Үхэл амьдралын заагт очсон хүмүүс хаачдаг вэ?

Ямарваа хүнд осол гэмтлийн дараа зарим хүмүүс үхэл амьдралын заагт гацаж, удаан хугацаанд хэвтрийн байдалтай ухаангүй хэвтдэг. Энэхүү үзэгдлийг шинжлэх ухааны хэлээр "кома" хэмээн тайлбарладаг билээ. Хачирхалтай нь тэдгээр хүмүүс ухаангүй байх хугацаандаа чухам юу бодож байдаг, тэрчлэн хаагуур аялдаг бол гэдэг нь учир битүүлэг байсаар ирсэн юм. Комад орж, удаан хугацаанд ухаангүй байсан тэдгээр хүмүүс нэг л өдөр сэргэхээрээ хүний санаанд оромгүй галзуу зүйлсийг ярьдаг. Гэвч тэдний хэлсэн аймшигтай зүйлс үнэхээр бодит бол яах вэ?

Үхэл амьдралын заагт очсон хүмүүс хаачдаг вэ? Хадгалах

Цас орсны дараа хашаандаа гоёмсог мөсөн гэр барьсан хос

Шинэ Зеландын иргэн Даниел Грей (Daniel Gray) найз бүсгүйнхээ гэр бүлийнхэнтэй танилцахаар Канадад анх удаа очжээ. Дассан цаг агаараасаа тэс өөр орчны хүйтэн өвлийг үзсэн тэрээр нэгэн сонирхолтой зүйл сэдсэн бөгөөд түүний санааг найз бүсгүй Кэтлин Старри (Kathleen Starrie) нь ч дэмжсэн байна. Хосууд Канадын Альберта мужийн нийслэл Эдмонтон хотод байрлах хашаандаа мөсөн гэр барихаар шийдсэн аж. Хэмжээ жижиг боловч энэхүү байгууламжийг босгоход бүсгүйн гэр бүлийн гишүүд, сайхан сэтгэлт хөршүүд гээд олон хүн хосуудад туслан гар бие оролцож, 5 хоногийн хугацаанд барьж дуусгасан гэнэ. 

Цас орсны дараа хашаандаа гоёмсог мөсөн гэр барьсан хос Хадгалах

"Зөрүүд эрийг номхотгосон нь" киноны хамгийн хөгжилтэй бөгөөд дурсамжтай харилцан ярианууд

Манай бүх насны үзэгчдийн хэд ч үзээд уйддаггүй бүтээлүүдийн нэг бол Франко Кастеллонагийн найруулж, алдарт жүжигчин Адриано Челентано, Орнелла Мути нарын гол дүрд нь тоглосон "Il Bisbetico Domato" буюу "Зөрүүд эрийг номхотгосон нь" хэмээх Итали кино билээ. Үйл хөдлөл, үг яриаг нь хараад л сэтгэл сэргэж, хайр хүргэм хос хоёрын түүхийг манай үндэсний телевизийн орчуулагч, дуу оруулагч нар улам хөгжилтэй, дурсамжтай болгож чадсан юм. 

"Зөрүүд эрийг номхотгосон нь" киноны хамгийн хөгжилтэй бөгөөд дурсамжтай харилцан ярианууд Хадгалах
2021-03-19, 12:44

"Шарын шашны зомби" буюу ороолонгууд гэж яг юу вэ?

Улс улсын соёл, зан заншил, түүхэн цаг үед тохиолдсон явдлуудаас урган гарсан элдэв аймшгийн яриа өнөө цагт зохиол болж бичигдэн үлдсэн нь олон байдаг. Аймшгийн кино, ном зохиол зэрэгт "ороолон" гэгчийн тухай цөөнгүй дурдагддаг бөгөөд тэдгээр нь үзэгчдийг шууруулдаг Холливудын зомбитой кинонуудыг хийхэд ихээхэн нөлөө үзүүлсэн байна. 

"Шарын шашны зомби" буюу ороолонгууд гэж яг юу вэ? Хадгалах

"Утсаар дарсан гэрэл зураг" тэмцээний шилдэг бүтээлүүд

Орчин цагийн хүмүүсийн наад захын хэрэглээ болсон ухаалаг утастай хэн бүхэн утасныхаа камерын тусламжтай гэрэл зурагчин болох боломжтой болжээ. Технологийн хөгжлийн эрхээр гэрэл зургийн тэмцээнүүдэд ч гар утас, таблетаар авсан зургийн төрөл нэмэгдэв. Тэдний нэг болох "The Mobile Photo Awards" 2011 оноос хойш өнөөг хүртэл зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн тэмцээнд мэргэжлийн болон сонирхогчдын гэрэл зургууд нийт 20 төрлийн номинацид өрсөлджээ. 

