“Microsoft” компанийн тухай сонирхолтой баримтууд

Өнөө цагийн хамгийн баян эрхэм Билл Гэйтсийн хөрөнгийн эх ундарга болсон “Microsoft” компани нь дэлхий дахиныг тэр чигт нь зоригтойгоор өөрчилж, томоохон нээлтүүд хийн, техник технологийн шинэ эринийг авчирсан билээ. Бид өдөр тутамдаа “Microsoft” компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг мөртлөө нарийн зүйлсийг төдийлөн сайн мэддэггүй. Тиймээс та бүхэндээ тус компанийн тухай сонирхолтой мэдээллүүдийг хүргэж байна. 

“Microsoft” компанийн тухай сонирхолтой баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Энэхүү компанийн  нэг хувьцаа 1986 оны 3-р сарын 13-ны байдлаар 21 доллар байсан аж. Харин өдгөө 14,990 долларын үнэ хүрсэн буюу нэг хувьцааны үнэ нь 30 жилийн дотор 71 дахин өссөн байна.  

2

“Microsoft” компанийн үүсгэн байгуулагч Билл Гэйтс 1987 онд 31 настай байхдаа дэлхийн хамгийн залуу тэрбумтан болж байсан бол 1995 онд 12.9 тэрбумын хөрөнгөтэй хэмээгдэн дэлхийн хамгийн баян хүнээр тодорч байжээ. Тэрээр энэ амжилтаа 17 жилийн турш алдалгүй хадгалж байгаа юм. 

3

Гайхалтай амжилттай тус компани нь Гэйтсээс гадна 2 хүнийг тэрбумтан, 12000 хүнийг саятан болгосон "ачтан" юм. Мөн “Microsoft”-ийн хамтран үүсгэн байгуулагч Стийв Балмэр (Steve Balmer) 2014 онд сагсанбөмбөгийн алдартай баг болох "LA Clippers" багийг 2 тэрбум доллараар худалдан авч байсан гэнэ.

4

Билл Гэйтс 1988 онд Вашингтон хотод байрлах 66,000 кмхэмжээтэй "Xanadu 2.0" гэх газрыг 2 сая доллараар худалдан авч байсан бол өнөө цагт тэрхүү эдлэн нь 123 сая доллараар үнэлэгдэж байгаа аж.  

5

Билл Гэйтс болон "Microsoft"-ийн хамтран үүсгэн байгуулагч Пол Аллен (Paul Allen) нар  “Microsoft”-ийг дэлхийд таниулсан анхны логог хагас өдөрт л зохиож байжээ.

6

Алдарт продьюсер, хөгжимчин Бриан Эно (Brian Eno) “Windows” програмийн асахдаа гаргадаг дууг бичиж, найруулсан байна. 

7

"Windows 95" програм нь “The Rolling Stones' болон "Start Me Up" гэх зэрэг дууг ашиглан, албан ёсны сурталчилгаагаа хүмүүст хүргэж байв.

8

Ажилчид нь  жил бүр компанийхаа ойн баярыг тэмдэглэн, Майкрософтод хэдий чинээ олон жил ажиллаж байна, төдий олон килограмм “M&M” чихрийг ажил дээрээ авч ирэн бусадтайгаа хуваалцан иддэг байна. Энэ нь бүр уламжлал болон тогтсон гэнэ. 

9

“Microsoft”-ийн анхны тооцоолол гаргадаг програм нь “Microsoft Excel” байжээ. Энэ нь тухайн үед шинэ технологийн эрин үеийг мэдрүүлсэн оновчтой шинэчлэл болж байсан юм.

10

Компани нийтдээ 48,313 патент эзэмшдэг.

11

2000-аад оны үед Билл Гэйтс болон Стийв Балмер нар ажилчиддаа урам зориг, эрч хүч өгөхийн тулд хөгжилтэй, хошин бичлэгийг өөрсдийн биеэр хийн, илгээдэг байжээ. Энэ л жинхэнэ удирдагч хүний зан чанар болов уу.

12

“Microsoft” компани “Windows” програмыг олон нийтэд танилцуулан гаргах хүртлээ анхны “Macintosh” комьпютерийн програм хангамжийн систем дээр “Apple” компанитай хамтран ажиллаж байсан юм.  

13

Тус компани нь 1994 онд “Timex” цагны үйлдвэртэй хамтран “Datalink 150” цагийг зохион бүтээж байсан гэнэ. Энэ нь дэлхийн хамгийн анхны ухаалаг цаг байсан юм. Харин 12 жилийн дараа “Apple” компани тус цагийг бут ниргэхүйц цагийг үйлдвэрлэсэн билээ.

14

“Apple” компани нь 1997 онд дампуурлын ирмэгт очиж, хүнд байдлаас гарах гарцаа олж ядан байхад “Microsoft” тус компанид 150 сая долларын хөрөнгө оруулалт хийн аварч байсан гэдэг.

15

“Microsoft” нь суурин комьпютер, интернэтэд холбогддог телевизор, зөөврийн комьпютер, таблет гэх зэрэг маш олон технологийн дэвшлийг ард иргэдэд анхлан олгосон юм.

16

Тэд 2001 онд анхны “Xbox” тоглоомын загварыг танилцуулж байжээ. Одоогоор тус тоглуулагчийн 3 дахь хувилбар гарсан байгаа билээ.

17

1995 онд Майкрософт компани “Bob” гэх програм хангамжийн бүтээгдэхүүнийг зохион бүтээж, гаргасан байна. Энэ нь хүмүүст компьютерийг хэрхэн ашиглахыг энгийн аргаар тайлбарлаж өгдөг, хүүхэлдэйн киноны эффекттэй программ юм.

18

2010 онд гаргасан судалгаагаар "Microsoft" компанийн ажилчдын цайны газар жил бүр 23 сая ширхэг уух зүйлсийг ажилчиддаа үнэгүй тарааж өгсөн хэмээн гарчээ. Тэдгээр нь голчлон сүү, жимсний шүүс байв. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()