Цахим гэмт хэргийн тухай та бидний буруу бодож явдаг зүйлс

Өдөр тутам бидний эргэн тойронд янз бүрийн гэмт хэрэг гарч, заримдаа бид өөрсдөө ч хохирогч болж үлдэх нь бий. Энэ бүгдээс хамгийн нууцлагдмал бөгөөд хурдацтай хувьсан өөрчлөгдөж байдаг нь цахим гэмт хэрэг билээ. Хүмүүс вирусийн ямар хамгаалалт шилдэг нь болох, өөрсдийг нь цахим орчинд ямар аюулаас хамгаалж чаддаг, чаддаггүйг тэр бүр мэдэх нь ховор. Ингээд цахим гэмт хэргийн талаарх хүмүүсийн дунд байдаг 10 ташаа ойлголтыг хүргэж байна.

Цахим гэмт хэргийн тухай та бидний буруу бодож явдаг зүйлс Хадгалах

Намрын улиралд хийж идэхэд тохиромжтой амтат 5 хоолны жор

Навчис хийсэж, нар буцаад, өглөө оройдоо жихүүн салхи сэвэлзэх нь намрын өдрүүд хэдийнэ айлчилсныг илтгэнэ. Ийм сэрүүн өдрүүдэд юу хамгийн чухал гээч. Мэдээж хэрэг тэжээллэг, амин дэмтэй халуун хоол идэж байгаарай. Шинэхэн ногоог хүссэнээрээ хэрэглэх боломжтой энэ улиралд хүнсний ногоо ашиглаж амтат зоог хийх аргыг танд хүргэе.

Намрын улиралд хийж идэхэд тохиромжтой амтат 5 хоолны жор Хадгалах

Голомт Банк “GTR Asia-2018” олон улсын арга хэмжээг ивээн тэтгэж оролцлоо

Голомт банк нь 2018.09.04–2018.09.07-ны өдрүүдэд Сингапур улсад зохион байгуулагдсан “GTR Asia Trade & Treasury week 2018” арга хэмжээнд хамтран ивээн тэтгэгчээр оролцлоо. Global Trade Review нь гадаад худалдааны санхүүжилт, олон улсын банк санхүүгийн талаарх мэдээллийг тогтмол бэлтгэн нийтлэхийн зэрэгцээ дэлхийн худалдааны байгууллагуудыг нэгтгэж,  харилцан туршлага солилцох, хамтран ажиллах боломжийг нээж өгдөг дэлхийд өндөр нэр хүндтэй байгууллага юм.

Голомт Банк “GTR Asia-2018” олон улсын арга хэмжээг ивээн тэтгэж оролцлоо Хадгалах

“Скай-2 Апартмент” сошиал уралдааны азтан тодорлоо

Улаанбаатар пропертиз ХХК –ны зүгээс зарласан сошиал уралдааны ялагчаар хатагтай М.Мөнхцэцэг тодорч Улаанбаатар пропертиз ХХК-ны амжилттай хэрэгжүүлж байгаа “Скай-2 Апартмент”, “Х-Апартмент” 2-р ээлж,  Тансаг зэрэглэлийн “White House Residence зэрэг төслүүдээс сонголт хийн хөнгөлөлтийн эрхээ эдлэх боломжтой юм.

“Скай-2 Апартмент” сошиал уралдааны азтан тодорлоо Хадгалах

Хөгжлийн Голомт - Дэлхийн жишиг Монголын банк

“Дэлхийн жишиг Монголын банк” болно хэмээн алсын хараагаа тодорхойлж, үйлс бүхнээ  зориулж буй Голомт банкны хамт олон “ONE BIG FAMILY” буюу “БИД НЭГЭН ГЭР БҮЛ” уриан дор анх удаагаа бүрэн бүрэлдэхүүнээрээ хуран чуулж, “ALL STAFF FORUM”-ыг амжилттай зохион байгууллаа. Тус чуулганд Голомт банкаар овоглодог 69 газар хэлтэс, 15 аймгийн 86 салбар нэгжийн 1800 ажилтан оролцож, өөрийн ур чадвар, мэдлэг оюуныг цэнэглэх сургалтад хамрагдсанаас гадна бүгд нэгэн зүрх сэтгэлээр, нэгэн зорилго доор нэгдэж чадсанаараа онцлогтой болсон юм.  

Хөгжлийн Голомт - Дэлхийн жишиг Монголын банк Хадгалах

Сансар огторгуйд болж өрнөсөн тайлбарлахын аргагүй үйл явдлууд

Сансар огторгуй асар өргөн уудам төдийгүй цаг ямагт ямар нэгэн хачирхалтай үйл явдал болж өрнөдөг нууцлаг орон зай юм. Чухам тэдгээр нууцыг тайлснаар хүн төрөлхтөн цаашид өөр гариг ертөнцтэй холбоо тогтоож, магадгүй тэнд амьдрах боломжтой болно гэж эрдэмтэд итгэдэг. Ийнхүү бид уншигч та бүхэндээ сансар огторгуйд болдог итгэмээргүй зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ. Хүлээн авна уу. 

