Хачирхалтай цахим гэмт хэргүүд

2014-08-25, 00:35
27,716
Цаг үеэ дагаад ч тэр үү, эсвэл өөр хүчин зүйл нөлөөлөөд байна уу? Өдөр ирэх тусам л хүмүүн бидний амьдралд хачирхалтай зүйлээр дүүрэн байх болжээ. Өнөөдөр та бүхэнд цахим сүлжээнд болсон хүний санаанд багтамгүй хачирхалтай гэмээр гэмт хэрэгүүдийг хүргэх гэж байна.
Хачирхалтай цахим гэмт хэргүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Youtube дээрх “Happy” дууны элэглэлээсээ болж баривчлагджээ.
Pharrell's Oscar-ын ялагч “Happy” дуу 6 Иран фенийхээ хувьд жинхэнэ хар дарсан зүүд нь болжээ. Дууны видео гарсан цагаас хойш, Лос Анжелес-ын гудамжуудад хүмүүс бүжиглэж, дэлхийн хаа сайгүй л  энэ дууны элэглэлийг гаргах болжээ. Тиймээс ч Ираны найзууд хамтдаа өөрсдийн хувилбараа гаргах нь цаг хугацааны асуудал байсан юм.

Энэхүү видеог Ираны өсвөр насны хүүхдүүд (тэдний дунд эмэгтэй хүүхэд ч байсан) хийсэн ба тэд гудамжинд өдөөн хатгасан шинжтэй хувцас өмсөж, толгойн боолтгүйгээр бүжиглэж байлаа. Видео маш хурдтай тархаж, хүүхдүүд “бүдүүлэг клип”-нээсээ болж олон нийтийн ариун явдалд халдсан хэмээн цагдаад баривчлагджээ.

Pharrell, Иранчууд, Ираны Ерөнхийлөгч гээд бүгд л асар их дарамт үзүүлсний эцэст тэдгээр хүүхдүүд аз болж суллагджээ. Хэрвээ та Ираныг зорих гэж байгаа бол жаргалтай байхгүй байхыг хичээгээрэй. Учир нь аз жаргалтай бөгөөд тэр чинь халдвартай бол та ч мөн шоронд орох болно шүү.

www.caak.mn

2. Facebook “Poke” нэгэн эмэгтэйг шоронд оруулжээ.
Facebook дээр хэн нэгнийг poke хийхдээ та тун болгоомжтой байгаарай, та асуудалд орж болзошгүй шүү. Та нарын хэн нэг нь Facebook poke гэж мэдэхгүй байж болох юм. Олон нийтийн мэдээллийн сайт –ад үүнийг виртуал ертөнц дэх нэгээс илүү олон утгатай онцлог үг гэдэг. Ихэнх хүмүүс hi, hello гэж хэлэхдээ хэрэглэдэг ч хэрэв хориотой зүйлд оролцвол, poke хийх нь таныг шоронд ч оруулж болно.
 
Jackson хориглох зүйлсийн дүрмийг зөрчсөн эмэгтэйтэй харилцах ямар ч хэлбэрт түүний эсрэг урьдчилан хамгаалах дүрмийг хэрэгжүүлсэн байжээ. Бүсгүй “poked” хийх хүртэл бүх зүйл сайхан байсан ба тэрээр хөнгөн гэмт хэргээр буруутгагджээ.

Харин эрх бүхий байгууллага Facebook-ээр poking  хийх нь маш ноцтой гэмт хэрэг гэж үзсэн байна. Тиймээс та хэн нэгнийг ямарваа хориглосон зүйл дээр poke хийхдээ маш болгоомжтой байх хэрэгтэй ба энэ нь таныг хоригдол болгож ч болох нь байна.

www.caak.mn

3. Twitter-ээр дүрсгүйтсэнийхээ төлөө шоронд оржээ.
Өнөө үед  илэрхий аюул заналхийлэх хандлагатай жиргэх болсон. American Airlines-г  сүрдүүлсэн өсвөр насны хүүхдийн хувьд бүх зүйл муугаар дуусчээ. Голландын өсвөр насны охин Сара, American Airlines-руу “Сайн уу, Намайг Ибрахам гэдэг, Афганистанаас ирсэн. Би бол Ал Кайда-ийн нэг хэсэг ба энэ 6 дугаар сарын 1 нд би ямар нэгэн зүйлийн үдэлтийг хийх болно” гэж жиргэжээ.

