“Титаник”-ын тухай сонирхолтой 25 баримт

“Титаник”-ийн түүхийг мэдэхгүй гэж бараг л үгүй болов уу. Гэхдээ энэ  үйл явдал нь олон нууцыг  дагуулсан байдаг учир заримыг нь хүмүүс мэддэггүй байна. Тэгвэл алдарт Титаникийн талаар сонирхолтой, таныг гайхшруулах 25 баримтыг хүргэе.
“Титаник”-ын тухай сонирхолтой 25 баримт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


25. “Титаник”-ийн талаар хамгийн анхны киног осол гарснаас хойш сарын дараа хийсэн бөгөөд гол дүрд онгоцны ослоос амьд гарсан жүжигчин тоглосон байна. 



24. Ким Ир Сен, Хойд Солонгосын удирдагч онгоц осолдох үед төржээ.



23. Онгоцон дээр нийт 12 нохой байсан бөгөөд тэдгээрийн 3 амьд гарсан байна.



22. “Титаник” онгоцны үлдэгдлүүдийг 73 жилийн дараа олжээ.



21. 1997 онд “Титианик” кинонд гол дүрийг бүтээж байсан жүжигчин Кейт Уинслет “My Heart Will Go On” дууг төдийлөн таалдаггүй гэнэ. Энэ дууг сонсоход түүний сэтгэл тавгүй болдог гэжээ.



20. Орчин үеийн усан онгоц мөсөн уултай таарах боломж тухайн үеийнхээс их юм байна.



19. Онгоцтой мөргөлдсөн мөсөн уул 2000 гаруй жилийн өмнө байжээ.



18. Онгоцон дээр байсан 30 механикчдын нэг нь ч амьд гараагүй байна. Тэд уурын машины хэсэгт ажиллаж бусад зорчигчдыг аврахын тулд амь биеэ зориулжээ.



17.Аврах онгоцонд зорчигчдын хагас нь багтах боломжтой байсан ч 1/3 сууж чадсан эсэх нь эргэлзээтэй юм байна.



16. Нийт 13 хос бал сараа тэмдэглэхээр “ Титаник” дээр явж байжээ.



15. Онгоцон дээрх хамгийн үнэтэй өрөө нь одоогийн ханшаар 100.000 гаруй долларын үнэтэй байх байсан.



14. Ослоос амьд гарч чадсан цорын ганц Япон иргэнийг аймхай, бусадтайгаа хамт нас бараагүй хэмээн шүүмжилсэн байна.



13. Онгоцны 4 тасалгаа зэрэг живсэн тохиолдолд онгоц аврагдах боломжтой байсан ч харамсалтай нь тэр шөнө 6 тасалгаа гэмтсэн байжээ.



12.”Титаник”-аас өөр ямар ч усан онгоц мөсөн уулнаас болж живээгүй юм байна.



11. Hershey’s Chocolate компанийн үүсгэн байгуулагч Мильтон Хэрши ажил хэргийн чухал уулзалтаас болоод уг онгоцонд суугаагүй байна.



10. “Титаник” 2 цаг 40 минутын турш живжээ.



9. Мөсөн уулыг харснаас хойш бусад багийнханд мэдээллэх хүртэл 30 секунд өнгөрсөн бөгөөд хэрвээ энэ 30 секундыг алдаагүй байсан бол осол болохгүй ч байх магадлалтай байжээ.



8. “Титаник”-ийг мөсөн уултай мөргөлдөх болсон гол шалтгаан нь мөсөн эффект байсан бөгөөд үүнээс болоод ойртон ирж буй аюулыг харж чадаагүй гэнэ.



7. Ерөнхий тогооч A la Carte их хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир Атлантын хүйтнийг 2 цагийн турш тэссэн байна.



6. 1997 онд “Титаник” киног бүтээхэд онгоцноос ч илүү их хөрөнгийг зарцуулжээ.



5. Хөгжимчид онгоцыг живж байхад ч, хөгжим дарж байсан бөгөөд тэд бүгд амиа алдсан байна.



4.”Титаник”-ийн дөрөв дэхь уурын яндан нь гоёлын зориулалттай байсан бөгөөд агааржуулагчийн үүргийг гүйцэтгэж байжээ.



3. “ Уайт Стар Лайн” компанийн амьд гарах талаар сургалт нь хүчтэй салхи болон онгоцны хэт хурднаас болоод зохиогдоогүй байна.



2. “Титаник” маш аварга байсан учир галлахын тулд 176 хүн хэрэгтэй байжээ.



1. “Титаник” хөлөг онгоц дээр «Антлантик Дэйли Бюллетень» хэмээх сонин хэвлэгддэг байжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()