Ингээд “Tough Guy 2015” -ийн торгон агшнуудаас хүргэж байна.
1. "Tough Guy" тэмцээнээс олсон орлогыг хандивын үйл ажиллагаанд зориулдаг байна. (Фото: Richard Heathcote/Getty Images).

2. Хамгийн анх энэ тэмцээнийг Билл Уилсон зохион байгуулж байсан бөгөөд тэрээр Английн цэргүүдийг сургадаг байсан байна. (Фото: PHIL NOBLE/REUTERS)

3. 1981 онд морь мэт хувцасласан Уилсон Лондонгийн марафонд оролцсон бөгөөд амьтдыг хамгаалах хандивын сан цуглуулах зорилготой байжээ. (Фото: PHIL NOBLE/REUTERS)

4. Зургаан жилийн дараа хамгийн анхны 15 км-ийн бартаат уралдаан зохион байгуулагдсан байна. Жил бүр уралдаанд оролцогчдын гуравны нэг нь төгсгөл хүртэл нь явж чаддаггүй байна. (Фото: PHIL NOBLE/REUTERS).

5. Замын бартаанд мөстэй ус, цахилгааны гүйдэлтэй утас, гал, хадаастай тор гэх мэт зүйлс багтдаг. (Фото: PHIL NOBLE/REUTERS).

6. Энэ жилийн хувьд 5000 орчим зоригтонгууд тэмцээнд оролцохоор иржээ. (Фото: PHIL NOBLE/REUTERS).

7. Хэрвээ тэмцээний оролцогч ямар нэгэн гэмтэл авах, амь насаа алдах тохиолдолд "Tough Guy"-ийн зохион байгуулагчид хариуцлага хүлээхгүй гэнэ. (Фото: PHIL NOBLE/REUTERS).

8. Бартаа бүрийн эхэнд “Аймшиг болон эрсдэлд тавтай морил” гэсэн бичиг бий. (Фото: PHIL NOBLE/REUTERS).

9. Үүнээс гадна "Tough Guy"-ийн оролцоч бүр «death warrant» бичдэг байна. (Фото: PHIL NOBLE/REUTERS).

10. Тэмцээний оролцогчдын нэг хэлэхдээ: "Би найзтайгаа цуг барианаас гарсан юм. Харин барианд ороход бидэнд медаль биш, харин энгийн нэгэн морьтой зүүлтийг өгсөн. Барианд бид даарчихсан, ядарчихсан ирсэн ч бидэнд нөмрөх зүйл, халуун уух зүйл ч өгөөгүй. Тэмцээний гол зорилго нь тухайн хүний бие махбод, тэсвэр тэвчээрийн хязгаарыг шалгах байсан болов уу. Би энэ тэмцээнийг хэзээ ч мартахгүй.” -гэжээ. (Фото: PHIL NOBLE/REUTERS).

11. Зоригтой, адреналинд дуртай хүмүүс амь насаа ч золиослоход бэлэн байдаг бөгөөд өөрсдийгөө хамгийн зоригтой гэдгийг батлахыг хүсдэгт оршино. (Фото: PHIL NOBLE/REUTERS).

12. 5000 оролцогочоос энэ жил 1500 оролцогч барианд хүрч чадаагүй байна. (Фото: PHIL NOBLE/REUTERS).

13. "Tough Guy 2015"-ийн ялагчаар Норвегийн Жонн Альбон шалгарсан бөгөөд тэрээр бартааг 1 цаг 39 минутын дотор туулжээ. (Фото: PHIL NOBLE/REUTERS).

14. Ихэнхи оролцогчид биеийн тамирын хувцастай байсан ч зарим нь бусдаас онцгойрохыг хүсэж үндэсний хувцас эсвэл костюм өмссөн байсан юм. (Фото: PHIL NOBLE/REUTERS).

15. Бартааны нэг болох мөстэй хүйтэн ус. (Фото: PHIL NOBLE/REUTERS).

16. "Хар хувцастнууд" киног санагдуулам хувцасласан оролцогч. (Фото: PHIL NOBLE/REUTERS).

17. Эрвээхий зангиа зүүсэн оролцогч. (Фото: PHIL NOBLE/REUTERS).

18.

19.

20. Барианд хүрэхийн төлөөх тэмцэл. (Фото: PHIL NOBLE/REUTERS).

21. Гал, ус, зэс хоолой... энэ бол бартааны зөвхөн нэгээхэн хэсэг. (Фото: PHIL NOBLE/REUTERS).

22. Уг тэмцээнд эрчүүдээс гадна, бүсгүйчүүд ч цөөнгүй оролцдог байна. (Фото: PHIL NOBLE/REUTERS).

23. Нэг нэгэндээ туслаж буй байдал. (Фото: PHIL NOBLE/REUTERS).

24. Оролцогч бүр бариа хүртэл явж чаддаггүй. (Фото: PHIL NOBLE/REUTERS).