"Утсаар дарсан гэрэл зураг" тэмцээний шилдэг бүтээлүүд Хадгалах

50 настай япон эр утасны апп ашиглан залуусыг өөртөө дурлуулж, их хэмжээний мөнгө олжээ

Твиттер сүлжээнд azusagakuyuki нэрээр олонд танигдсан үзэсгэлэнт охин бий. Тэрээр өөрийн хуудсандаа 16 мянга гаруй дагагчтай бөгөөд моторт дугуй сонирхдог цөөхөн эмэгтэйчүүдийн нэг гэдгээрээ Япончууд дунд алдарших болсон байна. Охин хөөрхөн зургуудаа олон нийтэд хуваалцахын хажуугаар ямарваа нэг байдлаар үргэлж мотоцикль оруулан зургуудаа авдаг гэнэ. Гэвч түүний нэгэн том нууц фэнүүдийг нь цочролд оруулжээ.

50 настай япон эр утасны апп ашиглан залуусыг өөртөө дурлуулж, их хэмжээний мөнгө олжээ Хадгалах

Судлаачдыг гайхшруулсан "улбар шар" матраар дүүрэн агуй

Та энгийн л нэг өдөр ажлаа тараад гэртээ харьж явах замдаа ямар нэг үл мэдэгдэх хонгил руу уначихвал яах вэ? Эхэндээ юу болоод байгааг ойлгохгүй айж түгшсэн ч удалгүй хоол хүнс овоолсон, халаалт цахилгааныг нь бүтэн жилээр нь төлсөн орон сууцанд ирчихсэн байвал ямар санагдах бол... Мянган жилийн өмнө нэгэн матрын төрөл яг ийм нөхцөл байдалд орсон байна. 

Судлаачдыг гайхшруулсан "улбар шар" матраар дүүрэн агуй Хадгалах

Ямар ч нөхцөлд унтаж чаддаг, бөх нойртой хүмүүсийн хөгжилтэй төрх (35 фото)

Тухтай нь аргагүй унтана гэдэг ихэнх хүмүүсийн хийх хамгийн дуртай зүйлсийн нэг байх. Гэхдээ ядарсан, нойр дутуу, уйдсан гээд нойрыг удирдаж болдоггүй учир хэдхэн минут сайхан нойр авч нүдний хор гаргахын тулд яг тэр мөчид бүх зүйлээ зориулахад бэлэн болчихдог хэцүү үе хүн болгонд таарч байсан нь гарцаагүй. Ингээд хүмүүс яаж хаана ч хамаагүй, ямар ч байдлаар унтах нойроо авч чаддаг болохыг хамтдаа сонирхоцгооё. 

Ямар ч нөхцөлд унтаж чаддаг, бөх нойртой хүмүүсийн хөгжилтэй төрх (35 фото) Хадгалах

Уулын хөндийд амьдардаг мөнхийн залуу Хунза омгийнхны нууц

Энэтхэг болон Пакистаны хил дээр Хунзагийн хөндий хэмээх газар бий. Залуу насны баянбүрд гэдгээрээ алдартай эндхийн оршин суугчдын дундаж наслалт 110-120 байдаг ажээ. Эдгээр хүмүүс мөн элдэв өвчлөлд бага өртдөгийн дээр өндөр нас гарсан ч ануухан хэвээр байдаг гэнэ. 

Уулын хөндийд амьдардаг мөнхийн залуу Хунза омгийнхны нууц Хадгалах

Монгол хүн таны заавал үзэх түүхэн ховор зургууд (50 фото)

Хүмүүс түүхэн цаг хугацаанд болж өнгөрсөн бүхний үнэ цэнийг төдийлөн ухамсарлаж чаддаггүй. Магадгүй тэр нь өөрийн нүдээр үзэж, өөрийн биеэр мэдрээгүй учир нарийн ойлгож, хүлээж авах хэцүү байдгаас болдог байх. Эдгээр он жилүүд хэдийн урсаад өнгөрсөн боловч тэрхүү мөчийг дэлгэцийн араас ч болов нүдээр үзэх боломж байх ажээ. Ингээд та бүхэнд манай орны баялаг түүхийг өгүүлэх сонирхолтой гэрэл зургийн цоморлигийг хүргэж байгааг хүлээн авна уу! 

Монгол хүн таны заавал үзэх түүхэн ховор зургууд (50 фото) Хадгалах
2021-03-18, 12:08

Баруунд нууцаар боловсрол эзэмшиж ирээд Японыг орвонгоор нь өөрчилсөн "Чошүгийн тав"-ын түүх

Японы Токүгавагийн засаглалын сүүлчийн өдрүүдэд Чошү нутгаас таван самурай нууцаар Их Британид суралцахаар явав. Чухам тэд л олж авсан мэдлэг, чадвараараа хожим Мэйжигийн засаглалын үед Японыг шинэчилж, эх орноо одоогийн өндөр хөгжилтэй, хүчирхэг гүрэн болоход нөлөөлсөн гэж үздэг. Тэд энэ цэгт хүрэхийн тулд хэд хэдэн түүхэн үе шатыг дамжсан бөгөөд 1868 оны "Мэйжигийн шинэчлэл" үүнд маш чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Чухамдаа Чошүгийн тав гэж нэрлэгддэг эрчүүд Японыг орчин үеийн гүрэн болох үндэс суурийг тавьсан  байна.

Баруунд нууцаар боловсрол эзэмшиж ирээд Японыг орвонгоор нь өөрчилсөн "Чошүгийн тав"-ын түүх Хадгалах