Нүцгэн биеийн гоо сайхныг сонирхолтой өнцгөөс буулгасан Франц гэрэл зурагчны бүтээлүүд (40 фото)

Францын гэрэл зурагчин Эрик Маррианы төслүүдийг үзэхэд зураг тус бүрт хэмжээс авч, шугам ашигласан мэт сэтгэгдэл төрүүлэх боломжтой юм. Учир нь тэрээр мөн архитектор мэргэжилтэй бөгөөд зургуудыг ихэвчлэн зууван болон гурвалжин хэлбэрээр дүрсэлж, элементүүдийг чадварлаг хуваарилдаг байна. Түүнчлэн Марриан ирмэг, цоорхой үүсгэх дүрслэлийн онцгой хэв маягийг бүтээлүүддээ бүрэн шингээж өгдөг аж. 

Нүцгэн биеийн гоо сайхныг сонирхолтой өнцгөөс буулгасан Франц гэрэл зурагчны бүтээлүүд (40 фото) Хадгалах

Дуучин Харри Стайлс өөрөөсөө 10 насаар эгч бүсгүйтэй болзож байгаа юу?

Холливудын алдарт жүжигчин Оливиа Уайлд (Olivia Wilde), Жейсон Судейкис (Jason Sudeikis) нар 9 жилийн харилцаагаа дуусгавар болгож, салсан тухай мэдээлэл 2020 оны 11-р сарын сүүлчээр гарсан билээ. Харин оны эхээр сонирхолтой мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархах болсон нь 36 настай Оливиа Уайлд дуучин Харри Стайлс (Harry Styles)-тай болзож эхэлсэн гэх шуугиан байлаа. Эдгээр хоёр алдартан хоорондоо 10 насны зөрүүтэй юм. 

Дуучин Харри Стайлс өөрөөсөө 10 насаар эгч бүсгүйтэй болзож байгаа юу? Хадгалах

Ер бусын гадаад төрхөөрөө олонд танигдсан алдартнууд өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Олон нийтийн нүдэнд дасал болохооргүй, хачирхалтай гэмээр гадаад төрхийг өөртөө бүрдүүлж нэр алдарт хүрэхийг оролддог хүмүүс цөөнгүй ч энэхүү нийтлэл дээр түүгээрээ жинхэнэ амжилтад хүрч чадсан хүмүүсийг онцолж байна. Ялангуяа 2000-2010 оны хооронд "галзуу" гэмээр дүр төрх ид дэлгэрч байх үед олонд танигдсан эдгээр алдартнууд өдгөө хэрхэн өөрчлөгдсөнийг сонирхоно уу.

Ер бусын гадаад төрхөөрөө олонд танигдсан алдартнууд өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

Буруу хүнтэй гэрлэсний улмаас багагүй зовсон 16 алдартан

Дэлхий даяар нэрд гарсан алдартнуудын хувьд энгийн хүмүүсийг бодвол гэр бүлийн амьдрал зохиоход харьцангуй хүндрэлтэй байдаг. Үнэхээр тэдний хийсэн үйлдэл, хэлсэн үг бүхэн нь олон нийтийн анхаарлын төвд байдаг тул арга ч үгүй биз. Элдэв хэл ам, бусдын атаархал зэргээс үүдэж, зөв ханиа сонгох хэцүү байдаг нь мэдээж.

Буруу хүнтэй гэрлэсний улмаас багагүй зовсон 16 алдартан Хадгалах

Үхлээс аврагдсан тоть цоо шинэ хошуутай болжээ (20 фото)

Тусламж хэрэгтэй хэн бүхэнд чадлынхаа хэрээр тус дэм болох нь хүн төрөлхтний үүрэг гэлтэй. Ялангуяа өвдөж, зовсон амьтдад хүний гар, оролцоо яахын аргагүй хэрэг болдог билээ. Үүний нэгэн жишээ болсон азтай тотины түүхийг хүргэе. 

Үхлээс аврагдсан тоть цоо шинэ хошуутай болжээ (20 фото) Хадгалах

Сармисны спиртэн хандмал хэрэглэж, дархлаагаа дэмжээрэй

Сармисны спиртэн хандмал нь Монгол оронд нутагшсан “Завханы улаан сармис”-ыг дээд зэрэглэлийн альфа спиртээр хандалсан байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм. Тус хандмал нь ханиад томуу, халдварт өвчин тусахаас урьдчилан сэргийлж, бүдүүн нарийн гэдэс, улаан хоолой, уушги, элэг зэрэг 30 гаруй төрлийн хорт хавдраас сэргийлэх өндөр ач холбогдолтой.

Сармисны спиртэн хандмал хэрэглэж, дархлаагаа дэмжээрэй Хадгалах

Дайны дараах үеийн Японы өдөр тутмын амьдралыг харуулах зургууд (30 фото)

Дайны уршгаар сүйдсэн Япон улс Дэлхийн Хоёрдугаар дайны дараа үндсэндээ бүхий л зүйлийг эхнээс нь эхэлж, өнөөдрийн хөгжингүй орныг бүтээн байгуулсан гэхэд болно. Дийлэнх томоохон хотууд нь дайралтад өртөж, бүрэн бүтэн гэх байгууламж бараг үлдээгүй дүр зургийг та бүхэн өмнө нь хаа нэгтэйгээс харж байсан байх. Тэгвэл бид энэ удаа 1951-1955 оны дайны дараах үеийн Япон дахь Евангелийн Лютеран сүмд ажиллаж байсан Норм Олсон (Norm Olson)-ы авсан зургуудыг хүргэж байна. Хуучин цагийн эдгээр зургуудад өнгө будаг мөн нэмжээ. 

