улс бүрийн он солигдох мөч хэрхэн өнгөрснийг харцгаая. 

Дэлхийн хотууд 2021 оныг хэрхэн угтсан бэ? Хадгалах

Гэрт тэжээхэд тохиромжгүй 10 үүлдэрийн нохой

Нохойд хайртай хүмүүс тэднийг зан араншин, давуу тал, бие бялдрын хөгжил, өнгө зүс гээд олон үүлдэртэй байдгийг сайн мэднэ. Үүлдэр болгон өөр өөрсдийн гэсэн онцлогтой бөгөөд тэдгээр нь тухайн нохойг  орон сууцанд тэжээж, хамт амьдрахад амар эсвэл хэцүү болгодог билээ. Иймээс та бүхэнд гэрт тэжээхэд тохиромжгүй үүлдрүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Гэрт тэжээхэд тохиромжгүй 10 үүлдэрийн нохой Хадгалах

"Эрх чөлөөний үнэ цэнэ" - Шоронгоос гараад гэрэл зурагчин болсон эрийн бүтээлүүд

АНУ-ын иргэн Донато Ди Камилло (Donato Di Camillo) 6 жилийн өмнө хязгаарлуулсан байсан эрх чөлөөгөө эргүүлэн авч, хотын  гудмаар мөр цэх алхах эрхтэй болжээ. Тэрээр төрөлх Нью-Йоркийнхоо тасралтгүй үргэлжлэх хөл хөдөлгөөнийг ажиглаж, хаашаа л харна хаа нэгтээ яаравчлан зөрөлдөх завгүй хүмүүсийг хараад цоо шинэ мэдрэмж төрсөн тул камерын дуранд буулгахаар шийдсэн байна. 

"Эрх чөлөөний үнэ цэнэ" - Шоронгоос гараад гэрэл зурагчин болсон эрийн бүтээлүүд Хадгалах

Үсээ урт ургуулахаар шийдсэн залуус үр дүнгээ хуваалцсан нь...

Урт үсийг зөвхөн эмэгтэй хүнд л байх зүйл мэтээр төсөөлдөг үзэл өдгөө ард хоцрогдоод байна. Тиймээс одоо залуус ч мөн адил үсээ арчлан урт ургуулж, сахал тавих нь түгээмэл үзэгдэл болж, зохисон хүндээ туйлын үзэмжтэй харагддаг байна. Үсээ байнга багасгуулж засуулахаас залхсан эрэгтэйчүүд нэг л өдөр урт гэгч нь үстэй болохын тулд толгойгоо нэг хэсэгтээ зөнд нь хаях болов. Энэ замналаар эмэгтэйчүүдийн атаархлыг төрүүлэм намирсан сайхан үстэй болсон залуусыг  танилцуулъя! 

Үсээ урт ургуулахаар шийдсэн залуус үр дүнгээ хуваалцсан нь... Хадгалах

Газар доогуур хонгил барьж, нууц амрагийнхаа гэрт очдог байсан өрлөгчин эр баригджээ

Мексикийн  иргэн Альберто гэгч гэр бүлтэй, өрлөгчин залуу хөршийнхөө эхнэртэй амрагийн харилцаа үүсгэж, урт удаан хугацаагаар нууцалж чадсан ч санаандгүй байдлаар баригджээ. Түүний амраг эмэгтэйн нөхөр Альбертогийн байшинг өөрийнхтэй нь холбосон нууц хонгил байсныг олсноор энэ бүх зүйл илэрсэн байна. Альберто Мексикийн Тихуана хот дахь байшингийнхаа доор Памела ба түүний нөхөр Хорхегийн гэртэй холбосон гарц барьсан байна. Энэ нь Альбертог хөршийнхөө нөхөр нь эзгүй байхад нь гэрт чөлөөтэй нэвтэрч уулзах боломж олгодог байсан аж. 

Газар доогуур хонгил барьж, нууц амрагийнхаа гэрт очдог байсан өрлөгчин эр баригджээ Хадгалах

Хүйтэн царайтай ч бүсгүйчүүдийн хайрыг татдаг 10 жүжигчин

Эмэгтэйчүүд үргэлж зурсан зураг мэт царайлаг залуучуудад татагддаг гэвэл худал ярьсан болно. Тэрнээс илүүтэй зэвүүн гэмээр хүйтэн, догь төрхтэй эрчүүдэд бүсгүйчүүд өөрийн эрхгүй татагдах нь элбэг байдаг. Энэ үүднээс та бүхэнд эмэгтэйчүүдийг татдаг зэвүүн төрхтэй жүжигчдийн талаар хүргэхээр бэлтгэлээ.

Хүйтэн царайтай ч бүсгүйчүүдийн хайрыг татдаг 10 жүжигчин Хадгалах

Улирч буй 2020 онд дэлхий нийтэд болсон эерэг үйл явдлууд

АНУ-ын "Time" сэтгүүл 2020 оныг хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хүнд хэцүү жилүүдийн нэг хэмээн нэрлээд байгаа. Цар тахал, улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн хямрал гээд учирч болох муу бүхэн энэ жилд хавсарч тохиожээ. Гэхдээ шинэ он гарах гэж байгаа тул энэ удаад та бүхэнд энэ жилд болж өнгөрсөн сайхан үйл явдлуудын талаар хүргэж байна.

Улирч буй 2020 онд дэлхий нийтэд болсон эерэг үйл явдлууд Хадгалах

Сайхан сэтгэлтэй хүмүүсийн мартагдахааргүй үйлдлүүдийг хүмүүс хуваалцжээ

Сүүлийн жилд цар тахал дэгдсэний улмаас хүн бүрт хэцүүхэн сорилт тулгарсан ч эрүүл энхийн манаанд цаг наргүй ажилладаг албан хаагчдад бүр ч их хэцүү байсан нь илэрхий байгаа билээ. Бидний олонх нь тав тухтай, дулаан гэрээсээ ажиллаж байхад эдгээр хүмүүс бидний эрүүл мэндийн төлөө бүх эрсдлийг нуруундаа үүрсэн юм. Тэдний дотор эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд, цагдаа, худалдагч, шууданч тэргүүтэй олон салбарынхан багтана.  Бидний бэлтгэсэн энэхүү сайн түүхийн цуглуулгын дийлэнх нь тэдгээр баатруудтай холбоотой. 

Сайхан сэтгэлтэй хүмүүсийн мартагдахааргүй үйлдлүүдийг хүмүүс хуваалцжээ Хадгалах

Цаг хугацааны урсгалыг юу ч сөрж чадахгүйг илтгэх зургууд

Дэлхий ертөнц дээр хувирч өөрчлөгддөггүй зүйл гэж нэгээхэн ч үгүй бөгөөд цаг хугацаа улиран одохын хэрээр бүх зүйл урьд өмнөхөөс ондоо болж хувьсдаг билээ. Хором хормоор урссаар буй цаг мөчийг бид заримдаа юу ч бодолгүй хий дэмий хөврөөх үе бий. Гэтэл эргээд харахад хүний амьдралд маш олон үйл явдал тохиолдож, түүнээс ч их зүйл өөрчлөгдсөн байдаг. Ингээд цаг хугацааны урсгалыг сөрж дийлэх юу ч байхгүйг илтгэх дараах зургуудыг хүргэе.  

Цаг хугацааны урсгалыг юу ч сөрж чадахгүйг илтгэх зургууд Хадгалах