Дэлхийн соронзон туйл байрнаасаа хөдөлснөөс болж зүг чигийн заалтыг өөрчлөхөөр болжээ

Дэлхийн хойд соронзон туйл хурдацтайгаар байраа өөрчилж байгаагаас шалтгаалан хөлөг онгоц, нисэх онгоц, шумбагч онгоцны зүг чиг олоход хэрэгтэй эх загварыг яаралтай шинэчлэх шаардлага гараад байгааг эрдэмтэд өгүүлсэн байна.  

Дэлхийн соронзон туйл байрнаасаа хөдөлснөөс болж зүг чигийн заалтыг өөрчлөхөөр болжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тодруулбал луужингийн зүү хойд туйлыг заахдаа Хойд мөсөн далайн төв хэсгээс Оросын нутаг тийш хэвийх болсон гэнэ. Зуугаад жилийн өмнө луужингийн зүү Канадын хойд эрэг орчмыг хойд туйл гэж заадаг байснаа Хойд мөсөн далай руу шилжсэн аж.

Хойд соронзон туйл нь өдгөө жилд 50 км орчмоор байрнаасаа шилжиж байгаа, түүнчлэн 1900-1980 оны хооронд огт хөдлөөгүй ч сүүлийн 40 жилийн дотор байраа ихээр өөрчилсөн болохыг Британий геологийн төвийн эрдэмтэн Кэйран Бегган "Ройтерс" агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Таван жил тутам шинэчлэгддэг дэлхийн соронзон орны эх загвар 2020 онд шинэчлэгдэх хуваарьтай байсан ч АНУ-ын цэргийн хүчнийхэн хугацаанаас нь өмнө нягталж үзэх хүсэлтийг гаргасан байна. 

Соронзон туйлын шилжилт Канадын ойролцоох Хойд мөсөн далайн бүсийн зүг чиг тогтоолтонд илүүтэйгээр нөлөө үзүүлж байгаа гэнэ. НАТО, Америк, Британий тэнгисийн цэргийнхэн болон иргэний тээврийн хөлгүүд тус бүсээр зорчихдоо соронзон орны тэрхүү эх загварыг ашигладаг байна. 

Эрдэмтэд соронзон туйлын ийм шилжилтийг дэлхийн гүн дэх хайлмаг төмрийн хөдөлгөөнтэй холбон тайлбарладаг. Энэ удаагийн шилжилт нь хэдий хурдацтай байгаа ч Хойд мөсөн далайгаас бусад дундад болон өмнөд өргөрөгийн бүс нутгуудад төдийлэн нөлөө үзүүлэхгүй ажээ. Тиймээс гар утасны, автомашины зүг чиг тогтоогчийн ажиллагаанд ямар нэгэн асуудал үүсэхгүй юм байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()