"Кайзен" - Залхуурлыг ялан дийлэх Япон арга

Хүн төрөлхтний бараг 80 хувь нь тогтмол ямар нэгэн зорилго тавьдаг ч төдийлөн хүрч чаддаггүй. “Би одоохондоо бэлэн биш байна. Дараа долоо хоног, дараа сараас эхлэе” хэмээн хойшлуулсаар л байдаг. Заримдаа бидэнд зорилгодоо хүрэх анхны алхмыг хийхэд хүртэл зориг дутдаг. Товчхондоо бид залхууралдаа дийлдэж, шалтаг тоочсоор байдаг юм. Ингээд та бүхэнд залхууралтай тэмцэх Японы шилдэг аргыг хүргэе. 

"Кайзен" - Залхуурлыг ялан дийлэх Япон арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"Кайзен" буюу нэг минутын зарчим

Япон соёлд “кайзен” хэмээх уламжлал байдаг бөгөөд энэ нь өөрийгөө тогтмол өөрчлөхөд чиглэгдсэн “нэг минутын зарчим” юм. Энэхүү арга барилыг хэрэгжүүлэхэд маш хялбар. Тухайн хүн өдөр бүр тодорхой нэг цагт ямар нэг зүйлийг нэг минутын турш хийнэ. Хамгийн залхуу хүн ч энэ даалгаврыг амархан биелүүлж чадна. Хэрвээ та 30 минутаас дээш хугацаа зарцуулах зүйлийг тогтмол хойшлуулдаг бол  нэг минутын чөлөөг өөртөө ямар ч тохиолдолд гаргаж чадах болов уу.

Өдөр бүр нэг минутын турш хийх даалгавар нь юу ч байж болно. Жишээлбэл: гар дээр суниах, ном унших, гадаад хэл сурах гэх мэт.  Нэг минутын дотор танд тухайн хийж буй зүйлтэй тань холбоотой таагүй мэдрэмж төрж амжихгүй бөгөөд харин ч аз жаргал, тайвшрал мэдрүүлнэ. Ийнхүү энгийн бяцхан алхмыг хийснээр та амжилтад хүрэх, өөрийгөө өөрчлөхөд нэг алхам ойртож байгаа юм.

"Кайзен" буюу нэг минутын зарчим

Кайзен зарчим нь анх Япон улсад үүссэн байна. Кайзен гэдэг нь “төгсгөлгүй үргэлжлэх өөрийгөө хөгжүүлэлт” гэсэн утгатай. Энэхүү арга барилыг Масааки Имаи анх гаргасан бөгөөд тэрээр уг аргыг бизнес болон хувь хүний хөгжилд хэрэглэх боломжтой гэж үзсэн байна.

“Нэг минутын зарчим” –ын  талаар анх сонсоход  хуурамч, үр дүнгүй, утгагүй зүйл мэт санагдана. Ялангуяа барууны оронд амьдарч байсан иргэд энэ тал дээр үл ойшоосон байдалтай ханддаг бөгөөд тэд маш их хүч хөдөлмөр зарцуулснаар амжилтад хүрэх боломжтой гэж үздэг юм. Гэвч хүнд хөдөлмөр, зав чөлөөгүй ажиллах нь тухайн хүнийг залхааж, зорьсон зорилгодоо хүрч чадахгүйд хүргэдэг. Харин кайзен арга барилыг хүн бүр хэрэгжүүлж чадна. Жишээлбэл: Японд заах арга барилыг сайжруулахын тулд кайдзенийг ашигладаг байна.

Нэн түрүүнд та зорилгоо тодорхойлоход л хангалттай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()