Дэлхий дээрх хамгийн ховор 10 жимс

Жимс гэхээр хамгийн түрүүнд алим, гадил, усан үзэм зэрэг хэдхэн төрлийн жимс л ихэнх хүмүүсийн толгойд буудаг нь нууц биш. Гэхдээ энэ дэлхий дээр бидний урьд өмнө нь харж, бүр сонсож ч байгаагүй төрлийн жимснүүд маш олон байдаг ажээ. Тэдгээрээс өнөөдөр хамгийн ховруудыг нь та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ.

Дэлхий дээрх хамгийн ховор 10 жимс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Черимояа

Энэ жимс нь зайрмагтай төстэй. Аманд ормогцоо цөцгий мэт хайлдаг бөгөөд халуун бууруулах үйлчилгээтэй гэдгээрээ алдартай. Уг жимсний цорын ганц сул тал бол үрэндээ хортой байдаг аж.

Черимояа

2 Жекфрут

Жекфрут мод нь хамгийн том жимстэй бөгөөд жин нь 34 килограмм хүрдэг. Энэхүү жимс нь маш чихэрлэг учир хүмүүс амтат гуатай зүйрлэдэг боловч үнэн хэрэгтээ илүү нялуун амттай.

Жекфрут

3 Жаботикаба

Жаботикаба нь усан үзэмтэй төстэй амттай. Үүгээр ихэвчлэн цэлцэгнүүр, дарс, ликёр хийдэг байна. Жаботикабагийн хатаасан арьс бол Бразилд астма эмчилгээний түгээмэл арга юм.

Жаботикаба

4 Кивано

Үүнийг эвэрт гуа эсвэл Африкийн эвэртэй өргөст хэмх гэж нэрлэдэг. Боловсорсон кивано жимс нь өргөст хэмх, киви, гадил жимсний холимог шиг амттай байдаг.

Кивано

5 Тамарилло

Тамарилло бол улаан лооль, хаш, чинжүүтэй нэгэн төрөлд багтдаг байна. Энэ жимс нь ерөнхийдөө улаан лооль шиг амттай бөгөөд үүнийг амттан, зуушны чимэглэл зэргээр ашиглахад тохиромжтой.

Тамарилло

6 Салак

Улаан хүрэн хайрстай учраас үүнийг заримдаа могойн жимс гэж нэрлэдэг. Салак нь анхилуун үнэртэй бөгөөд амт нь хан боргоцой, самар, гадил жимстэй төстэй байдаг. 

Салак

7 Хар Сапота

Өнгө нь хар болох тусам илүү сайн болцтойд тооцогддог цорын ганц жимс бол Сапота юм. Амтны хувьд шоколадтай төстэй боловч илүү эрүүл, тэжээллэг чанартай аж.

Хар Сапота

8 Мелотриа

Энэ жимс нь жижиг тарвас шиг харагддаг бөгөөд хамгийн тааламжгүй нөхцөлд ч гэсэн ургах чадвартай гэнэ. Мелотриа хэдийгээр жимс боловч чихэрлэг биш, эсрэгээрээ нимбэгний шүүстэй хольсон өргөст хэмхтэй төстэй.

Мелотриа

9 Австралийн хуруу лайм

Энэ жимсний шинж чанар нь загасны түрстэй төстэй тул "линден түрс" гэсэн албан бус нэртэй. Зажлахад хагардаг жижиг бөмбөлгүүд нь ердийн лайм жимстэй төстэй жүүс агуулдаг.

Австралийн хуруу лайм

10 Акебиа

Акебиа Зүүн Азид ургадаг. Японд энэ жимс хавар нь үрээ цацаж, жимс нь намар гарч ирнэ. Үүнийг дангаар нь эсвэл махтай шарж иддэг байна. Акебиа жимс нь амттай, анхилуун үнэртэй бөгөөд бөөрөлзгөнөтэй маш төстэй.

Акебиа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()