Дэлхийн мэдээг цөөн үгээр 05.26

2022-05-26, 10:42
1,875

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Өнөөдрийн хувьд ОХУ-ын импорт сүүлийн 20 жилийн хамгийн доод хэмжээнд хүрлээ, Пакистанд цельсийн 51 хэм хүрч халжээ, Украины өмнөд нутгийн оршин суугчдад Орос паспорт олгоно зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 05.26
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хойд Солонгос өнөө өглөө гурван удаа баллистик пуужин харважээ

Хойд Солонгос улс өнөө өглөө хоёр удаа пуужин харвасан тухай Японы Засгийн газраас мэдээллээ. Японы Батлан хамгаалах яам улсынхаа Эргийн хамгаалалтын албаныхнаас өгсөн мэдээлэлд тулгуурлан эхний пуужин 06:04 цагт, үүнээс 40 минутын дараа дахин нэг пуужин харвасан гэж мэдээлж байна.

Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын цэргийнхэн Хойд Солонгосын талыг гурван удаа баллистик төрлийн пуужин харвасан гэж нотолж байна. Пуужингуудыг өглөөний 6 цаг орчмоос эхлэн зүүн зүгт цувуулан харвасан гэж мэдээлжээ.

Хойд Солонгос өнөө өглөө гурван удаа баллистик пуужин харважээ

2 Сармагчны цэцэг өвчин 19 улсад 131 тохиолдол батлагджээ

Сармагчны цэцэг өвчин 19 улсад 131 тохиолдол батлагджээ

3 ОХУ-ын тал Украины боомтуудыг бүсэлснээс болоод дэлхий даяар улаан буудайн үнэ өсөх магадлалтай болов

Их Британийн Батлан хамгаалах яам лхагва гарагт "ОХУ Украины боомтуудыг бүсэлсэн нь дэлхий даяар хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх магадлалтай боллоо" гэж мэдэгджээ.

ОХУ Хар тэнгисийн гол боомтуудыг байлдааны хөлөг онгоцнуудаар бүсэлсэн нь тус бүс нутагт үйл ажиллагаа явуулах арилжаа тээврийн салбарыг саатуулсан бөгөөд үүний нөлөөгөөр улаан буудайн нийлүүлэлт зогсоход хүрсэн байна. 

ОХУ-ын тал Украины боомтуудыг бүсэлснээс болоод дэлхий даяар улаан буудайн үнэ өсөх магадлалтай болов

4 ОХУ-ын импорт сүүлийн 20 жилийн хамгийн доод хэмжээнд хүрлээ

Украины дайны улмаас барууны орнуудын хориг арга хэмжээнээс болоод Оросын импортын хэмжээ 2000-аад оны эхэн үеэс хойш ажиглагдаагүй хэмжээнд хүртэл буурчээ.

"Өнгөрсөн сард ОХУ 10 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолсон" гэж The Moscow Times мэдээлэв.

Тус улсын Төв банкны мэдээлж буйгаар хамгийн сүүлд 2001-2003 онд сарын импортын хэмжээ ийм түвшинд хүрсэн байна. Харьцуулбал өнгөрсөн оны мөн үед ямар ч хориг арга хэмжээ тавиагүй байхад ОХУ 27.5 тэрбум ам.долларын бараа импортолсон аж. 

ОХУ-ын импорт сүүлийн 20 жилийн хамгийн доод хэмжээнд хүрлээ

5 Байдены анхааруулгыг үл харгалзан Хятад улс Тайваний эргэн тойронд цэргийн сургуулилт хийхээ зарлав

Байдены анхааруулгыг үл харгалзан Хятад улс Тайваний эргэн тойронд цэргийн сургуулилт хийхээ зарлав

6 Владимир Путин "Их Оросын гэр бүлд нэгдэх" хүсэлтэй Украины өмнөд нутгийн оршин суугчдад паспорт олгох ажлыг шуурхай явуулахыг тушаав

Владимир Путин "Их Оросын гэр бүлд нэгдэх" хүсэлтэй Украины өмнөд нутгийн оршин суугчдад паспорт олгох ажлыг шуурхай явуулахыг тушаав

7 Пакистаны Якобабад хотод цельсийн 51 хэм хүрч халжээ

Пакистаны Якобабад хотод цельсийн 51 хэм хүрч халжээ

8 АНУ-ын хоригт өртөөд буй ОХУ болон Иран улс худалдаагаа өргөжүүлнэ

ОХУ Ирантай худалдааны харилцаагаа бэхжүүлж, эдийн засгаа дэмжинэ гэж мэдэгдлээ.

Хоёр улс АНУ-ын хоригт өртөөд буй энэ үед ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак Тегеранд айлчилсан байна. Уулзалтаар хоёр улсын хоорондох худалдааг 2025 он гэхэд жилд 40 тэрбум ам.доллар хүргэх зорилт тавьсан гэж Ираны Газрын тосны сайд Жавад Овжи мэдээллээ.

2021 онд ОХУ-Ираны худалдаа 81 хувиар өсөж, 3.3 тэрбум ам.доллар хүрч байжээ. Түүнчлэн энэ оны эхний улиралд дээрх хоёр улсын худалдаа 10 хувиар өссөнийг Александр Новак онцолж байна.

АНУ-ын хоригт өртөөд буй ОХУ болон Иран улс худалдаагаа өргөжүүлнэ

9 "COVID-19"-ийн халдварын тархалтын асуудлаар Бээжин хотын 10 гаруй албан тушаалтанд хариуцлага тооцно

Бээжин хотын хоёр дүүрэгт "COVID-19"-ийн халдварын тархалтын голомт бий болсонтой холбогдуулан 10 гаруй албан тушаалтанд хариуцлага тооцохоор боллоо.

Бээжин хотод COVID-19-ийн халдвар тархаж эхлээд сар гаруйн хугацаа өнгөрч байгаа юм. Сүүлийн байдлаар тус хотод COVID-19-ийн халдварын 47 тохиолдол шинээр бүртгэгджээ.

Үүнээс гадна Бээжинтэй ойролцоо орших Тяньжин боомт хотын Хэпин дүүрэгт өнөөдрөөс эхлэн гурав хоногийн хугацаатай хөл хорио тогтоохоор болсон байна. Хязгаарлалтын арга хэмжээний хүрээнд Хэпин дүүргийн иргэдийг хотхоноосоо гарахыг хоригложээ. Мөн дүүргийн хэмжээнд замын хөдөлгөөнд хяналт тавихаар болсон байна.

"COVID-19"-ийн халдварын тархалтын асуудлаар Бээжин хотын 10 гаруй албан тушаалтанд хариуцлага тооцно

10 “Hyundai Motors” дотоодын зах зээл дэх бизнесүүддээ $49.8 тэрбумын хөрөнгө оруулна

БНСУ-ын автомашин үйлдвэрлэгч “Hyundai Motors” групп дотоодын зах зээл дэх бизнесүүддээ 2025 он гэхэд 49.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.

Тус группийн үндсэн бизнесүүд болох “Hyundai Motors”, “Kia” болон “Hyundai Mobis” компаниуд үйлдвэрийн байгууламж, цахилгаан автомашины шилжилт, автомат жолоодлогыг хөгжүүлэх зэрэг чиглэлд хөрөнгө оруулалт хийхээр болжээ.

“Hyundai Motors” дотоодын зах зээл дэх бизнесүүддээ $49.8 тэрбумын хөрөнгө оруулна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()