Оддын хамгийн солиотой шүтэн бишрэгчид

Олны танил байна гэдэг нэг талаараа сайхан хэдий ч, нөгөө талаараа үнэхээр аюултай байдаг ажээ. Учир нь зарим шүтэн бишрэгчид өөрийг нь харахын төлөө наанадаж цонхыг нь хагалан, цаашлаад амь насанд нь хүртэл заналхийлсэн тохиолдлууд олон байдаг байна. Зарим эх сурвалжаас харахад Битлз хамтлагийн дуучин Жонн Ленноны үхлийг ч мөн түүний шүтэн бишрэгчтэй холбон тайлбарладаг байна. Ингээд та бүхэндээ оддын солиотой шүтэн бишрэгчидийг танилцуулъя.

Оддын хамгийн солиотой шүтэн бишрэгчид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сандра Баллок (Sandra Bullock)

Үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй, Сандра Баллок сүүлийн жилүүдэд солиотой шүтэн бишрэгчдээсээ болоод гэртээ ч орохоос эмээгээд байгаа гэнэ. Учир нь түүний нэгэн фэн Сандрад, сүрдүүлгийн шинжтэй зурвасыг гар бууны хамт илгээсэн байжээ. Жүжигчин бүсгүй зурвасыг авсан даруй цагдаа дуудаж, 39 настай тодорхой эрхэлсэн ажилгүй Жош Корбетт (Josh Corbett) хэмээх эрийг хэрэгтнээр баривчилсан байна. Залуу, жүжигчин бүсгүйгээс уучлалт гуйж, өөрийг нь суллахыг түүнээс гуйжээ. Цагдаа нарыг шалгах явцад залуугийн гэрээс хууль бус хүйтэн зэвсгүүдийг хурааж авчээ.

Сандра Баллок (Sandra Bullock)

2 Тайлор Свифт (Taylor Swift)

Өв тэгш бие хаа, өөлөхийн аргагүй төрхөөрөө олон залуусын зүрх сэтгэлийг эзэмдсэн үзэслэлэнтэй дуучин бүсгүй хэдэн жилийн өмнө өөрт тохиолдсон нэгэн аймшигт хэргийг Инстаграм хэрэглэчидтэй хуваалцжээ. Учир нь түүнд нэгэн шүтэн бишрэгчээс нь гар бичмэлээр бичсэн “Би чамтай уулздаг болон ойр орчимд чинь байгаа бүх залуусыг ална” гэсэн захиа иржээ. Дуучин бүсгүй тухайн үедээ тэрхүү захиаг цагдаад өгч, хэсэгтээ л бие хамгаалагчтай явах болсон аж.

Тайлор Свифт (Taylor Swift)

3 Бритни Спирс (Britney Spears)

"Поп гүнж", дуучин Бритни, 2002 онд нэгэн шүтэн бишрэгчийнхээ хайрын үгтэй захиа, янз бүрийн бэлэгнүүдэд дарагдах болжээ. Эхэндээ үүнийг нэг их тоогоогүй боловч, түүний бэлэг захианы өнгө аяс өөрчлөгдөж, би чамайг ажиглаж байна гэхчилэн утгатай болсон байна. Улмаар дуучин бүсгүй айж, эцэг эхийндээ ирж, хэсэг хугацаанд хамтдаа байх болжээ. Түүний солиотой шүтэн бишрэгч нь Бритниг дуурайлган аймшиг хүүхэлдэйг хүртэл урлаж, түүнд илгээж байсан гэнэ шүү.

Бритни Спирс (Britney Spears)

4 Жастин Тимберлейк (Justin Timberlake)

Хөнгөн хэмнэлтэй, чихэнд сонсголонтой сайхан дуунуудыг шүтэн бишрэгчиддээ үргэлж хүргэж байдаг авьяаслаг уран бүтээлч, дуучин Жастин Тимберлейк 2009 онд шүтэн бишрэгчээсээ нэгэн хачирхалтай бэлэг авсан нь "Библи"-ийн сургааль байжээ. Хожим түүнд дахин Христийн загалмай тэмдэг явуулаад "Чамайг бурхан ниргэг" хэмээх зурвасын хамт илгээсэн байна. Ямар учиртайг нь мэдэхгүй ч тэрхүү бэлэгний эзэн, дуучин залууд үнэхээр л хорссон бололтой.

