Буруу хүнтэй гэрлэсний улмаас багагүй зовсон 16 алдартан

Дэлхий даяар нэрд гарсан алдартнуудын хувьд энгийн хүмүүсийг бодвол гэр бүлийн амьдрал зохиоход харьцангуй хүндрэлтэй байдаг. Үнэхээр тэдний хийсэн үйлдэл, хэлсэн үг бүхэн нь олон нийтийн анхаарлын төвд байдаг тул арга ч үгүй биз. Элдэв хэл ам, бусдын атаархал зэргээс үүдэж, зөв ханиа сонгох хэцүү байдаг нь мэдээж.

Буруу хүнтэй гэрлэсний улмаас багагүй зовсон 16 алдартан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сандра Буллок (Sandra Bullock)

Жүжигчин Сандра Буллок нөхөр Жеймстэйгээ 2005 онд гэрлэсэн юм. Харамсалтай нь, Жеймс олон удаа түүнийг араар нь тавьсан учраас хосууд 2010 онд салжээ. Мөн Жэймсийг нацист үзэлтэй гэж батлах хүмүүс бий.

Сандра Буллок (Sandra Bullock)

2 Пол Маккартни (Paul McCartney)

Дуучин Пол Маккартни загвар өмсөгч Хэдер Милс нар салахдаа сайн харилцаатай үлдэхээр тохиролцсон аж. Гэтэл Хэдер Милс түүнээс 250 сая ам.долларын нөхөн төлбөр нэхэмжилснээр асуудал үүсэх болсон байна. Тэдний салалтыг хариуцсан шүүгч хүртэл Милсийг маш утгагүй хандлага гаргасан гэж дүгнэсэн байдаг. Эцэст нь Пол хуучин эхнэртээ  48.6 ам.долларын төлбөр өгсөн юм.

Пол Маккартни (Paul McCartney)

3 Мэрайя Керри (Mariah Kerry)

Мэрайя Керригийн анхны нөхөр болох Томми Моттолтой зохиосон амьдрал нь аймшгийн кинотой төстэй. Нөхөр нь эхнэрээ усанд ороход нь хүртэл дагах харуулууд тавьсан бөгөөд найз нөхөд гэр бүлтэй нь хүртэл уулзуулдаггүй, хаана унтаж идэх, хэзээ сууж босохыг нь заадаг байжээ. Хожим нь Томми эхнэртээ дэндүү хайртай байсан учраас ингэдэг байсан, одоо үйлдэлдээ харамсаж байна гэж мэдэгдсэн байдаг.

Мэрайя Керри (Mariah Kerry)

4 Женнифер Лопес

Женнифер Лопесын анхны нөхөр Охани Ноа анхандаа сайн залуу гэх өнгө төрхөөр олонд танигджээ. Гэвч тэрбээр эхнэрээсээ салсан даруйдаа мууг нь үзэх гэж элдэв аргаар оролдсон юм. Ноа хуучин эхнэрээ хайр халамжгүй, уран бүтээлчийн амьдралаа бүхнээс илүү чухалчилдаг хэмээн нийтэд мэдэгдсэн. Энэ бүхнийг тэвчиж чадаагүй Лопес хуучин нөхрөө шүүхэд өгчээ. Үүний нөлөөгөөр Ноа нэр төрд халдсан хэргээр Лопест 545 мянган ам.доллар төлж, худалдаанд гаргах гэж байсан эхнэрийнхээ тухай номын эрх, материалуудыг хүлээлгэн өгсөн байна.

Женнифер Лопес

5 Ким Кардашиан

Ким Кардашиан анхны нөхөр Дэймон Томастай гэрлэхдээ 19 настай байжээ. Дэймон эхнэрээ гэр бүл найз нөхдөөс нь салгаж, сургуулиас нь гарахыг хүртэл шаардсан байна. Мөн нөхөр нь байнга Кимийн гадаад үзэмжийг шүүмжилж, олон хагалгаа хийлгэхэд хүргэсэн аж. Тэднийг салсны дараа Дэймон эхнэртээ гар хүрдэг хүчирхийлэгч байсан нь ил болсон юм.

Ким Кардашиан

6 Кристи Бринкли (Christie Brinkley)

Загвар өмсөгч Кристи Бринкли нь Питер Куктай 2001 онд гэрлэсэн бөгөөд 6 жилийн дараа салсан юм. Тэрбээр нөхрөө 18 настай туслахтай нь явалдаж байгааг олж мэдсэнээр асуудал дэгдсэн аж. Тэд гэр бүлийн хөрөнгө болоод хүүхдийн асран хамгааллын тал дээр удтал маргалдсан юм. Эцэст нь Питер ялагдаж, нийт 60 сая ам.долларын хөрөнгөөс 2.1 сая ам.долларыг л өөртөө авч чадсан байна.

Кристи Бринкли (Christie Brinkley)

7 Энн Хэтэуэй (Anne Hathaway)

Жүжигчин Энн Хэтэуэй Италийн бизнесмэн Рафаэлло Фолльеритэй 4 жил болзож,  бүр сүй тавьж байжээ. Гэтэл нэг л өдөр цагдаа нар хоёуланг нь баривчилж гэрт нь  байсан бүх зүйлийг нь хураасан байна. Учир нь Рафаэлло мөнгө угаах хэрэгт орооцолдож, хосуудын харилцаа ч дуусгавар болжээ. 

