Цацраг идэвхийн золиос болж, гоо сайхнаа алдсан 5 охины түүх

1898 онд химич, физикч Мари Кюри, Пьер Кюри нар анх ради хэмээх химийн элементийг нээсэн түүхтэй. Энэ химийн элемент маш сайхан гэрэлтдэг тул олон нийт ч сонирхож эхлэв. Харамсалтай нь радиг ямархуу аюул дагуулж болохыг тухайн үед хэн ч мэдэхгүй байв. Олон нийт ихээр сонирхож байгааг анзаарсан зальтай бизнес эрхлэгчид түүнийг төрөл бүрийн бүтээгдэхүүн дээр ради нэмж зарж эхлэв. Хүмүүс ч тэдгээрийг их хэмжээгээр худалдан авч байсан юм. 

Цацраг идэвхийн золиос болж, гоо сайхнаа алдсан 5 охины түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Анх ради Европт өргөн тархаж, радигаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ажилчдыг шөнө гудамжаар явахад бие нь гэрэлтдэг байжээ. 1914 оноос эхлэн АНУ радийг ашиглан гэрэлтдэг будгийг олноор нь үйлдвэрлэх болсон байдаг. 1921 онд патентыг нь эзэмшдэг компани хэд дахин өргөжин тэлж, компанийхаа нэрийг United States Radium Corporation болгон өөрчилж, гэрэлтдэг будгаа “Undark” нэрээр патентжуулж авав. Бусад компаниуд ч гэрэлтдэг будгийг үйлдвэрлэхээр хошуурч, “Luna”, “Marvelite” нэрээр бүтээгдэхүүнээ худалдаанд гаргаж байв. Тэд будаг үйлдвэрлэж, бас будгаараа бүтээгдэхүүн гаргаж байсан юм.

Radium Dial болон USRC зэрэг Америкийн компаниуд радитай бүтээгдэхүүн их хэмжээгээр үйлдвэрлэдэг тул ядуу гэр бүлээс гаралтай эмэгтэйчүүдийг ажилд авдаг байв. Цалин өндөр өгдөг ажлын байр нь цэвэр тул тэнд ажиллах нь бүсгүйчүүдийн мөрөөдөл болсон юм. Тэдний хийдэг гол ажил нь утас, цаг гэх мэт зүйлсийн тоог нь харанхуйд гэрэлтдэг радитай будгаар будах байсан аж. Ради шиг цацраг идэвхт элементтэй ажиллах нь хүний биед ямар хортой билээ гэдгийг бид одоо байсан мэддэг болсон. Тэгвэл ради түрхсэн багсыг байнга барьж нүүр нүдэндээ ойртуулж өдөржин будах охидын эрүүл мэнд ямар хэмжээгээр хохирсон гэдэг нь тодорхой юм. 

Өдгөө үхлийн аюултай гэдгийг нь мэддэг болсон энэ химийн элементтэй ажилладаг байсан хүмүүст зориулж ямар нэгэн аюулгүйн санамж гаргаж байгаагүйд гайхах зүйлгүй юм. Удалгүй US Radium компани бугуйн цаг болон хянах самбар будах гэрээг зэвсэгт хүчинтэй байгуулж, ашиг орлого ч гэж цулайж өглөө. 

Гэвч ажилчид өөрсдийн эрүүл мэндээ хэдэн центээр золиослож байгаагаа огтхон ч гадарлахгүй байлаа. The Atlantic сэтгүүлд бичсэнээр охидууд харанхуйд фосфортож дэгжин харагдахын тулд хумс, шүдээ радитай будгаар будах нь ч түгээмэл байжээ. Харвардын их сургуулийн физиологич Сецил Дринкер охидын биеийг бүхэлд нь радигаар будахад хэдий хэрийн будаг шаардлагатай талаар явуулсан судалгааныхаа эцэст аймшигтай үр дүн гаргаж ирсэн байна. Үйлдвэрт ажилладаг ажилчдын гар, нүүрэн дээр төдийгүй өмссөн хувцас, тэр байтугай дотуур хувцас, хувцсаар бүрэн далдлагдсан арьсны давхарга дээр хүртэл ради тогтсон байжээ.

