Баруунд нууцаар боловсрол эзэмшиж ирээд Японыг орвонгоор нь өөрчилсөн "Чошүгийн тав"-ын түүх

Японы Токүгавагийн засаглалын сүүлчийн өдрүүдэд Чошү нутгаас таван самурай нууцаар Их Британид суралцахаар явав. Чухам тэд л олж авсан мэдлэг, чадвараараа хожим Мэйжигийн засаглалын үед Японыг шинэчилж, эх орноо одоогийн өндөр хөгжилтэй, хүчирхэг гүрэн болоход нөлөөлсөн гэж үздэг. Тэд энэ цэгт хүрэхийн тулд хэд хэдэн түүхэн үе шатыг дамжсан бөгөөд 1868 оны "Мэйжигийн шинэчлэл" үүнд маш чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Чухамдаа Чошүгийн тав гэж нэрлэгддэг эрчүүд Японыг орчин үеийн гүрэн болох үндэс суурийг тавьсан  байна.

Баруунд нууцаар боловсрол эзэмшиж ирээд Японыг орвонгоор нь өөрчилсөн "Чошүгийн тав"-ын түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1863 оны 6-р сарын 27-нд Чошү мужаас (одоогийн Ямагүчи муж) таван самурай Их Британийг зорьжээ. Тухайн үед Японы хил хаалттай байсан учраас гадаадад аялах хориотой байв.

Тэдгээр зоригт залуусын нэрийг Ито Хиробүми, Иноүэ Каорү, Иноүэ Масарү, Эндо Кинсүкэ, Ямао Ёзү гэдэг байсан аж. Тэдний аяллын зорилго нь барууны технологийг судалж, улмаар улс орноо хөгжүүлэх “амьд арга зам” болох, олон улсын дипломат ажиллагаанд бэлтгэх байв.

Чошүгийн тав Англи хэл сурах, янз бүрийн байгууламжуудаар зочлох, Лондонгийн Их сургуулийн коллежид аналитик хими судлах зэргээр боловсролоо эхэлсэн юм. Ито, Иноүэ Каорү нар хэдхэн сарын дараа Шимоносэкийн хоолойг хяналтандаа авахыг хүссэн гадаад орнуудын тэнгисийн цэргийн хүчин 1863-64 онд Чошү дахь Шимоносэкийг бөмбөгдсөн тухай мэдээ гарахад Японд буцаж ирэв.

Үлдсэн гурван самурай нь боловсролоо гүйцээхээр шийдсэн бөгөөд Эндо 1866 оны эхээр эх орондоо иржээ. Иноүэ Масарү диплом авсныхаа дараа Английн төмөр зам, уурхайтай танилцаж судлахаар аялалд гарсан байна. Ямао Глазго руу аялж, тэнд өдөр нь усан онгоцны үйлдвэрт дагалдан инженерээр ажиллаж, шөнийн цагаар Андерсоны коллежид технологийн чиглэлээр сурч байжээ. Аль аль нь 1869 оны эхээр Японд буцаж ирэв.

Британид түр оршин суусны дараа Иноүэ Каорү, Ито Хиробүми нар улс төрч болсон байна. Мэйжигийн засгийн газар байгуулагдахад тэд гадаад орнуудад нээгдсэн боомтууд дээр дипломат ажиллагааг хариуцан ажиллах болов. Дараа нь тэд Санхүүгийн яаманд өндөр албан тушаал хаших болж санхүү, төрийн захиргаанаас гадна шинэчлэлийн төслүүдийг хариуцаж байжээ.

Энэ үеэр Ито өөрийн эрх мэдлийг хэтрүүлж, феодалын үеийн засаг захиргааны тогтолцоог орчин үеийн мужийн системээр солих санал дэвшүүлсэн юм. Түүний энэ санал маш их шүүмжлэл дагуулснаас болж Итог албан тушаал бууруулсан байдаг. Ито, Иноүэ нар энэ хэргээс болж хоёулаа албан тушаалаасаа огцрох дөхсөн боловч Англид өндөр боловсрол эзэмшсэн нь тэднийг авч үлдэх шалтгаан болсон юм. Эцэст нь Иноүэгийн идэвхтэй хүчин чармайлт үр дүнгээ өгч, 1871 оны 8-р сарын 29-нд Японд засгийн газрын төвлөрсөн тогтолцоо байгуулахад томоохон нэмэр болсон байна.

Иноүэ Сангийн дэд сайдын албан тушаалд дэвшиж, яамдын жилийн төсвийг танилцуулж, орлогын үнэлгээнд үндэслэн шийдвэр гаргах өнөөгийн төсвийн тогтолцооны үндэс суурийг тавьсан юм. Тэрээр 1873 оны 5-р сард огцорсон хэдий ч 1876 оны 6-р сараас хойш гадаадад томилолтод явж байгаад 1878 оны 7-р сард эх орондоо эргэн ирж, засгийн газрын зөвлөхөөр ажиллах болсноор улсын томоохон шийдвэрүүдэд шууд нөлөөлж эхэлжээ. Энэ зуур Ито 1870 оны сүүлээр АНУ-руу төлөөлөгчөөр илгээгдэн, эдийн засгийн ухаанд суралцсан бөгөөд удирдах чадвараа дээшлүүлсний дараа тэрээр 1873 оны 10-р сард зөвлөхийн албан тушаалд очсон аж.

Хэдийгээр Ито, Иноүэ нар зарим нэг алдаа гаргаж байсан ч Мэйжигийн засгийн газарт шинэ арга барил, томоохон өөрчлөлтүүдийг нэвтрүүлэхийн зэрэгцээ албан тушаал ахисаар байв. Эцэст нь Иноүэ Японы анхны гадаад харилцааны сайд болсон бөгөөд дотоод хэргийн сайдаар мөн ажиллаж байжээ. Харин Ито Японы анхны ерөнхий сайд болсон юм. Тэрээр Үндсэн хуулийг баталж, 1890 онд Японы парламент буюу үндэсний чуулганыг байгуулахад гол нөлөө үзүүлснээрээ одоогийн улс төрийн тогтолцоог бий болгосон байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()