Суганы үсээ авахдаа анхаарах ёстой 8 зүйл

Суганы арьс хамгийн эмзэг байдаг бөгөөд харлах, үс ургах зэргээр охид, бүсгүйчүүдийн гоо үзэмжинд сөргөөр нөлөөлөх нь бий. Үүнээс болж, сугаа ил гаргасан даашинз, футболка өмсөхөд хүндрэлтэй байдаг. Иймд уг асуудлыг шийдвэрлэхийн тулд вакс хэрэглэх, илүүдэл үсээ авах, лазердуулах зэргээр янз бүрийн арга хэрэглэдэг нь нууц биш юм. Харин суганыхаа үсийг авсаны дараа өвдөлт мэдрэгддэгийг мартаж болохгүй. Тэгвэл бид охид, бүсгүйчүүддээ зориулан суганы үсийг авсаны дараах өвдөлтийг үгүй хийх үр дүнтэй 8 аргыг хүргэхээр бэлтгэлээ. 

Суганы үсээ авахдаа анхаарах ёстой 8 зүйл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Бариу хувцас бүү өмс. Ваксдуулах юм уу, эсвэл суганыхаа илүүдэл үсийг авсны дараа арьс хөлөрч, загатнах зэргээр эмзэг болдог тул, сайтар арчлах хэрэгтэй байдаг. Иймд хэсэг хугацаанд бариу хувцас бүү өмсөөрэй. Харин хөлрөлтийн эсрэг бэлдмэл болон хөлс дарагч хэрэглэж болно.

2. Суганы арьсаа зөөллө. Саван болон усаар суганы арьсаа зөөллөж, угаасны дараа илүүдэл үсээ авч байгаарай. Шууд зориулалтын хөөсийг сугандаа түрхвэл, дараа нь загатнуулдаг байна.

3. Гараа гүйцэд дээш нь өргө. Суганыхаа арьсыг зүсч, гэмтээхээс болгоомжлоорой. Иймд гараа сайтар дээш өргөсөн үедээ илүүдэл үсээ авах хэрэгтэй.

4. Арьсаа арчлах. Илүүдэл үсээ авсаны дараа суганы арьс хуурайших нь бий. Энэ үед мөсөөр суганы арьсаа зөөлөн арчаарай. Үр дүнд нь тууралт гарахгүй. Мөн арьсаа зөөллөхийн тулд зуун настын ургамал хэрэглэж болно.

5. Үсээ авахдаа сайтар анхаар. Суганыхаа илүүдэл үсийг хусахдаа нэг дор бүхлээр нь авалгүй, хэсэгчлэн аваарай. Энэ нь танд илүү амар байх болно.

6. Арьсаа зөөллөөгүй үедээ хусч болохгүй гэдгийг бүү мартаарай.

7. Илүүдэл үсээ авахдаа үхэжсэн арьсаа гуужуулах хэрэгтэй.

8. Суганыхаа арьсыг цайруулахын тулд "цагаан шавар" буюу "white clay" хэрэглээрэй. Үүний тулд 7 хоногт 3 удаа цагаан шаварнаасаа сугандаа түрхэхэд хангалттай.

Танд амжилт хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()