Уулын хөндийд амьдардаг мөнхийн залуу Хунза омгийнхны нууц

Энэтхэг болон Пакистаны хил дээр Хунзагийн хөндий хэмээх газар бий. Залуу насны баянбүрд гэдгээрээ алдартай эндхийн оршин суугчдын дундаж наслалт 110-120 байдаг ажээ. Эдгээр хүмүүс мөн элдэв өвчлөлд бага өртдөгийн дээр өндөр нас гарсан ч ануухан хэвээр байдаг гэнэ. 

Уулын хөндийд амьдардаг мөнхийн залуу Хунза омгийнхны нууц
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хунзагийн хөндийн оршин суугчид хөрш зэргэлдээх ард түмнээс ялгаатай нь гаднах төрх нь Европчуудтай тун төстэй байдаг. Домогт өгүүлснээр тус улсыг Агуу Александрын армийн Энэтхэгт үлдсэн цэргүүд байгуулсан гэдэг.

Хунзачууд өөрсдийг нь уулын хүмүүс гэж нэрлэхэд дуртай байдаг. Учир нь тэд алдарт "Уулсын бэлчир" буюу дэлхийн хамгийн өндөр нурууд болох Хималай, Хинду Куш, Каракорамын уулзвар дээр амьдардаг юм. Өнөөдөр Хунзаг Пакистаны Кашмир ба хойд нутаг дэвсгэрийн асуудал эрхэлсэн яам удирдаж байна.

Хунзачууд нь өөрийн гэсэн Буруша хэмээх хэлтэй. Тэдний хэл нь дэлхийн аль хэлний бүлэгт хамаардаг болох нь тогтоогдоогүй байгаа ч эндхийн иргэд бүгд Урду хэл мэддэгийн дээр олонх нь Англиар ярьж чаддаг. Мөн тэд Исламын шашны Исмаили хэмээх хамгийн нууцлаг урсгалыг нь шүтдэг байна. Уг урсгалын ёс жаяг дагуу Хунзачууд олны өмнө залбирал үйлддэггүй. Харин бурхантай нууц байдалд хувийн "яриа" өрнүүлж залбирдаг аж. 

Хунзачууд гадаа  -15 хэмийн хүйтэн жавартай байсан ч мөстэй усанд сэлж, зуун нас хүрсэн ч гадаа тоглож, 40 настай эмэгтэйчүүд залуухан охид шиг харагддаг бөгөөд 60 насандаа ч гуалиг, дэгжин байдлаа хадгалж, 65 насандаа хүүхэд төрүүлэх боломжтой хэвээр байдаг байна. Зуны улиралд тэд жимс, хүнсний ногоо, өвлийн улиралд хатаасан чангаанз, үр тариа, бяслаг зэргээр хооллодог.

Өөр нэг сонирхолтой зүйл бол "хаврын мацаг"-ийн (жимс нь боловсроогүй үе буюу 2-4 сар) үед тэд бараг юу ч иддэггүй бөгөөд өдөрт нэг удаа хатаасан чангаанзаар хийсэн ундаа л уудаг гэнэ. Тэд энэ ёсыг шашны уламжлал мэт үзэж, хатуу чанд мөрддөг.

Энэхүү хөндийн тухай тэмдэглэлийг анх Шотландын эмч Маккаррисон хөтөлж байжээ. Тэрээр Хунзачуудын өдөрт авдаг уургийн хэмжээ байж болох хамгийн бага түвшинд байгааг илрүүлсэн аж. Хунзачуудын хоногийн илчлэгийн хэмжээ дунджаар 1933 ккал бөгөөд 50 г уураг, 36 гр өөх тос, 365 г нүүрс ус агуулдаг байна.

"Хунза - өвчин мэддэггүй хүмүүс" номонд Р.Бирчер энэ орны хоол тэжээлийн байдлыг дараах маягаар тэмдэглэсэн аж. Хунзачууд:

  • Цагаан хоолтон
  • Түүхий хүнсний бүтээгдэхүүн голчлон хэрэглэдэг.
  • Өдөр тутмын хоолны дэглэмд хүнсний ногоо, жимс жимсгэнэ давамгайлдаг;
  • ямар ч химийн найрлагагүй, зөвхөн хүний биед шаардлагатай бүх бодисыг агуулсан байгалийн гаралтай бүтээгдэхүүн;
  • согтууруулах ундаа, амттаныг маш ховор хэрэглэдэг;
  • давсны хэрэглээ дунд зэрэг;
  • зөвхөн өөрсдийн хөрсөнд ургуулсан бүтээгдэхүүн;
  • Тогтмол мацаг барьдаг гэж бичсэн байна. 

Үүн дээр эрүүл урт наслалтыг дэмждэг бусад хүчин зүйлийг нэмж оруулах ёстой. Мэдээж тэдний хооллох арга барил нь гол үүрэг гүйцэтгэнэ. 

1984 онд Саид Абдул Мобуд хэмээх Хунза хүн Лондонгийн Хитроу нисэх онгоцны буудалд ирэв. Тэрбээр гадаад паспортаа танилцуулахдаа цагаачлалын албаны ажилчдыг гайхшруулжээ. Паспорт дээр түүнийг 1823 онд төрсөн бөгөөд 160 нас хүрсэн хэмээн тэмдэглэжээ. Мобудтай хамт явсан исламын номлогч түүнийг Хунза улсад гэгээнтэн гэж тооцогддог болохыг баталсан байна. Мобудын эрүүл мэндийн байдал тун сайн байсны дээр ухаан санаа нь залуу хүнийхээс ч дээр байв. Тэрээр 1850 оноос хойшхи үйл явдлыг төгс санаж байжээ. 

Тус нутгийн оршин суугчид урт наслах нууцаа зүгээр л цагаан хоол идэж, байнга дасгал хөдөлгөөн хийдэгтэйгээ холбодог бөгөөд ийм амьдралын хэмнэлээр 120-150 жил амьдрах боломжтой гэж хэлдэг.

Хунза нарын эрүүл амьдрах онцлог шинж чанарууд нь:

  • Ачаалал даах чадвар. Хүнзачууд ямар их тамиртай болохыг ажил, бүжиг, тоглоомын үеэр ч харж болно. Тэдний хувьд 100-200 км алхах нь бид байшингаа тойроод богино алхалт хийхтэй адил юм. Тэдний зарим нь нэг мэдээг дамжуулахын тулд эгц өндөр уул өөд авирч гараад, дараа нь юу ч болоогүй мэт гэртээ харьдаг байна.
  • Хөгжилтэй зан. Хунзачууд байнга инээж байдаг. Тэд өлсөж, даарсан ч гэсэн үргэлж амьдралын гэгээлэг талыг олж харахыг хичээдэг.
  • Чийрэг бие. Макарисон "Хунзачууд олс мэт чанга, чавхдас мэт нарийхан байдаг. Тэд хэзээ ч гомдоллож бухимддаггүй, тэвчээргүй зан гаргаж бие биетэйгээ хэрэлддэггүй, бие махбодийн шаналал, асуудал, үймээн гэх мэт зүйлийг маш тайван хүлээж авдаг." гэж бичжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()