Гайхалтай шөнийг тань баллаж мэдэх дараах үйлдлийг орондоо бүү хийгээрэй!

2018-07-21, 12:20
16,848

Ажлын стресс болоод амьдралын аар саар ямар ч асуудал таныг зовоож байлаа ч орондоо тэр сэтгэл хөдлөлөө гаргаж болохгүй шүү. Аз жаргалыг амтлахыг хүсвэл зөвхөн тухайн мөчид л бүх анхаарлаа зөвхөн хайртдаа хандуулж, гайхалтай сайхан шөнийг өнгөрүүлээрэй. Аз жаргалтай шөнийг бий болгох тийм ч хэцүү биш шүү. 

Гайхалтай шөнийг тань баллаж мэдэх дараах үйлдлийг орондоо бүү хийгээрэй!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сөрөг сэтгэгдлээ бүү ил гарга

Уур уцаар, өшөө хорслоо орондоо хамт авч орох нь таашаал мэдрэх орон зайг тань дайны талбар болгож мэднэ. Хэрвээ бүр хурцадвал хосуудын хэн нэг нь сексийг шийтгэл болгон ашиглах болно. Хэрвээ та хамтрагчдаа уурласан бол секц хийхээ маргааш хойшлуулсан нь дээр. "Ууртайгаар унтах нь та хоёрын харилцаанд сөрөг нөлөөтэй. Харин сөрөг сэтгэгдэл, уур бухимдал нь таны сексийн амьдрал болоод харилцааг тань хөндийрүүлэх хүчин зүйл болно" хэмээн Брэйм зөвлөв. 

Сөрөг сэтгэгдлээ бүү ил гарга

2 Илэн далангүй байдал

"Ихэнх хос сексийг чухалчлан үзэж түүнээс өмнөх үйл явдал, юу хийхийг хүсэж байгаа зэргээ ярилцдаггүй" тадаар сэтгэл судлаач, доктор Иан Кернер тайлбарлалаа. Хэрвээ та ямар нэгэн шинэ байрлалаар секс хийхийг хүсэж байвал түүнийгээ хайртдаа хэлээрэй. Шинэ зүйлийг туршиж үзэх нь гайхалтай байх болно. 

Илэн далангүй байдал

3 Хуурамч зүйл хэрэггүй

Танд сайхан биш байсан бол хуурамч дүр эсгэхийн оронд шударгаар таагүй байгаагаа хэлээрэй. Энэ талаар хэлэх ёстой эсвэл зүгээр л жүжиглэхээ болих хэрэгтэй. "Танд юу тохирч, юу болохгүй байгааг чөлөөтэй ярилцаарай" гэж Кернер зөвлөж байна. Хэрвээ таны хамтрагч жүжиглээд байгаа мэт санагдвал ичиж зоволгүй нээлттэй ярилцаж, энэ талаар  бодлоо хуваалцах хэрэгтэй. 

Хуурамч зүйл хэрэггүй

4 Бүх зүйлийг мэддэг гэж бүү бод

Хамтрагчийнхаа бүхий л хүсэл тачаалыг мэднэ гэдэг боломжгүй явдал. "Хүн бүрийн хүсэл өөр байдаг" гэж секс судлаач Доктор Глориа Брэйм (Gloria Brame) дурдсан байдаг. Харилцан ярилцах нь ямар ч харилцааны гол түлхүүр бөгөөд хамтрагч тань юу хүсэж байгааг мэдэх гэж оролдох нь та хоёрын харилцааг илүү дотно болгож өгнө. 

Бүх зүйлийг мэддэг гэж бүү бод

5 Долоо хоногт нэгээс олон удаа секс хийдэг хосууд жаргалтай байдаг

Долоо хоногт хэд хэдэн удаа секс хийдэг хосууд илүү аз жаргалтай байдаг. Хэдийгээр долоо хоногт нэг удаа секс хийх нь та хоёрын харилцааг бэхжүүлж болох ч эрүүл мэндэд тийм ч таатай байхгүй. Хэрвээ та секс хийх ёстой гэсэн дарамтан дор хийдэг бол үүний оронд арай өөр төрлийн холбоо тогтоох аргыг оролдоод үзээрэй. Жишээ нь, массаж хийх, хамт усанд орох гэх мэт. Заавал бэлгийн харилцаанд орохгүй ч бие биеэ мэдрэх боломж бий" гэж Кернер хэлжээ. 

