Японд жуулчдыг унгахыг хоригложээ

Японы зүүн хойд хэсэгт орших Хоккайдо аралд жил бүр мянга гаруй жуулчид зочилдог. Учир нь тус газрын уур амьсгал, тохижилт, байгалийн үзэсгэлэнт тогтоц газар зэргүүд нь жуулчдын анхаарлыг эрхгүй татдаг юм. Тиймээс ч арлын аялал жуулчлал хариуцсан албаныхан жуулчдад зориулж, хэд хэдэн дүрэм журмыг гаргасан байна. Үүнд: олон нийтийн газарт унгах, хэхрэх зэрэг зохисгүй үйлдлүүдийг багтаажээ. Ингээд дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцъя.

Японд жуулчдыг унгахыг хоригложээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хэхрэх

Хэрвээ та тус аралд гэр бүл, найзуудаараа аялахаар зэхэж байгаа бол олон нийтийн газарт хамаагүй хэхрэхээс болгоомжлоорой. Учир нь ингэх нь маш зохисгүй, бүдүүлэг үйлдэл, тэрчлэн олон нийтийн тав тухыг алдагдуулсан гэх үндэслэлээр торгуулийн арга хэмжээг авах аж. Тиймээс хэтрүүлэн идэх, хэхрэхээс болгоомжлох хэрэгтэй.

Хэхрэх

2 Чанга ярих

Япон хүмүүс олон нийтийн газарт байхдаа маш аяархан, хоорондоо шивнэлдэж ярилцдаг. Учир нь тэд хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүй, тэрчлэн өөрсдийгөө стресстүүлэхгүйн тулд ингэдэг ажээ. Тиймээс ч хэрвээ чанга орилж яривал, эргэн тойрны хүмүүс тань албаны хүмүүст мэдэгдэж, зохих арга хэмжээг авахуулах гэнэ.

Чанга ярих

3 Бүтээгдэхүүнийг худалдаж авахаасаа өмнө амыг нь задалж үзэх

Ялангуяа бид бүхэн гоо сайхны бараа, хүнс гээд л авах зүйлсийнхээ тагийг нь онгойлгож, үнэрлэх, харах гэх мэтээр шалгаж байж худалдан авалт хийдэг шүү дээ. Харин тус газрын дэлгүүрээр зочилж байгаа бол битгий ийм үйлдэл гаргаарай. Учир нь хэрвээ та авахыг хүсээгүй, зүгээр л сонирхоод задалсан бол барааны үнийг төлүүлэх гэнэ.

Бүтээгдэхүүнийг худалдаж авахаасаа өмнө амыг нь задалж үзэх

4 Үргэлж эгнээгээ барих

Японы ард түмэн маш соёлтой, цэвэрч цэмцгэр гэдгээрээ дэлхийд алдартай. Тиймээс ч тэд хэзээ ч хэн нэгний өмнүүр оочер дайрч зохисгүй аашилдаггүй байна. Хэрвээ та тус газарт үйлчлүүлж байгаа бол өөрийн ээлжийг тэвчээртэй хүлээгээрэй. Эгнээ дайрах, зүй зохисгүй үйлдэл гаргавал тэд яг л эвэртэй туулай харсан мэт болж, тэр даруй хуулийн байгууллагад ханддаг байна. Шоронд орохыг хүсэхгүй л бол энэ дүрмийг баримтлах хэрэгтэй.

Үргэлж эгнээгээ барих

5 Цэвэрхэн хооллох

Япон хүмүүс хоолоо үргэлж дуустал нь маш удаанаар, нямбай иддэг. Тэд аягандаа будаа үлдээхийг муу ёр хэмээн үздэг учраас үргэлж сүүлийн будааг шавхан иддэг. Мөн хэзээ ч бохирдлоо ил тавьдаггүй бөгөөд хооллож байхдаа юм ярьдаггүй байна. Хэрвээ ийнхүү ширээгээ бохирдуулж, хоорондоо ярьвал торгуулийн арга хэмжээг авах ажээ.

Цэвэрхэн хооллох

6 Аяллын автобуснаасаа хожимдож ирэх

Ялангуяа жуулчдын хувьд тэд цаг барихдаа маруухан хүмүүс. Тогтсон цагаасаа заавал хэтрүүлж ирдэг нь гэм биш зан гэлтэй. Тиймээс ч аяллын компанийн зүгээс хүмүүсийг цагаа барих, хоцорсон тохиолдолд хожимдсон хугацааны хэрээр торгууль авах гэнэ.

Аяллын автобуснаасаа хожимдож ирэх

7 Суултуураа цэвэрхэн үлдээх

Зөв хүний үйлдэл, нүднээс далд ч зөв байдаг гэдэг дээ. Японд яг л энэ дүрэм үйлчилдэг. Тэд хэзээ ч нийтийн ариун цэврийн өрөөг бохирдуулдаггүй. Түүнчлэн хэрэглэсэн ариун цэврийн цаасаа хогийн саванд бус, суултуур руугаа хийгээд урсгадаг байна. Учир нь цаас усанд уусч, ямарваа хаягдал үүсгэхгүйн дээр бохир үнэр гаргадаггүй гэнэ. Харин ариун цэврийн хэрэглэл болон усанд уусдаггүй бусад хаягдлыг хогийн саванд хийх учиртай аж. Хэрвээ энэ журмыг зөрчиж, суултуурыг бохирдуулбал торгууль төлүүлэх эс бөгөөс тухайн хүнээр өөрөөр нь цэвэрлүүлэх шинэ журам гаргажээ.

Суултуураа цэвэрхэн үлдээх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()