Тамхинаас хэрхэн гарах вэ?

2016-04-13, 09:37
12,580

Никотин нь бие организамд шингэж, дасал болсноор тамхинаас гарахад улам хэцүү болдог бөгөөд хүчтэй өдөөгч бодис учир мэдрэлийн системд муугаар нөлөөлөхөөс гадна зүрх дэлсүүлэх, даралт ихэсгэх, зүрхний шигдээст хүргэх аюултай байдаг. Тиймээс бид та бүхэндээ никитоний хорыг үгүй хийдэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.

Тамхинаас хэрхэн гарах вэ?

1 Брокколи

Брокколид их хэмжээний В5, С амин дэм агуулагддаг бөгөөд хүний биед амин дэм дутагдсанаар дархлаа муудаж, өвчин тусамтгай болдог учраас брокколи хэрэглэснээр С амин дэм нөхөгдөх бөгөөд бодисын солилцоог түргэн явуулахаас гадна уг ногоонд агуулагдах NRF2 уурагны тусламжтайгаар таны уушгинаас хорт бодис хурдан гадагшлах болно. 

Брокколи

2 Апельсин

Никотин хүний биеийг С амин дэмийн дутагдалд оруулдаг байна. Мэдээж апельсин нь С амин дэм ихтэй гэдгийг хүн бүр мэднэ шүү дээ. Тиймээс энэ жимсийг хэрэглэснээр тухайн хүнийн С амин дэм нөхөгдөж, тамхинаас үүсэх стресс, уур зэргээс ангижирч болно. 

Апельсин

3 Бууцай

Бууцай нь фолийн хүчил буюу В9 амин дэмээр баялаг бөгөөд энэ амин дэм нь хүний биеэс никотиныг гадагшлуулдаг байна. Тамхи татдаг хүмүүс никотиноос үүдэлтэй нойрны өвчинтэй болдог ажээ. Мөн бууцайд агуулагдах фолийн хүчил нь сэтгэл санааг илүү өөдрөг, тайван байхад тусалдаг байна.

Бууцай

4 Цагаан гаа

Тамхинаас үүдэлтэй олон төрлийн сөрөг үр дагаврыг арилгахад цагаан гаа туслана. Үр дүнг нь сайн мэдрэхийн тулд түүхийгээр нь хэрэглэх хэрэгтэй бөгөөд тамхи татах хүслийг багасгах, тураах, биеээс хорт бодисыг ялгаруулах үүрэгтэй. Тиймээс та тамхи татахаа больж, цагаан гаа хэрэглэвэл биеэсээ никотиныг бүрэн гаргаж чадна.

Цагаан гаа

5 Цангис

Цангисанд агуулагдсан хүчил нь цусан дахь никотиныг илүү хурдан гадагшлахад тус болдог байна. Никотин нь цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлдэг учраас та тамхинаас гарахаар шийдсэн бол цангисны шүүс уугаарай.

Цангис

6 Нимбэг

Никотин хүний биед 3 хоногийн турш агуулагддаг бөгөөд арьсийг гэмтээдэг. Тиймээс дархлаагаа сэргээж арьсаа сайхан болгохийг хүсвэл нимбэг хэрэглээрэй.

Нимбэг

7 Лууван

А болон С амин дэм дутагдсанаар цусны эргэлт буурч, тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Тиймээс хоол хүнсэндээ лууван хэрэглэснээр А болон С амин дэмийг нөхөж, дархлааг сэргээх болно.

Лууван

8 Анар

Тамхи татсанаар зүрхний цохилт ихсэж, хүчилтөрөгчийн дутагдалд ордог. Тиймээс анар нь энэ асуудлыг шийдээд зогсохгүй, эритроцитийн ялгаруулалтыг хурдацтай явуулна. 

Анар

9 Буудай

Тамхи татах нь таны судасны системд нөлөөлж байгаа учир Е амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэхэд буруудахгүй. Энэ таны судсыг илүү мэдрэмтгий болгож өгөх бөгөөд нас ахисан хойноо зүрхний өвчин тусахгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг байна.

Буудай

10 Буржгар байцаа \капе\

Капе нь тоонолжин ургамалын тоонд багтах бөгөөд хэдий чинээ их хэрэглэнэ төдий чинээ хавдар тусахаас урьдчилан сэргийлж чадна. Мөн антиоксидантын үйлчилгээтэй учраас удаан хугацаанд тамхи татсан хүний биеэр хуримтлагдсан хорыг гадагшлуулах боломжтой.

Буржгар байцаа \капе\

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()