Газар доогуур хонгил барьж, нууц амрагийнхаа гэрт очдог байсан өрлөгчин эр баригджээ

Мексикийн  иргэн Альберто гэгч гэр бүлтэй, өрлөгчин залуу хөршийнхөө эхнэртэй амрагийн харилцаа үүсгэж, урт удаан хугацаагаар нууцалж чадсан ч санаандгүй байдлаар баригджээ. Түүний амраг эмэгтэйн нөхөр Альбертогийн байшинг өөрийнхтэй нь холбосон нууц хонгил байсныг олсноор энэ бүх зүйл илэрсэн байна. Альберто Мексикийн Тихуана хот дахь байшингийнхаа доор Памела ба түүний нөхөр Хорхегийн гэртэй холбосон гарц барьсан байна. Энэ нь Альбертог хөршийнхөө нөхөр нь эзгүй байхад нь гэрт чөлөөтэй нэвтэрч уулзах боломж олгодог байсан аж. 

Газар доогуур хонгил барьж, нууц амрагийнхаа гэрт очдог байсан өрлөгчин эр баригджээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хорхе гэртээ ердийнхөөсөө эрт ирж, эхнэрээ нууц амрагийнх нь хамт үйлдэл дээр нь барьж авчээ. Цочирдсон Альбертог оргон зайлахаас нь өмнө буйдангийн ард нуугдаж байгааг олж харсан байна. Улмаар Хорхе буйдангийн ойролцоо нүх олсон нь үнэндээ Альбертогийн байшин руу чиглэсэн гарц байж таарав.

Мэдээллийн хэрэгслээр цацагдсан зургуудаас харахад хонгилын үүдийг маш нууц хийж чадсан байсан ч энэ нь Альбертогийн мэргэжлийг бодоход тийм ч гайхах зүйл биш байлаа.

Альберто Хорхег бүх зүйлийг мартахыг гуйсан бөгөөд унтаж байсан эхнэрээ сэрээхийг хүсээгүй аж. Гэхдээ Хорхе хууртагдаж ирсэндээ бухимдаж, увайгүй эрд нударганы амт үзүүлсэн байна.

Нөхцөл байдал ширүүссэн тул цагдаагийн албан хаагчид ирж Альбертог авч гарсан гэнэ. 

Хэрэв та энэ явдал арай хэтэрсэн мэт санагдаж байвал өөр адил зүйл Мексикт болж байсан юм. Сезар Арнольдо Гомес гэгч эр Гриселда  гэх экс эмэгтэйгээ тагнахаар нууц хонгил байгуулж, 14 жилийн турш түүнтэй хамт амьдарсан болох нь илэрсэн байна. 

Салалтыг хүлээн зөвшөөрч чадаагүй Сезар хонгилыг эмэгтэйн байшингийн гадна талд барьжээ. Гриселда нэг орой байшингийнхаа гадаа ер бусын дуу чимээ гарч байгааг анзаарч, шалгахаар гарч хартал нарийн хонгилоор явж буй хуучин найз залуугаа олж харав.

Сезар 24 цаг гаруй хугацаанд хонгилдоо гацсаны эцэст гаргаж авсан байна. Түүнийг эмнэлэгт хүргэж, шингэн нөхөх эмчилгээ хийсэн аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()