American Airlines тэдний эсрэг аюул заналхийлсэн нэг бүрийг ноцтойгоор хүлээн авч үймээн дэгдэн, Голландын цагдаа нар охиныг баривчилсан гэж мэдэгдсэн ба эцэст нь тэд Сара-аас уучлалт гуйсан байна. Учир нь тэд охиныг тоглоом хийж жиргэсэн нь илт байсан ч түүнийг жишээ болгон саатуулсан гэжээ.

www.caak.mn

4. Google+ автомат урилга нэгэн залууг шоронд оруулжээ.
Tom Gagnon өөрийн хуучин сүйт бүсгүйн эсрэг хориотой зүйл хийжээ. Massachusetts-ийн шүүх түүнийг хориотой дэгийг зөрчсөн хэмээн буруутгасан байна. Тэр яаж зөрчил үүсгэсэн бэ гэвэл Gagnon-ий хуучин сүйт бүсгүй түүнээс Google+ -ийн урилга авчээ. Gagnon хэзээ ч урилга явуулаагүй гэж нотолсон ба энэ автоматаар илгээгдсэн байв. Асуудал тодорхой биш байсан учир Tom $500-ийн барьцаа олгосон ба хатуу анхааруулга авсан байна.

www.caak.mn

5. Twitter-т онгоцны ажилтны талаар жиргэсэн залуу
2014 оны 7 сарын 26 нд Duff Watson болон түүний гэр бүл Minneapolis-оос Denver рүү Southwest Airlines-аар нисч байлаа. Duff болон түүний хүүхдүүд бүгд давуу эрхтэй А ангилалд хамаарч байв. Гэвч үүдний ажилтан түүнийг хүүхдүүтэй нь хамт нэг ангилалд нисгэхээс татгалзаж түүнийг өөр танхимд оруулсан байна. Duff туршлагагүй, бүдүүлэг ажилтных нь талаар жиргэсэн байна. Харин агаарын тээврийнхэн түүнийг аюулгүй байдалд заналхийлсэн гэж үзжээ.

Гэтэл тэрээр жиргээндээ ямар ч хараалын үг хэрэглээгүй төдийгүй сүрдүүлсэн зүйл байхгүй байсанд бүх хүн гайхширчээ. Duff зөвхөн ажилтны бүдүүлэг аашны талаар л жиргэсэн шүү дээ. Тэрээр жиргээгээ удалгүй устгасан байна. Сүүлд агаарын тээврийнхэн Duff-д 50 долларын ваучер болон уучлалт хүссэн цахим шуудан явуулсан байна. Гэвч Duff дахиж хэзээ ч Southwest Airlines-аар нисэхгүй гэжээ. Азаар энэ бүтэлгүй хэргээс болж хэн ч хоригдоогүй байна.

www.caak.mn

6. Сургуульдаа мессеж бичсэнийхээ төлөө хоригджээ.
Өсвөр насныханд сургуульдаа асуудал үүсгэж, хүндрэл учруулах эцэс төгсгөлгүй олон арга бий. Гэвч тэдгээрээс өсвөр насныхныг шоронд оруулах нь тийм ч олон биш юм. Wauwatosa-д нэгэн өсвөр насны охин ангидаа гар утас ашигласныхаа төлөө хоригджээ.