Үйлдвэрийн дарга нар харин ажилтнууд нь эв эрүүл, улаан хацартай гэдгээр нь бахархаж байсан гэдэг. Эдгээр охид дунджаар арван тав, арван долоон настай байсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Мэдээж хэрэг цацхан идвэхит бодистой имй ойр ажиллаж байсан хүмүүс урт наслахгүй нь ойлгомжтой. Жишээ нь Италийн цагаач бүсгүй Маггиа ийм үйлдвэрт ажилладаг байсан гурван охиноо хорт хавдраар алдсан юм. Эхэндээ охид нь шүд өвдөж байна хэмээн гомдоллож байсан гэнэ. Шүдний эмч тэдний шүдийг ядах юмгүй сугалдаг байсан бөгөөд өвдөлт мэдээж намдсангүй. Удалгүй эрүү нь идээ, бээрт баригдсан учраас эмч тэднийг тухайн үед хамгийн хортойд тооцогдож байсан фосфорт хордсон хэмээн оношлосон байдаг.

1920-иод оны дунд үеэс охид хохирлоо нэхэмжлэн нөхөн төлбөр авахаар тэмцэж эхэлсэн байдаг ч тэдний хэрэг дээр ажиллах өмгөөлөгч олох тун амаргүй байжээ.

Яагаад гэвэл 1927 онд 5 эмэгтэйг US Radium компанитай шүүхдэлцэхэд баян компанийн хуульчид тэднийг 2 жилийн хугацаанд шүүхэд гомдол гаргах эрхгүй болгож байсан юм. Охид 1928 он хүртэл мэдүүлэг өгөөгүй ба хэрэг хэдэн сар хойшлогдсон нь сонин сэтгүүлүүдийг энэ хэргийг шүүрэн авч бичихэд хүргэжээ. Компанийн Оттавад төвтэй ажилчид 1935 онд шүүхэд хандахыг оролдоход тэдний гомдол гаргах эрхийг мөн л олон арван хуульчид ажиллаж хаасан байдаг.

Хохирогч эмэгтэйчүүдийн нэг Катрин Волфе Донохуэ шүүх хурал дээр ухаан алдан унасан ба хэвлэлүүд түүний зургийг нийтэлж эхэлсний хүчинд олон нийтийн анхаарлын төвд орж, эмэгтэйчүүд ч заргаа авч ялалт байгуулж чадсан юм. Гэвч шүүх дээр байгуулсан ялалт нь бодит байдал дээр хий хоосон зүйл байсан юм. Компани давж заалдсан бөгөөд Донохуэ өөрийнх нь давж заалдах хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгож байгааг дөнгөж хараад л амьсгал хураасан байдаг. Охид үргэлж л эмнэлэг, эмчилгээний зардал, хуулийн зардал нэхэмжилсэн хуудсуудад дарагдаж арайхийн төлж барагдуулаад л өвдөж зовохын эрхээр ахиад л эм тариа худалдан авч, эмчилгээ хийлгүүлдэг байв.

Амь насаараа хохирсон эмэгтэйчүүдийн тэмцэл, гэм зэмгүй бүсгүйчүүдийн амь нас радитай будаг үйлдвэрлэх үйл явцыг зогсоож чадаагүй юм. 1934 онд Radium Dial компанийн ерөнхийлөгч Жозеф Келлийг компаниас хөөв. Гэхдээ Radium Dial түүний бүтээн босгосон цорын ганц компани байгаагүй юм. 1976 онд Цөмийн Зохицуулах Хороо Luminous компанид торгууль ногдууллаа. Зөвшөөрөгдсөн хэмжээнээс 1666 дахин их цацраг идэвхит бодисонд ажилчидаа ажиллуулж байгааг нь тогтоосон учраас ийм шийдвэр гаргажээ. Өмч хөрөнгийг нь хурааж Luminous Processes компанийг хаасан ч гэлээ 1980-аад он хүртэл энэ хэрэгтэй холбоотой зарга үргэлжилсээр л байсан юм. Цагны нүүр буддаг байсан бүсгүйчүүдийн хэрэг цаашид цацраг идэвхит бодисоор үйл ажиллагаа явуулах газруудад норм тогтоож өгөх аюулгүйн удирдамжийг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Түүнчлэн мэргэжлийн өвчнөөр өвдөж шаналж байгаа ажилчдыг нөхөн төлбөр шаардах эрхтэй гэсэн хуулийг батлахад тусалжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()