Бидний идэх дуртай шоколадыг хэрхэн хийдэг вэ?

Бүхий л насныхны дуртай амттаны нэг болох “шоколад”-ийг хийхэд нарийн учир байх бөгөөд бидний боддогоос тэс өөр замыг туулдаг ажээ. Зарим хүмүүс энэ мэдээллийг үзээд ахин шоколад идэхээс татгалзсан байна. Ингээд та бүхэн таалан соёрхоно уу.
Бидний идэх дуртай шоколадыг хэрхэн хийдэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Шоколадыг Өмнөд Африк, Ази болон Латин Америкт ургадаг какаогаар хийдэг байна. Тэдгээрээс хамгийн алдартай нь Өмнөд Африкийн “Ivory Coast” юм.  Дэлхийн хүүхдийн төлөөх олон байгууллагууд тус газарт маш олон хүүхдүүдийг хүнд хүчир ажил хийлгүүлэн, боолчилж байна хэмээн мэдээлжээ. Мөн хүний наймаа болон хүчирхийлэл ч газар авсан байдаг байна.



2. Энд 12-оос 16 насны хүүхдүүд ажилладаг хэмээн өөрсдөө мэдэгдсэн ч, 5-аас бага насны хүүхдүүд ч ажиллаж байгаад баригдсан тохиолдол байжээ. Тэд гэр бүлээ тэжээхийн тулд ийнхүү хөдөлмөр эрхэлдэг бөгөөд зарим нь хүний наймааны золиос болж тэнд насаараа үлддэг байна.



3. Үнэхээр тийм цалин сайтай юм уу?.. хэмээн судалгаа хийхэд хүүхдүүд өдөрт дөнгөж 2 доллар л олдог гэсэн байна. Тэдний 40 хувь нь эмэгтэй хүүхдүүд ажээ.



4. Ажлын өдөр өглөөний 5 цагаас эхлэх бөгөөд зарим хүүхдүүд өөрөөсөө том цахилгаан хөрөө бариад мод тайрахаар явдаг гэнэ.



5. Хамгийн аймшигтай нь хүүхдүүдийн 40 хувь нь огт сургуульд явалгүйгээр тус газарт ажилласаар насанд хүрчихдэг байна.



6. Тэдний хүүхэд насанд тоглоом наадам гэж үгүй. Ээждээ эрхлэх эсвэл дуртай хүүхэлдэйн киногоо үзэх гэсэн ойлголт тэдэнд байхгүй.



7. Бидний идэх дуртай эдгээр брэндийн шоколадууд хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж байж бий болдог.

- Hershey
- Mars
- Nestle
- ADM Cocoa
- Godiva
- Chocolates by Bernard Callebaut



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()