Индонезийн аймшигт уламжлал

Орчин үед Ойрх Дорнод, Африкийн 30 гаруй оронд эмэгтэй хүүхдийн хөвч хөндөх ёс амь бөхтэй оршсоор байна. Энэ мэс ажилбарыг хийдэг эмч нар хөвч хөндөх ёслол шашны ариун уламжлалаас гадна умайн хүзүүний хорт хавдраас сэргийлдэг ач тустай гэж тайлбарладаг. Гэсэн хэдий ч энэ уламжлал нь эмэгтэйчүүдийн, тэр дундаа хүүхдүүдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг юм. Ихэнхдээ эдгэх үйл явц нь удаан хугацаа шаарддаг. Зарим охид цус алдаж, үргүй болж, заримдаа бүр амиа алддаг байна.

Индонезийн аймшигт уламжлал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Жил бүр Исламын шашны их номлогч Мухаммедын төрсөн өдрөөр энэ ёслолыг үйлддэг юм. Индонезийн Жакарта хотын 284 гэр бүл хөвч хөндөх ёслолд оролцож байгааг баталгаажуулахын тулд гэрэл зурагчин Стефани Синклиар (Stephanie Sinclair) дараах зургуудыг авчээ. Та эдгээр зургийг хараад бяцхан охид яг юу давж туулдгийг мэдэх болно.

 

1 Есөн сартай охин ээлжээ хүлээж байна

Есөн сартай охин ээлжээ хүлээж байна

2 Охид болон тэдний гэр бүл уламжлал ёсоор залбирал үйлдэж байна

Охид болон тэдний гэр бүл уламжлал ёсоор залбирал үйлдэж байна

3 Бяцхан охин өөрийгөө бэлдэж байгаа нь

Азийн Филиппин, Малайз, Пакистан, Индонез зэрэг орнуудад энэ ёслолыг үйлддэг. Мөн Латин Америкийн Бразил, Мексик, Перу зэрэг орнууд хөвч хөндөх ёслолыг хийдэг байна.

Бяцхан охин өөрийгөө бэлдэж байгаа нь

4 Шинэ дотуур хувцас

Шинэ дотуур хувцас

5 Их өвдсөнгүй

Эмч нар мэс ажилбарын үеэр нойрсуулагч юм уу өвчин намдаагч хэрэглэдэггүй. Учир нь өвдөлтийг намдаавал бурхан уурлана гэж тэд үздэг.

Их өвдсөнгүй

6 Сайн охин

Сайн охин

7 Ээж ээ!

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ ёслолыг эрс эсэргүүцэж шүүмжилдэг.

Ээж ээ!

8 Дараачийнх нь

Зарим оронд хөвчөө хөндүүлээгүй охидыг хадамд гаргадаггүй.

Дараачийнх нь

9 Өвдөлтөө тэсэхгүй байна

Өвдөлтөө тэсэхгүй байна

10 Арай ч дээ

Мөн энэ ёслолд оролцоогүй эмэгтэй хүү төрүүлж чадахгүй гэсэн мухар сүсэг бий.

Арай ч дээ

11 Ёслолд оролцсоны дараах мөргөл

Египет улсад 1997 онд энэ ёслолыг үйлдэхийг хориглосон ч зарим гэр бүл нууцаар энэ үйлийг хийсээр байгаа юм. Үүнээс болоод эрүүл бус орчинд мэс ажилбар хийх нь нэмэгдэж байгаа аж.

Ёслолд оролцсоны дараах мөргөл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()