Энн Хэтэуэй (Anne Hathaway)

8 Робин Райт болон Мадонна (Robin Wright, Madonna)

Жүжигчин Робин Райт, Мадонна нар хоёул жүжигчин Шон Пеннтэй гэрлэсэн. Шон Пенн маш их хартайн дээр цочмог ууртай учраас үе үе хүч хэрэглэдэг байсан гэдгийг бүсгүйчүүдийн хэн хэн нь хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүний дээр Пенн хамтрагчаа хуурдаг байсан учраас үл хүндлэлийг тэсч, түүний дэргэд үлдэх эмэгтэй хүн цөөн байсан гэдэг.

Робин Райт болон Мадонна (Robin Wright, Madonna)

9 Тина Тернер (Tina Turner)

Айк Тернер нь эхнэр Тинагаа алдрын оргилд хүрэх бүх зүйлийг хийж өгсөн юм. Гэвч тэрбээр эр нөхрийн хувьд зөв хань байж чадаагүй аж. Тина хэд хэдэн удаа хүчирхийллийн золиос болж, бие сэтгэлээрээ хохирч байсан гэдгийг эрүүгээ хугалуулсан явдал нь гэрчилнэ.

Тина Тернер (Tina Turner)

10 Эми Уайнхаус (Amy Winehouse)

Эми Уайнхаус болон Блейк Филдер-Сивил нарын харилцаа маш ярвигтай байжээ. Тэд 2007 онд гэрлэсэн бөгөөд хүмүүс Блейкийг эхнэрээ хар тамхинд оруулсан гэж буруутгадаг. Эмигийн продюсер мөн "Эмиг гэрэл гэгээгээр дүүрэн хүн байснаа тийм болж хувирахыг харах хэцүү байсан. Би эхэндээ Блейкийг буруутгадаг байсан ч түүнийг зүгээр нэг төөрөлдсөн жаал болохыг ойлгосон" гэж хэлсэн байдаг.

Эми Уайнхаус (Amy Winehouse)

11 Робин Гивенс (Robin Givens)

Жүжигчин Робин Гивенс боксын аварга Майк Тайсонтой гэрлэхдээ алдартай болоход тун ойр байжээ. Тэд нэг жил болзоод гэрлэсэн ч амьдрал аз жаргалтай болсонгүй.

Роби Майкийг сэтгэцийн асуудлуудаасаа болж заримдаа маш зөөлөн, заримдаа маш түргэн ууртай болдог гэж тайлбарласан байна. Майк маш олон удаа түүнд гар хүрсэн бөгөөд Робин олон жилийн турш тэр бүхнийг тэвчиж амьдарсан юм. 

Робин Гивенс (Robin Givens)

12 Бритни Спирс (Britney Spears)

Дуучин Бритни Спирс багын найз Жейсон Александртай гэрлэээд 55 цагийн дараа салсан билээ. Магадгүй энэ нь ч зөв алхам болсон байж болох юм. Жейсон салсан эхнэрээ удаа дараа шаналгасан бөгөөд дараагийн эхнэртээ гар хүрсэн хэргээр шоронд суусан байна.

Бритни Спирс (Britney Spears)

13 Мелани Браун (Melanie Brown)

Spice Girls хамтлагийн гишүүн асан Мелани Браун 10 жилийн дараа нөхрөөсөө салсан юм.

Тэдний салсан шалтгаан нь нөхрийнх нь маш олон удаагийн гэмт үйлдлүүд илэрснээс болсон аж. Тэрбээр 1994 онд дээрмийн хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүнээс 6 жилийн дараа 2 эрийг харгис зодсон нь мөн ил болсон юм. Гэхдээ эхнэртээ гар хүрдэг байсан гэдгээ одоог хүртэл үгүйсгэдэг.

Мелани Браун (Melanie Brown)

14 Кэти Гриффин (Katie Griffin)

Хошин шогч Кэти Гриффин нөхөр Мэтт Молинтой 2001 онд гэрлэсэн юм. Тэдний харилцаа сайн байсан ч нөхөр нь эхнэрийнхээ данснаас нууцаар их хэмжээний мөнгө авсан гэдэг нь илэрч, нөхцөл байдал эвгүйтэж эхэлсэн гэнэ. Үүний дараа тэд гэр бүлийн сэтгэл зүйч дээр очих болсон ч үл итгэлцэл арилаагүй учраас удалгүй салсан байна.

Кэти Гриффин (Katie Griffin)

15 Эли Ландри (Eli Landry)

Жүжигчин Марио Лопес гаднаас нь харахад сайхан залуу боловч жинхэнэ шалиг эр болох нь илчлэгдсэн юм. Тэрбээр гоонь эрийн үдэшлэг дээр сүйт бүсгүйгээ хуурсан бөгөөд хурим хийснээс 2 долоо хоногийн дараа хосууд салсан байна. Хожим нь Марио эхнэртээ хэзээ ч хайртай байгаагүй, юу ч бодолгүй гэрлэсэн гэж мэдэгдсэн аж.

Эли Ландри (Eli Landry)

16 Лана Тернер (Lana Turner)

Холливудын од Лана Тернер нь Жонни Стомпанатотой гэрлэж чадаагүй ч түүнтэй тогтоосон харилцаа нь жүжигчний хувьд хүнд сорилт болжээ. Тэрээр өөрөөс нь салах хүсэлтэй байгаагаа хэлэхэд Жонни хүлээн зөвшөөрөөгүйгээр барахгүй, заналхийлж сүрдүүлсэн байна. Жониг мөн мафитай холбоотой байсан гэж ярих хүмүүс бий. Тухайн үед маргаан удаан үргэлжлэлгүй аюулгүй өнгөрсөн ч дараагийн удаа Жонни Ланаг дахин ална гэж сүрдүүлсэн байна. Хүчирхийлэл хэзээд хар буруу зүйл рүү хөтөлдгийн жишгээр тэдний явдал харамсалтайгаар дууссан юм. 

Лана Тернер (Lana Turner)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()