Загварлаг хумсны будалтууд

Эмэгтэй хүний нэрийн хуудас бол гар гэх ойлголт бий. Тиймээс ч бүсгүйчүүд маань хумсныхаа будалтад ихээхэн анхаарал хандуулдаг бөгөөд хумс будалтын загвараа сонгох гэдэг багагүй асуудал учруулдаг. Тэгвэл бид танд энэ хавар цахим сүлжээнд тренд болж буй хумс будалтын загвараас хүргэж байна.

Загварлаг хумсны будалтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Сүүлийн үед толин тусгал бүхий будалт алдартай болж байгаа бөгөөд уг будалтыг тусгай гялалзсан нунтгаар хийдэг. Харин ямар өнгө сонгох нь таны дур юм. Ерөнхийдөө энэ хавар гялалзсан хээ угалз бүхий хумс моодонд орж байгаа аж.

Мөнгөлөг смайл

Энэхүү 2D мөнгөлөг, смайл бүхий френч таны сэтгэл санааг сэргээж, хаврын урин дулаан уур амьсгалыг оруулах болно.

Мөнгөлөг смайл

Дусал

Хэрвээ та энгийн френчээс залхсан бол үзүүр хэсэгтээ гялалзсан бөмбөлөг бүхий френчийг хийж болно. Энэ нь зуны халуунд хайлж буй зайрмаг мэт харагдаж байгаа биз.

Дусал

Солонгон френч

Френч яагаад заавал цагаан өнгөтэй байх ёстой гэж. Хумсныхаа үзүүрийг өнгө өнгөөр будах солонгон френчийг сонирхоод үзээрэй. Бүх төрлийн хувцастай зохицох төгс будалт гэхэд болно.

Солонгон френч

Гялалзсан ягаан

Яг энэ будалтыг хийхэд ягаан нунтаг бодсыг ашигласан байна. Хэрвээ та гялалзсан, ягаан зүйлд дуртай бол энэ таны сонголт байх болно.

Гялалзсан ягаан

Давхар френч

Френч будалтын бас нэгэн шинэчилсэн хувилбар гэхэд болно. Хумсны үзүүрт байх 2 зураас нь бусдын анхаарлыг ихээр татах бөгөөд нэгэн хэвийн дасал болсон маникюрыг өөрчлөх боломжтой болохыг харуулж байна.

Давхар френч

Гялалзсан шавар

Энэхүү маникюрыг хальтхан харах юм бол учрыг нь төдийлөн ойлгохгүй болов уу. Тиймээс хүмүүсийн харц таны хумсан дээр бууна гэдэгт бэлтгэлтэй байгаарай.

Гялалзсан шавар

Ягаан алт

Ерөнхийдөө уламжлалт френч будалттай адил хэдий ч үзүүр нь цагаан бус харин алтлаг болон зэс холилдсон байх болно.

Ягаан алт

Тугалган цаас

Энэхүү жижиг олон өнгийн тугалган цаас бүхий будалт 2000 оны эхэн үеийг санагдуулна. Уг будалтыг хийхэд заавал салон орох шаардлагагүй. Та зүгээр л өөрөө өнгө өнгийн тугалган цаасыг хумсан дээрээ замбараагүй наахад л хангалттай.

Тугалган цаас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()