Бэлгийн гаж донтой хүмүүс

Хүн бүр өөр өөр билээ. Үүний нэгэн адилаар бэлгийн чиг хандлага ч бас адилгүй юм. Ихэнхи нь биш ч хүмүүсийн зарим нь элдэв янзын бэлгийн гаж донтой байх юм. Иймээс танд хамгийн хачирхалтай бэлгийн гаж донг сонирхуулъя. Энэ нь нэг төрлийн гаж зуршил, сэтгэхүйн доголдолтой холбоотой зүйл юм. 

Бэлгийн гаж донтой хүмүүс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Анаклитизм

Нялх хүүхэд болон живхнээс таашаал авдаг хүмүүсийг шинжлэх ухааны хэлэнд “Анаклитизм” гэж нэрлэдэг. Тэд хүүхдэд сүү өгөх, өгзгөнд нь тальк түрхэж өгөх зэрэгтээ таашаал авч байдаг байна. Мөн бохирдуулсан живхийг аван хадгалж, үнэртэх нь ч байдаг гэнэ.

Анаклитизм

2 Трансвеститофилиа

Энэ нь ерөнхийдөө трансжендер хүмүүсийг хэлнэ. Тэд хэдий өөрсдийн сэтгэл санаа, бэлгийн чиг хандлагаа даган эмэгтэй болохыг хүсэвч зориг нь хүрдэггүй байна. Гэтэл Халловин Керри (Halloween Kerry) гэх 4 хүүхэдтэй, хүнтэй суугаад 20 жил болсон эр өөрийн бэлгийн чиг хандлагаа даган арьсан эмэгтэй хүний бие хийн, тэрийгээ өөрөө өмсөн явдаг байжээ.

Трансвеститофилиа

3 Вампиризм

Цусанд дурлан, шунах донг нэрлэдэг байна. Цус үнэртэн, онцгой таашаал авдаг аж.

Вампиризм

4 Аксиллизм

Энэ төрлийн донтой хүмүүс нь суганаас таашаал авдаг байна. Тэд бүр шөнөдөө үс ихтэй сугыг зүүдэлж хонодог бөгөөд зарим нь суганы хөлс үнэртэхээр фитнес төвийг зорьдог байх юм. Судалгаанаас үзэхэд аль ч улсын нийт хүн амын 0,001% нь ийм донтой байдаг аж.

Аксиллизм

5 Мазохизм

Хүн бүр сексийн сэрэл, хүслээ өдөөж байж түүнээсээ таашаал авдаг. Тэрний нэгэн адилаар “мазохизм” нь сексээс таашаал авах бас нэгэн арга. Гэхдээ мазохистүүд нь өөрийгөө цохиулж, алгадуулан тарчлаан таашаал авдаг хүмүүс байдаг аж.

Мазохизм

6 Электрофилиа

Аргентиний дарангуйлалын үед нууц зандалчид хүмүүсийн бэлэг эрхтэнг нь тогонд цохиулан тамалж таашаал авдаг байжээ. Ялангуяа шоронгийн хоригдлууд энэхүү аймшигт яргалалд өртдөг байсан гэнэ.

Электрофилиа

7 Ретифизм

Үүнийг өөрөөр эмэгтэйчүүдийн гутланд дурлах дон хэмээдэг. Учир нь эрчүүд эмэгтэй хүний гутлыг харан таашаал авах тохиолдол байдаг аж. Тэд өндөр өсгийт гутал цуглуулан, нүдний цөцгий мэт хайрлан, үнсэж, тэврэх зэргээр өөрсдийн донг дарж, таашаал авч байдаг гэнэ.

Ретифизм

8 Меринтофиль

Эртний Египетчүүд мумми хийн тухайн хүний биеийг битүү ороож саванд хийн хадгалдагтай адил юм. Энэ өвчнөөр донтсон хүмүүс өөрийн бүх биеэ ямар нэг зүйлээр ороон зөвхөн амьсгалах зай үлдээн таашаал авдаг байна. Эсвэл хамтрагчаа ороож, түүнтэй хурьцах ч тохиолдол байдаг.

Меринтофиль

9 Псевдозоофиль

Амьтны хүрээлэнд очин аймшигт амьтан харсан хүүхдүүдийн 99,99% айн тэндээс хурдан явахыг хүсдэг бол 0,01% нь “ Псевдозоофиль” донтой буюу амьтад харж таашаал авдаг байна. Тэд өөрсдөө ч үүнийгээ мэддэггүй ба том болсон хойноо энгийн нэгэн болох магадлал ч байдаг аж. Ихэнхи нь өөрийгөө амьтан гэж төсөөлөн эсвэл хавьтагчаа амьтнаар төсөөлөн секс хийдэг байна.

Псевдозоофиль

10 Фрактурофиль

Энэ төрлийн донтой хүмүүс нь корсет өмссөн, биеэ боосон болон гипстэй хүүхнүүдийг хүсдэг байна. Ийм донтой хүмүүс заримдаа эмнэлэг очиж, гипстэй хүмүүсийг харж таашаал авдаг бол зарим нь бүр хамтрагчаа гипстэй болтол нь зодсоныхоо дараа секс хийдэг аж. 

Фрактурофиль

11 Макрогинофиль

Хэт өндөр эмэгтэйчүүдийг хүсч, мөрөөддөг түүнээсээ таашаал авдаг хүмүүсийг хэлдэг байна. Андрэна (Andrena) гэх Америкийн бөхийн аварга эмэгтэй нь 1,91 см өндөр бөгөөд түүнд шүтэн бишрэгчидээс нь өдөр бүр 50 захиа ирдэг байсан гэнэ. Тус захианы эздийн ихэнхи нь“Макрогинофиль” донтой буюу өндөр бүсгүйчүүд хүсдэг хэмээн сэтгэл судлаач Глориа Брэйм (Gloria Brame) дүгнэж байжээ.

Макрогинофиль

12 Пигмалионизм

Хиймэл хүүхэлдэйд дурлах, тэднийг барьж илж таалж таашаал авах явдал юм. Энэ нь голчлон эрчүүдэд тулгардаг байна. Тэдэнд хүүхэлдэй нь хөдлөхгүй, дугарахгүй, ямагт өөрийнх нь хүслээр байх зэрэг нь таалагддаг болохоор энэхүү өвчнөөр донтдог байна.

Пигмалионизм

13 Альгаматофиль

Энэ нь дээрх “Пигмалионизм”-тай амьд биш зүйлст хүрч таашаал авдаг гэдгээрээ адил төстэй юм. Гэхдээ “Альгаматофиль” нь амьд бус хөшөө, баримал зэрэг чулуун биетэд хүрснээр онцгой таашаал авдаг байна.

Альгаматофиль

14 Морфофиль

Нийт эрэгтэй хүмүүсийн 10-15% нь махлаг буюу илүүдэл жин ихтэй бүсгүйчүүдэд дуртай байдаг байна. Үүнийг “Морфофиль” гэнэ. Эрчүүд голчлон зурагт, сонин сэтгүүл зэргээс тарган бүсгүйчүүдийн зургийг харж таашаал авдаг байна.

Морфофиль

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()