Долоо хоногт нэгээс олон удаа секс хийдэг хосууд жаргалтай байдаг

6 Дур тавих гэж хэт бүү хичээ

Зөвхөн дур тавих гэж хичээх нь бусад таашаалыг үгүй хийхэд хүргэнэ. Ялангуяа шинэ хамтрагчтай хийж байгаа үед. "Анх удаа эсвэл санамсаргүй тохиолдлоор бэлгийн харилцаанд орж байгаа эмэгтэй анхны удаа дур тавих нь маш цөөн. Гэхдээ энэ бол буруу зүйл биш. Хэн нэгнийг хурдан дур тавиулахыг шаардах огт өөр сэтгэгдэл төрүүлнэ" хэмээн Кернер дурджээ. 

Дур тавих гэж хэт бүү хичээ

7 Ажлынхаа стрессийг орондоо бүү гарга

Дарга тань танд бухимдаж орилсон байж мэдэх ч үүнийг орондоо орохдоо тархинаасаа устгаж хая. Судалгаагаар ихэнх хүмүүс ялангуяа эмэгтэйчүүд таашаал мэдрэхийн тулд тархиа хэсэг хугацаанд "унтраах" хэрэгтэй гэсэн дүгнэлт гарсан байна. "Таашаал мэдрэмж уур бухимдлаас илүү хүчтэй. Хэрвээ та таашаал мэдрэх гэж оролдвол асуудлаа мартах болно" хэмээн Кернер тайлбарласан байна. 

Ажлынхаа стрессийг орондоо бүү гарга

8 Бүү шүүмжил

Түүний хөх хиймэл юм шиг санагдсан уу? Гэхдээ энэ талаар халуухан мөчүүдэд хэзээ ч битгий дурс. "Биеийн байдалдаа итгэлтэй байна гэдэг нь хэн хэнд нь таашаал мэдрэхэд тусална" хэмээн Кокс зөвлөсөн байна. Өөртөө итгэх итгэлгүй байдал нь нийт эмэгтэйчүүдэд тохиолддог бол эрчүүдийн 90-ээс дээш хувь нь өөрийн бэлэг эрхтэний хэмжээнд санаа зовдог байна. 

Бүү шүүмжил

9 Хуучин найз залуу, бүсгүйгээ бүү дурс

Хэн ч таны өмнө нь үерхэж байсан бүсгүй, залуугийн талаар халуухан мөчүүдэд сонсхыг хүсэхгүй нь ойлгомжтой шүү дээ. Өөрийгөө магтмаар санагдсан ч өмнөх хамтрагчаа бүү дурсаарай. Угаасаа хүн хүний сексийн дур хүсэл өөр байдаг тул түүнийг чухам юу хүсэж байгааг тэр л мэднэ. "Бид бүгд л хамтрагчдаа уншиж амжаагүй сонирхолтой ном мэт очихыг хүсдэг. Өмнөх хамтрагчийн тань яриа энэ бүхнийг устгах болно" гэж Кокс зөвлөсөн байна. 

Хуучин найз залуу, бүсгүйгээ бүү дурс

10 Бүү өвтгө

"Зарим хүн секс хийх үед их бага хэмжээгээр өвддөг гэдэг. Гэхдээ энэ худал" гэж Кернер хэллээ. Сексийн үеийн өвдөлт нь өөр ямар нэг зүйлээс үүдэлтэй байдаг. Энэ нь чухам юу болохыг хамтрагчдаа хэлж, дахин оролдож үзээрэй. Хэрвээ өвдөлт үргэлжилсээр байвал эмчид хандахыг зөвлөж байна. 

Бүү өвтгө

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()