Дайны дараах үеийн Японы өдөр тутмын амьдралыг харуулах зургууд (30 фото) Хадгалах

Ядуу дорой гэр бүлд төрсөн ч саятан болтлоо дэвжиж чадсан Сара Бридлоу

Хатагтай Си.Жей.Уолкер гэгддэг Сара Бридлоу (Sarah Breedlove) бол Америк мөрөөдлийн бодит илэрхийлэл юм. Хичээл зүтгэл, тэсвэр тэвчээрийн хүчээр анхны эмэгтэй саятан болж Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэгдсэн тэрбээр  хуучин цагийн боолын охин бөгөөд өөрийн гараар энэ өндөрлөгт хүрсэн аж. Юу ч үгүй байхдаа бизнес эхлүүлж, Африк гаралтай хэдэн мянган эмэгтэйчүүдийг өндөр цалинтай ажлын байраар хангасан гавьяатай түүний талаар "Netflix" хүртэл цуврал кино бүтээсэн. Тиймээс та бүхэнд энэ эмэгтэйн бахархам сайхан түүхийг хүргэж байна.

Ядуу дорой гэр бүлд төрсөн ч саятан болтлоо дэвжиж чадсан Сара Бридлоу Хадгалах

"Бодит байдлыг хийдүүлсэн" сюрреал гэрэл зургууд (30+ фото)

АНУ-ын гэрэл зурагчин Брук ДиДонато (Brooke DiDonato) сюрреал гэрэл зургууддаа хүн төрөлхтний сэтгэц дэх үл ойлгогдом жигтэй бодол, туулсан амьдралын туршлага зэргийн цогцыг бодит амьдралд дүрслэн харуулдаг. Тэрээр уран бүтээлчийн ертөнцөд татагдан ороод төдийлөн удаагүй боловч өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхийг хэдийнээ бий болгож чадсан юм. Ингээд та бүхэнд Брук ДиДонатогийн гэрэл зургуудаас толилуулъя. 

"Бодит байдлыг хийдүүлсэн" сюрреал гэрэл зургууд (30+ фото) Хадгалах

Эрэлт нь улам бүр нэмэгдсээр буй хуучны эд хэрэглэлүүд

Хүмүүс хувцас загварын чиг хандлага эргэн давтагддаг гэж ярьдаг. Тэгвэл ганц хувцас ч биш, эд хэрэглэл хүртэл цаг хугацааны нэгэн үед мартагдаж байгаад буцаад эрэлттэй болж эхэлдэг ажээ. Энэ үүднээс та бүхэнд эргээд эрэлттэй болж байгаа зүйлсийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Эрэлт нь улам бүр нэмэгдсээр буй хуучны эд хэрэглэлүүд Хадгалах

22 жил ажилласан цаг агаарын мэдээ хөтлөгчийн жигтэй гэмээр нэгэн зүйлийг үзэгчид анзаарчээ

Дэлхийн олон улс орнуудын иргэд Ази хүмүүсийг овор багатай, наснаасаа залуу харагддаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэвч хэдий гадаад үзэмжиндээ анхаарал хандуулж, биеэ гоё сайхан авч явдаг байлаа ч Хятадын телевизийн цаг агаарын мэдээний хөтлөгч шиг бусдын нүдийг орой дээр нь гартал цочирдуулсан нь юу л бол. Чухамдаа 22 жилийн хугацаанд огтхон ч өөрчлөгдөөгүй Ян Дэнг (Yang Deng) анх 1996 онд карьераа эхлүүлж байсан аж. 

22 жил ажилласан цаг агаарын мэдээ хөтлөгчийн жигтэй гэмээр нэгэн зүйлийг үзэгчид анзаарчээ Хадгалах

Хоёр залуу нэг эмэгтэйд сэтгэл алдарч, эцэстээ гурвуулаа хамт амьдрахаар шийдсэн нь

Хүн төрөлхтний амьдралд тохиолдож болох сонин зүйлсийн тоог нэгэн хосын хачирхалтай шийдвэр нэгээр нэмлээ. Хайр сэтгэлийн харилцаа хоёр хүний дунд үүсдэг гэх үзэл тэдний хувьд аль хэдийн үеэ өнгөрөөсөн бололтой. Тодруулбал, Сауло Гомез (Saulo Gomes), Дино Де Сүза (Dino De Souza) хэмээх 2 найз нэг эмэгтэйд зэрэг дурласнаар энэхүү харилцааны эхлэл тавигдсан аж. 

Хоёр залуу нэг эмэгтэйд сэтгэл алдарч, эцэстээ гурвуулаа хамт амьдрахаар шийдсэн нь Хадгалах