Сансар огторгуйд  болж өрнөсөн тайлбарлахын аргагүй үйл явдлууд Хадгалах
2018-09-13, 17:32

Японд болдог өвөрмөц наадам

Намар бол япончуудын хувьд ургацын улирал юм. Энэ улиралд тус оронд цагаан будаагаа хураах нөр их ажил өрнөдөг ажээ. Ургацаас үлдсэн сүрлээрээ (япон хэлээр "wara") япончууд малаа тэжээж, бордоо болгож ашигладаг бол зарим нь урлагийн бүтээл туурвихад хэрэглэдэг гэнэ. Тухайлбал, Японы Нийгата (Niigata) мужид сүрлээр төрөл бүрийн баримал хийх "Вара урлагийн наадам" зохион байгуулдаг. 2008 оноос хойш жил бүр зохиогдож байгаа уг наадамд энэ жил 3000 гаруй хүн Японы өнцөг бүрээс ирж оролцжээ. Энэхүү арга хэмжээг Нийгата мужийн Аялал жуулчлалын зөвлөл болон Мусашинскийн урлагийн их сургуулийн оюутнууд анх санаачилсан байна. Ингээд та бүхэнд тус наадмын бүтээлүүдээс сонирхуулъя. 

Японд болдог өвөрмөц наадам Хадгалах

Багадаа муу сурдаг байсан суут хүмүүс

Эрдэмтэн мэргэд, суут хүмүүс багадаа хичээлдээ тун тааруухан сурагчид байсан аж. Хүүхэд ахуйдаа гялалзсан сайн сурагч байгаагүй нь тэднийг сод бүтээл туурвихад, шинжлэх ухааны том нээлт хийхэд, дэлхий даяар алдаршихад төдийлөн саад болоогүй нь гайхалтай юм шүү. Ингээд багадаа муу сурлагатан байсан алдартнуудыг уншигчдадаа танилцуулъя.

Багадаа муу сурдаг байсан суут хүмүүс Хадгалах

Алдарт хамтлагууд нэрээ хэрхэн өгсөн бэ?

Аливаа зүйлийн нэр ямар байхаас их зүйл шалтгаалдаг. Тэр ч утгаараа эцэг эхчүүд үр хүүхдэдээ нэр өгөхдөө их удаан бодож, онцгой ач холбогдол өгдөг шүү дээ. Тэгвэл уран бүтээлчдийн хувьд ч ялгаагүй, өөрөөс "төрсөн" бүтээлээ хэрхэн нэрлэх вэ гэж толгойгоо гашилгадаг. Ялангуяа хөгжмийн хамтлаг байгуулж буй залуус хамтлагийнхаа нэрийг сонгохдоо чихэнд сонсголонтой, хэлэхэд амар, цээжлэхэд хялбар гэх мэт олон шалгуур тавьдаг байна. Гэхдээ алдарт хамтлаг бүр өөрийн гэсэн нэр сонгосон түүхтэй бөгөөд хамгийн сонирхолтой 10 түүхтэй танилцацгаая.

Алдарт хамтлагууд нэрээ хэрхэн өгсөн бэ? Хадгалах

The Weeknd Белла Хадидтай эргэн нийлснээ баталлаа

21 настай загвар өмсөгч Белла Хадид, 28 настай дуучин The Weeknd нар Нью-Йорк хотын нэгэн пиццаны ресторанд оройг хамт өнгөрүүлж, дараа нь мөхөөлдөс идэж байгаад папарацийн дуранд өртжээ. Тэднийг өнгөрсөн оны хоёрдугаар сард дуулиан шуугиантай салснаас хойш дахин нийлэхгүй гэж олон нийт бодож байсан ч өнгөрсөн тавдугаар сард болсон Каннын кино наадмын үеэр тэднийг эргэж нийлсэн гэх цуурхал гарсан юм. Харин энэ цуурхлыг батлах гэсэн шиг хосууд ийн болзож байгаад папарацид өртжээ. 

The Weeknd Белла Хадидтай эргэн нийлснээ баталлаа Хадгалах

Дэлхийн хамгийн хөгшин царайтай хүүгийн хагалгаа амжилттай болжээ

Өдгөө зургаан нас хүрч байгаа Ернар Алибекова (Yernar Alikbekova) хүүг "Казахстаны Бенжамин Баттон" гэж нэрлэх болжээ. Учир нь тэрбээр маш ховор тохиолддог арьс унжих өвчнөөр өвдсөн тул яг л 80 настай хүн шиг харагддаг аж. Хэдийгээр төрөх үедээ цоо эрүүл мэт байсан ч хоёр сартайгаас нь эхлэн арьс нь унжиж эхэлсэн гэж хүүгийн ээж хэлжээ. 

Дэлхийн хамгийн хөгшин царайтай хүүгийн хагалгаа амжилттай болжээ Хадгалах

Хамгийн этгээд цэргийн дүрэмт хувцастай улс орнууд

Аль ч улс орны цэргийн дүрэмт хувцас гэдэг бол тухайн орны үндэсний онцлог хэв шинжийг илэрхийлэхээс гадна сүр жавхлантай, эрэлхэг бардам байдлыг харуулах загвартай байдаг. Мөн дайн тулааны үед цэргийн албан хаагчийн биед хамгийн эвтэйхэн байхыг бодолцож хийдгээрээ бусад хувцаснаас ялгардаг байна. Гэсэн хэдий ч зарим улс орон цэргийн дүрэмт хувцсандаа төдийлөн анхаардаггүй юу, аль эсвэл уламжлал, ёс заншилтай нь холбоотой юу үнэхээр өвөрмөц, этгээд загвартай хувцсаар армийнхнаа гоёдог ажээ. Ингээд танд хамгийн этгээд цэргийн дүрэмт хувцастай улс орнуудыг толилуулж байна.

Хамгийн этгээд цэргийн дүрэмт хувцастай улс орнууд Хадгалах