"Шарын шашны зомби" буюу ороолонгууд гэж яг юу вэ?

Улс улсын соёл, зан заншил, түүхэн цаг үед тохиолдсон явдлуудаас урган гарсан элдэв аймшгийн яриа өнөө цагт зохиол болж бичигдэн үлдсэн нь олон байдаг. Аймшгийн кино, ном зохиол зэрэгт "ороолон" гэгчийн тухай цөөнгүй дурдагддаг бөгөөд тэдгээр нь үзэгчдийг шууруулдаг Холливудын зомбитой кинонуудыг хийхэд ихээхэн нөлөө үзүүлсэн байна. 

"Шарын шашны зомби" буюу ороолонгууд гэж яг юу вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энэ үгийг уйгаржин монгол бичигт "оруланг" гэж бичдэг бөгөөд Төвд хэлэнд үхэгсэд эргэж босох буюу амилсан хүүр гэх утгыг илэрхийлэх "Ro-Lang" гэдэг үгнээс Монгол хэлэнд орж иржээ.

Хүүрийг амилуулж ороолон болгох хоёр арга зам байдаг бий гэдэг. Эхнийх нь хувилгаан, хараалчийн өөртөө үйлчлүүлэх зорилгоор  тарни, шашны зан үйлийн хүчээр амилуулсан цогцос юм. Ийм ороолон нь зөвхөн эзнийхээ тушаалыг биелүүлдэг тул барууны зомбинуудтай их төстэй аж.

Харин хоёр дахь нь муу зүгийн ад зэтгэрээр бий болсон ороолонгууд бөгөөд ийм ороолон олон хүн, амьтанд хор хүргэх чадалтай ба эзний тушаал биелүүлдэггүй, бие даасан гэдгээрээ эхний төрлөөс ялгаатай. Өөрөөр хэлбэл, чөтгөр орогнуулж буй хоосон махбодь.

Бусад олон үндэстний домогт гардаг мангасуудын адилаар ороолонгийн тухай домог Төвдөд олон бий. Тийм домгуудад хүмүүс нийтээрээ итгэдэг нэгэн үе байсан бөгөөд ялангуяа дундад зууны үед ороолонг янз бүрийн муу үйлд буруутган жигшдэг байжээ.

Төвдийн аман зохиолд хамгийн элбэг тааралддаг нь ороолон ихэвчлэн шөнийн цагаар гарч ирээд бусдад халдвар тарааж өөртэйгээ адил ороолон болгож буй талаар өгүүлдэг үлгэр домгууд юм. Ийм төрлийн ороолон нь бусдын толгойд хүрэх замаар халдвараа тараадаг гэдэг.

Төвдийн анагаах ухаан хангалттай хөгжөөгүй байсан үед хүнийг амьд эсвэл үхсэн эсэхийг тийм ч сайн тодорхойлж чаддаггүй байжээ. Тиймээс түр ухаангүй болоод эргээд боссон хүмүүсийг ороолон боллоо гэж үзэх тохиолдол их байсан.

Үхсэн хүн эргээд боссон гэдгийг дуулсан хүмүүс үнэхээр ороолон байжээ гэж үзээд бусдад ам дамжуулан хачирлаж ярьдаг байв. Ийм үлгэрүүд дээр ороолон нь цэнхэр нүдтэй, алхахдаа хар өнгөтэй хэлээ үргэлж гаргасан байдаг хэмээн дурдагддаг. Төвдийн зарим нутагт ороолонгийн амь нь хэлэндээ байдаг бөгөөд хэрэв хэлийг нь тасалж орхивол тэр даруй тоос болон хувирдаг гэх яриа бий.

Ороолонгууд аль хэдийн үхсэн тул тэднийг "алах" боломжгүй, харин "унагаж" болно. Унагана гэдэг нь амьд үхдэлийг үгүй хийхийн нэр юм. Ороолонгуудыг шинж тэмдгээр нь дараах таван төрөлд хуваадаг. 

1. Лпагс-лангууд буюу арьст ороолон
2. храг-лангууд эсвэл цуст ороолон
3. ша-лангууд эсвэл махан ороолон
4. рус-лангууд буюу ясан ороолон
5. рмэ-лангууд буюу мэнгэт ороолон

Дээрх нэрнүүдээс нь тухайн ороолонгийн сул талыг нь олж болно. Арьст ороолонг "унагахын" тулд арьсыг нь хуулах хэрэгтэй. Харин цуст ороолонгийн цусыг урсгах, махан ороолонг гүн зүсэх эсвэл махыг нь тасдаж авах, ясан ороолонгийн ясыг хугалах, мэнгэт ороолонг эмзэг мэнгэн дээр нь дарж хөнөөдөг байна. 

Дээрх ороолонгуудын төрлийг ялж дийлэхэд хамгийн амархан гэх дарааллаар нь авч үзвэл арьст ороолон хамгийн хялбар нь юм. Учир нь түүний арьс тун амархан хуулардаг аж. Харин мэнгэт ороолонгийн эмзэг газар нь хаана байгааг тааварлах хэцүү учраас хамгийн аюултайд тооцогдоно. 

Өөр нэгэн сонирхолтой баримт дурдахад ороолонгуудын үе мөч маш хөшүүн, бөхийж чадахгүй, үеэрээ нугалардаггүй гэж үздэг байсан тул Төвдүүд эрт үед гэрийн хаалгаа хүн бөхийж орохоор нам хийдэг байжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()