Хүйтэн царайтай ч бүсгүйчүүдийн хайрыг татдаг 10 жүжигчин

Эмэгтэйчүүд үргэлж зурсан зураг мэт царайлаг залуучуудад татагддаг гэвэл худал ярьсан болно. Тэрнээс илүүтэй зэвүүн гэмээр хүйтэн, догь төрхтэй эрчүүдэд бүсгүйчүүд өөрийн эрхгүй татагдах нь элбэг байдаг. Энэ үүднээс та бүхэнд эмэгтэйчүүдийг татдаг зэвүүн төрхтэй жүжигчдийн талаар хүргэхээр бэлтгэлээ.

Хүйтэн царайтай ч бүсгүйчүүдийн хайрыг татдаг 10 жүжигчин
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Мадс Миккельсен (Mads Mikkelsen)

Данийн алдарт жүжигчин Мадс Миккелсены гадаад төрх аливаа бүхэн тохиолдож байдаг Холливудын ертөнцөд яахын аргагүй онцгойрсон билээ. Тэрээр алдарт "Ганнибал" олон ангит кинонд Доктор Лекторын дүрийг маш чадварлаг бүтээсэн нь үзэгчдийг алмайруулж орхив. Гэвч тэрбээр энэ амжилтыг зөвхөн жүжиглэх авьяасаараа олж аваагүй бөгөөд Мадсын дүр төрх үүнд том нөлөө үзүүлсэн юм. Түүний царай нь ямар ч өршөөл үзүүлэлгүй, хүмүүсийг алж иддэг харгис эрийн дүрд гайхалтай тохирсон гэдэг нь хэн ч харсан ойлгомжтой. Чухамдаа энэ төрхийнхөө ачаар тэрбээр хамгийн дур булаам залуусын нэгээр өргөмжлөгдсөн байна.

Мадс Миккельсен (Mads Mikkelsen)

2 Аль Пачино (Al Pacino)

Холливудын алдарт жүжигчин Аль Пачиног бүх цаг үеийн хамгийн сэтгэл татам жүжигчдийн нэг гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ тэрбээр зөөлөн, дулаан гэхээсээ илүү хүйтэн төрхтэй шүү дээ. Тэрбээр тоглосон кино болгондоо хэзээ ч хамаагүй тэсэрч магадгүй хилэнтэй эрийн дүрийг бүтээдэг. Аль Пачиногийн хамгийн алдартай дүрүүдийн нэг, алдарт "Загалмайлсан эцэг" киноны Майкл Корлеонегийн дүр бол үүнийг уран яруу гэрчилдэг. Гэхдээ байнга сөрөг дүрд тоглодог түүнийг эмэгтэйчүүд одоог хүртэл сэтгэл татам гэж үздэг. 

Аль Пачино (Al Pacino)

3 Хавьер Бардем (Javier Bardem)

Эх орон нэгтнүүдээсээ хамгийн түрүүнд Оскар хүртсэн Испанийн жүжигчин Хавьер бараг үргэлж сөрөг дүр бүтээдэг. Дашрамд дурдахад тэрээр сөрөг дүрүүдийнхээ нэгээр дэлхий дээрх бүхий л нэр хүндтэй шагналуудыг хамсан юм. Хавьер Бардемийн тоглосон хүйтэн цуст алуурчин Антон Чигур нууцлаг, тайван нэгэн боловч хэнийг ч өршөөдөггүй харгис алуурчин. Бүтээсэн дүрийнхээ адилаар, түүний нууцлаг байдал нь бусдыг өөртөө татах нэгэн хүчин зүйл болсон байна.

Хавьер Бардем (Javier Bardem)

4 Жон Малкович (John Malkovich)

Жон Малкович бол Холливудын муу залуусын нэг юм. Учир нь тэр хэн хүнд байдаггүй ширүүн харцтай тул сөрөг дүрд хэнээс ч илүү тоглож чаддаг. Малковичийн өвөрмөц төрх нь түүний жүжигчний замналыг амжилттай эхлүүлсэн гэхэд хилсдэхгүй. Тэрбээр ямар ч хамаагүй аргаар хүссэндээ хүрдэг дүрүүдийг бүтээдэг.

Жон Малкович (John Malkovich)

5 Шарлто Копли (Sharlto Copley)

Өмнөд Африкийн жүжигчин Шарлто Копли "Элисийум" киноны ачаар алдартай болсон бөгөөд тус кинон дээр хорон санаатай хөлсний цэргийн дүр бүтээсэн нь үзэгчдийн сэтгэлд тод үлджээ. Тэрбээр тус дүрд жүжиглэх чадвар болон өвөрмөц төрхөөрөө тэнцсэн байна. Инээмсэглэл нь хүртэл аймаар санагдах энэ хүнтэй гэгээн цагаан өдрөөр уулзах ч эвгүй гэлтэй. Жүжигчний хувьд тэрбээр өөрөө сөрөг дүр бүтээх дуртай гэдгээ илэрхийлж байсан бөгөөд ийм дүрүүд нь бусдын сонирхлыг илүү татаж, ур чадварлаа харуулах таатай боломж олгодог гэсэн юм. 