Жастин Тимберлейк (Justin Timberlake)

5 Аврил Лавин (Avril Lavigne)

"Рок гүнж" Аврил Лавин өөрийн этгээд хэв маяг, өнгө төрхөөрөө олон залуусын сэтгэлд шар ус хуруулсан үзэсгэлэнтэй уран бүтээлч юм. Тэрээр  мөн л солиотой шүтэн бишрэгчийнхээ талаар нэгэн ярилцлагандаа, “Япон шүтэн бишрэгчээс минь надад нэгэн хачирхалтай бэлэг ирж байсан. Магадгүй тэр намайг үхсэн туулайнд дуртай гэж бодсон юм болов уу? хэмээн хэлж олныг цочроосон байна.

Аврил Лавин (Avril Lavigne)

6 Жастин Бибер (Justin Bieber)

Лос Анжелест амьдардаг Тоби Шелтон (Toby Shelton) хэмээх залуу өөрийн шүтэн биширдэг Канадын залуу дуучин Жастин Бибертэй ижилхэн царайтай болохын тулд гоо сайхны мэс засалд орж байсан. Тэрээр өөрийн зүс царайг эвдэх, энэхүү хүнд шийдвэрээ тайлбарлахдаа, “Тэр үнэхээр оворгүй, ялдам царайтай. Би түүн шиг болохын тулд юуг ч хийхэд бэлэн байна,” хэмээж байсан юм. Харамсалтай нь түүний цогцосыг өнгөрсөн оны 8-р сарын 21-ны өдөр Сан Фернандогийн нэгэн дэн буудлаас олсон юм.Түүний үхлийн шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Жастин Бибер (Justin Bieber)

7 Дрейк (Drake)

Гаргасан дуу бүр нь амжилтыг дагуулдаг реппер Дрейкийн шүтэн бишрэгчид үнэхээр л галзуу юм. Учир нь түүнийг шүтдэг нэгэн бүсгүй реппер залуугийн нэрийг духан дээрээ шивүүлсэн байна. Хичнээн шүтлээ гээд нүүрэн дээрээ нэрийг нь шивүүлж байхыг бодоход нээрэн л солиотой бүсгүй бололтой шүү. 

Дрейк (Drake)

8 Мадонна (Madonna)

80-аад оны сүүлч, 90-ээд оны эхээр багагүй шуугиан тарьж байсан дуучин Мадонна солиотой шүтэн бишрэгчээсээ болж хөнгөн бэртэл авч байжээ. Солиотой гэдэг нь шууд утгаараа буюу сэтгэц мэдрэлийн эмнэлэгт эмчлүүлж байсан түүний фэн эмнэлгээсээ оргож, дуучин бүсгүй рүү халджээ. Азаар түүний бие хамгаалагчид галзуу залууг даруй зогсоож, баривчлуулсан байна.

Мадонна (Madonna)

9 Женнифер Лопес (Jennifer Lopez)

Мөнхийн залуу хэмээх тодотголтой дуучин, жүжигчин Женнифер Лопез учир битүүлэг залуугаас хачирхалтай зурвасыг авч байжээ. Тэрхүү зурваст, “Би чамайг ажигласаар байна. Үйлдэл бүр чинь миний хяналтанд...” хэмээн бичиж, түүний зургуудыг явуулсан байжээ. Дуучин бүсгүй ч цочирдох нь ойлгомжтой. Улмаар цагдаад мэдэгдэн, өөрийг нь хамгаалалтанд авахыг хүсэж байжээ. 

Женнифер Лопес (Jennifer Lopez)

10 Жаред Лето (Jared Leto)

Үнэхээр л сонин содон имижийг бүрдүүлж чаддаг жүжигчин, "30 seconds to Mars" хамтлагийн дуучин Жаред Лето олон бүсгүйчүүдийн мөрөөдөл болсон билээ. Тэр ч утгаараа түүнд шүтэн бишрэгчдийн  захиа, бэлэгнүүд тасралтгүй ирдэг. Летод нэгэн бүсгүй хэдэн жилийн турш захиа бичиж, өөртэй нь ганцхан удаа уулзахыг хүсэх болжээ. Жаред тэрхүү захиаг үл тоон, эцэст нь захианы эзнээс нэгэн аймшигт бэлгийг эцсийн зурвастай нь хүлээн авсан байна. Бүсгүй өөрийн өрөөсөн чихийг тасдсан байх бөгөөд хажууд нь “Одоо чи намайг ойлгов уу?” гэсэн байжээ.

Жаред Лето (Jared Leto)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()