Азиуд яагаад савхаар хоол иддэг вэ?

Хятадаас гаралтай хоол идэх хэрэгсэл яагаад өнөө хэр нь хэрэглээнээс гардаггүй юм бол. Япон, Солонгос, Вьетнам зэрэг оронд хоёр тэрбум гаруй хүн өдөр тутамдаа савх хэрэглэдэг гэсэн статистик судалгаа байдаг аж. Энэ хоёр урт мод яагаад ийм алдартай юм бол?

Азиуд яагаад савхаар хоол иддэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эртний уламжлал

Домогт өгүүлснээр Хятадын анхны эзэн хаан Юу (Yu) МЭӨ 2000 онд халуун хоолоо идэхийн тулд бургасны хоёр мөчир ашигласнаар анх савх үүссэн ажээ. Харин судлаачид 9000 жилийн өмнө хүмүүс савх хэрэглэж байсныг илрүүлсэн байдаг. Ийм эртний уламжлалт хэрэгслээсээ амархан салахыг хэн хүсэх билээ. 

Эртний уламжлал

2 Эртний гүн ухаан

Хятадын уламжлалт гүн ухааныг судлаж үзвэл эхлэн сэрээ, халбага нь дайны бэлгэдэл харин модон савх нь амар тайвны бэлэгдэл болохыг мэдэж болно. Үүнээс гадна хоёр саваа нь бумбын сураальд нөгөө хөдөлгөөн нь арга билгийг төлөөлдөг юм.

Харин буддын сургуульд савхны уртыг 13 тэн гэж хуваадаг бөгөөд тэдгээр нь 7 мэдрэхүй, 6 ариун хүслийг илэрхийлдэг юм байна.

Эртний гүн ухаан

3 Хоолны хэмжээ

Бидэнд савх хэрэглэх нь түвэгтэй мэт санагддаг боловч Азийн иргэд савхыг чөлөөтэй хэрэглээд зогсохгүй хоолны дэглэм барихад тустай хэрэгсэл гэж үздэг ажээ. 

Учир нь бага багаар савхдаж идэх нь хоолны шингэцэнд нөөлөөлж, цадсан мэт мэдрэмжийг богино хугацаанд төрүүлдэг юм байна. 

Хоолны хэмжээ

4 Сонирхолтой баримтууд

  • Хятадад савхыг каузи, Японд хаси, Солонгост чоккорак, Вьетнамд дуа гэж нэрлэдэг.
  • Савхыг зөвхөн мод, эсвэл ясаар хийдэг ч солонгосчууд л ганцхан төмөр савх хэрэглэдэг. 
  • Хятадын иргэд жил бүр 45 тэрбум хос модон савх хэрэглэдэг.
  • Хятадын хамгийн том хот болох Шанхайд 2000 орчим үзмэртэй савхны төрөлжсөн музей байдаг.

Сонирхолтой баримтууд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()