Испанийн эрдэмтэд цаг хугацаа удааширч байгааг тогтоожээ

Испанийн эрдэмтэд цаг хугацаа удааширч байгааг тогтоожээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хүмүүс нас ахих тусам цаг хугацаа хурдасдаг гэж ярьдаг. Тэгвэл үүний эсрэг онолыг Испанийн их сургуулийн эрдэмтэд болох Хуан Марки, Эдгард Санти нар дэвшүүлж байна. Уг шинэ онолоор, цаг хугацаа өнгөрөх тусам цаг хугацаа өөрөө удааширч байгаа, эцэстээ бүрмөсөн зогсож ч магадгүй үзэж байгаа юм.

Тэд "Senovilla", "New Scientist" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "цаг хугацаа эцэстээ фото зургийн нэгэн эгшин мэт зогсонги байдалд орно" гэжээ.

Сэтгэл түгшээмээр сонсогдож байж магадгүй ч цаг хугацааны удаашрал энгийн хүнд үл ажиглагдам, өчүүхэн бага байх ажээ. Цаг хугацаа зогсох хүртэл хэмжээлшгүй урт хугацаа өнгөрөх болно. Шинэ онолд итгэхэд бэрх боловч Кэмбрижийн их сургуулийн одон орончид үүнийг үгүйсгэхгүй байна. Орчлон ертөнц их тэсрэлтээр үүссэн гэж үздэг. Цаг хугацаа ч мөн адил хамт үүссэн, орчлон ертөнцийн төгсгөлтэй хамт зогсож "хүйтэн элсэн цөл" болон хувирч ч болох юм.

Эрдэмтэд орчлон ертөнц тэлж байгааг батлахын тулд одны дэлбэрэлтээс үүсэх гэрлийн хэмжилтийг хийсээр ирсэн. Хүлээн зөвшөөрөгдсөн онолоор хар энерги хэмээн нэрлэгдэх ямар нэгэн үл таних хүч гравитацийн хүчний эсрэг үйлчилж галактикуудыг түлхэн, бие биеээс нь холдуулж байгаа.

Харин шинэ онол дэвшүүлсэн эрдэмтэд үүнийг онолдоо тохирох нотлогоог цуглуулж буй урвуу үйлдэл гэж үзжээ. Зүй нь баримт нотлогоон дээр тулгуурлан шинэ онолыг дэвшүүлж, батлах ёстой. Гэрэл оддыг алслан холдож байгаа мэт харагдуулж байгаа нь цаг хугацаа удааширч байгаагийн илрэл юм. Иймд орчлон ертөнц тэлж байгаа бус, бид цаг хугацааны удаашралаас үүдэн хувьсан өөрчлөгдөх гэрлийн мэдээлэлд хууртаж байгаа хэрэг гэж Senovilla тэргүүтэй эрдэмтэд үзэж байна.

Эх сурвалж: Mailonline

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()