Шөнийн охидын үнэн төрх

Сүүлийн үед Хятад улсад шонтой бүжгийг охид бүсгүйчүүд ихээр сонирхох болжээ. Энэ жилийн эхээр Хятадын нийслэл Бээжин хотноо “Шонтой бүжгийн дэлхийн аварга” шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж, дэлхийн 14 орноос хүрэлцэн ирсэн бүжигчин бүсгүйчүүд оролцсон байна.
Шөнийн охидын үнэн төрх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Хятадын иргэн Луо Луан хэмээх эмэгтэй 2005 онд шонтой бүжгийн клуб байгуулсан бөгөөд өдгөө 26 салбартай, 10,000 гаруй суралцагч гишүүнтэй болтлоо өргөжсөн байна. Тэрээр нэгэн ярилцлагандаа: “Би анх хүүхдээ төрүүлээд маш их жин нэмж, турахаар шийдсэн юм. Яг тэр үед би шонтой бүжгийн тухай нэг мэдээлэл уншаад энэ бүжгээр хичээллэхээр болсон. Эхэндээ өөрөө сурч байгаад дараа нь хувийн студи нээсэн нь энэхүү бүжгийн хөгжил дэвшилд тодорхой хувь нэмрээ оруулж байгаа явдал гэж бодож байна” гэжээ.



Луогийн хэлж байгаагаар орчин үед нийгмийн дундаж давхаргын хүмүүс шонтой бүжгийг маш ихээр сонирхох болсон бөгөөд энэ нь жилдээ л 5 тэрбум долларын орлого олдог салбар аж.



Маш олон өсвөр насны охид энэхүү клубт хичээллэдэг бөгөөд тэдний эцэг эхчүүд буруугаар ойлгон, хориглох нь мэдээж тул зарим нь бүр нууцаар ч явдаг гэнэ.



Түүнчлэн энэхүү бүжгээр суралцан хичээллэж буй бүсгүйчүүдийн зорилго нь харилцан адилгүй бөгөөд зарим нь уян налархай энэ бүжгийг өөрийн хэмжээнд эзэмжин, бие бялдраа хөгжүүлэх сонирхолтой байхад, зарим нь зүгээр л ахиухан мөнгө олох аргаа болгосон байна.
 

 
Шонтой бүжгээр хичээллэхэд биеийн галбир өөрчлөгдөж, жин хасахад тустайгаас гадна асар их тэсвэр тэвчээрийг шаардах ажээ.
















Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()