14 настай охин 2009 оны 2 сарын 11нд хоригдсон ба тэрээр гар утас ашигласан ч дахин дахин түүнийгээ үгүйсгэжээ. Сургуулийн удирдлагууд хууль сахиулагчдыг дахин дахин дуудаж уулзсан нь яг юу баталж байсан нь тодорхой биш байгаа боловч охиныг өмдөндөө утсаа нуусан байсныг эмэгтэй ажилтан биед нь нэгжлэг хийснээр илрүүлсэн байна.

www.caak.mn

7. Өөрийгөө тагнаж сүрдүүлсний төлөө хоригдсон интернетийн донтон
2014 оны 5 сарын 4нд, Kent County MI-д оршин суугч Cheryl Nelson өөрийгөө тагнасны төлөө хоригджээ. Бүрэн мөрдлөг хийсний эцэст Cheryl Nelson үнэндээ өөрөө өөрийгөө сүрдүүлж мөрдсөн болох нь илчлэгдсэн байна. Nelson үүнийг хийсэн цорын ганц хүн биш – дэлхийн эргэн тойронд энэ төрлийн зүйл хийсэн маш олон тохиолдол байдаг ба бид зүгээр л бүгдийг нь мэдэж чаддаггүй.

www.caak.mn

8. Найз охиндоо секс зураг илгээсний төлөө шүүх хурлаа хүлээж буй залуу
Manassas хотын 17 настай хүү хүүхдийн порнограф гаргасан гэдэг хүнд ялтай тулгараад байгаа ба тэрээр өөрийн 15 настай найз охиндоо хүүхдийн порнограф хийж видео явуулсан байна. Хэрэв буруутай нь тогтоогдвол, тэрээр урт хугацаанд хоригдоод зогсохгүй секс ялтан гэж бүртгэгдэх болно. Харамсалтай нь залуу одоо шүүх хурлаа хүлээж байгаа юм байна.

www.caak.mn

9. Бэлэг эрхтнээ 3D принтерийн файлууд ашиглан бусадтай хуваалцаад хоригдсон Good-For-Nothing-Girl.
42 настай Rokudenashi-ko (Good-For-Nothing-Girl) гэдгээрээ алдартай Токиогийн жүжигчин Megumi Igarashi түүнийг садар самууны хэргээр цагдаа баривчлилжээ. Megumi Igarashi анх Manbo (англиар pussy-boat буюу бэлэг эрхтэн-завь) нэртэй төслийг эхлүүлсэн байна. Megumi хэлэхдээ тэрээр зөвхөн үтрээ хэлбэртэй завийг загварчилж Японы дүрслэх урлагийг эмэгтэй хүнийг эрхтнээр баяжуулахыг хичээсэн гэжээ. Түүний share хийсэн 3D файлууд нь түүний бэлэг эрхтний уран сайхны хэлбэр байжээ.

Эрэгтэй хүний эрхтэн Японы дүрслэх урлагт өргөн хэрэглэгддэг бол эмэгтэй хүнийх одоо ч цээртэй хэвээр байгаа. Megumi файлуудынхаа оронд мөнгө авсан хэдий ч Японы хуулинд ичгүүртэй бузар материал вебээр санал болгосон хэмээн хоригджээ. Megumi харин үүнийг порнограф биш дүрслэх урлаг гэж үзсэн гэжээ.


www.caak.mn

10. Бухын дайралтан дээр зургаа дарсан залууг эрэн сурвалжилж байна.
Pampalona дах San Fermín наадам 13р зуунаас эхлэлтэй билээ. 9 өдөр болдог энэхүү наадамд оролцохоор дэлхийн эргэн тойрноос олон оролцогчид ирдэг байна. 1900 оноос хойш энэхүү наадмын үеэр нийт 15 хүн амиа алдсан гэх боловч жил бүр маш олон хүн бэртэж гэмтдэг байна.

2014 онд, нэг залуу Испаний хэвлэл мэдээллийн хэрэгслээр бух давхиж байхад зургаа дарах гэж оролдож байгаа нь гарчээ. Энэ аймшиггүй зоригт хүнийг зөвшөөрөлгүй бичлэгийн хэрэгсэл ашигласан болон бух давхиж байх үеэр ухаангүй үйлдэл хийсэн хэмээн Испаний эрх баригчид буруутгажээ. Зургаа дарснаар €3,000 торгуультай нүүр тулахаас гадна шоронд ч орж болно. Эрх баригчид түүнийг эрэн сурвалжилж байгаа юм байна. Залуу энэхүү үйлдлээрээ өөрийгөө болоод хамт оролцогчидоо аюулд оруулж болох байжээ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()