Шарлто Копли (Sharlto Copley)

6 Сэм Рокуэлл (Sam Rockwell)

Сэм Рокуэлл үл ялиг гунигтай төрхөөрөө бусдаас ялгардаг. Мөн тэрбээр кинон дээр бүтээдэг хорон санаатай дүрүүдтэйгээ бараг л ижил хэмжээний гутранги үзэлтэй нэгэн юм. Жишээлбэл, тэрээр 12 жилийн турш хамт амьдарсан бүсгүй Лесли Биббэд хэзээ ч түүнтэй гэрлэхгүй гэдгээ ойлгуулж, тэр байтугай аав болох хүнд ачаа болно гэж үздэгээ хэлсэн байдаг. Гэхдээ Лесли ямартай ч байсан түүнтэй хамт цагийг өнгөрүүлэх дуртай хэвээр байна.

Сэм Рокуэлл (Sam Rockwell)

7 Майкл Мэдсен (Michael Madsen)

Майкл Мадсен бол алдарт, урьдчилан тааварлашгүй Квентин Тарантиногийн ачаар алдартай болсон Холливудын азтай хүмүүсийн нэг юм. Тэрээр бараг бүх Тарантиногийн кинонд тоглосон бөгөөд үргэлж сөрөг дүр бүтээдэг юм. Жишээлбэл, "Биллийг ал 2" кинонд Мадсены дүр хэтэрхий бүтэлгүй учраас өрөвдмөөр санагддаг, Гэсэн хэдий ч тэрээр удалгүй киноны гол дүрийг буудаж унагаад амьдаар нь булснаар жинхэнэ хорон санаатан гэдгээ харуулдаг билээ. Гэмт хэрэгтэн, харгис хэрцгий, өршөөлгүй хүний дүрд тэрбээр ядах юмгүй тоглож чадна.

Майкл Мэдсен (Michael Madsen)

8 Дэниел Дэй-Льюис (Daniel Day-Lewis)

Өнөө үеийн хамгийн агуу жүжигчдийн нэг, Оскарын гурван удаагийн шагналт Даниэль Дэй-Льюис хэзээ ч сул дүрд тоглож байгаагүй. Түүний бүтээсэн дүр бүр нь гүн гүнзгий утга санааг илэрхийлдэг учраас үзэгчид Даниэлийг хэзээ дэлгэц дээр гарах бол хэмээн хүлээж суудаг. Магадгүй энэ шалтгааны улмаас Мартин Скорсезе Дэй-Льюисийг Нью Йоркийн дээрэмчдийн кинонд тоглохыг ятгаж байсан байх. Тэрээр ухаалаг, харгис хэрцгий жинхэнэ махчин гэмээр хүний дүрийг чадварлаг бүтээсэн нь үзэгчдийн сэтгэлийг татсан юм.

Дэниел Дэй-Льюис (Daniel Day-Lewis)

9 Дэнни Трехо (Danny Trejo)

Дэнни Треход дэлгэцэн дээрх алуурчдын дүрд тоглоход нэг их хүчин чармайлт шаардагдаагүй. 11 жил шоронд суусан тэрбээр алуурчин, дээрэмчин зэрэг жинхэнэ хогийн хүмүүсийн дүрд тоглосоор хүмүүс ч түүнийг кинон дээр хармагцаа шууд л гэмт хэрэгтний дүр хэмээн ойлгодог болжээ. Гэсэн хэдий ч түүний чулуунд зүсэгдсэн мэт ширүүн төрх нь үзэгчдийн сэтгэлд хүрч, олны хайр хүндэтгэлийг хүлээж чадсан билээ. Түүний бүтээсэн дүрүүд нь киноны баатруудад байнга дийлддэг нь бараг ёс болсон гэхэд болно. Дэнни ч өөрөө ийм дүр бүтээх дуртай гэж хэлж хэлж байсан удаатай.

Дэнни Трехо (Danny Trejo)

10 Винсен Кассел (Vincent Cassel)

Бусдыг татах чадвар буюу харизмтай гэгддэг Франц залуу Винсен Кассел үзэсгэлэнт бүсгүйчүүдийн талаар их зүйл мэддэг нэгэн. Тэрээр Марлон Брандо шиг царайлаг биш атлаа тухайн цаг үеийнхээ хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг Моника Беллучигийн зүрх сэтгэлийг эзэмдэж, 20 жилийн турш хамтын амьдрал зохиосон билээ. 

Харин гэрлэлтээ цуцлуулсны дараа Кассел ганц бие статусаа удаан хадгалаагүй юм. Учир нь өнгөрсөн зун 51 настай жүжигчин маань 21 настай загвар өмсөгч Тина Кунакитай (Tina Kunaki) болзож эхэлсэн бөгөөд хосууд наймдугаар сард гэрлэжээ. Гучин насны зөрүүг үл харгалзан хосууд хамтдаа маш жаргалтай харагддаг бөгөөд залуу, үзэсгэлэнт Тинагийн дэргэд Винсен илүү зоригтой, хүчтэй харагддаг.

Винсен Кассел (Vincent Cassel)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()