Хүмүүс “Youtube”-ээр хэрхэн мөнгө олдог вэ?

2005 оноос хойш дэлхийн видео бичлэгний нэгдсэн “Youtube” сайт ихэд эрчээ авч, залууст асар их боломжийг олгож байгаа билээ. "Youtube" нээгдсэнээр хэн ч өөрийн бичлэгээ байршуулах боломжтой болсон төдийгүй, хайсан бүх л бичлэг, кино, дуугаа ганцхан товчоор хайгаад үзчих хөгжлийн шатанд хүрсэн юм. Энгийн хүмүүс бичлэгээ олонд хүргэн, инээд хөөр, баяр баяслыг түгээдэг бол харин зарим хүмүүс түүгээрээ хэдэн сая долларыг олж, саятан тэрбумтнуудын эгнээнд алгуурхнаар нэгдэж байна. Ингээд та бүхэндээ “Youtube” сайтаар хөлжсөн 15 саятанг танилцуулья.

Хүмүүс “Youtube”-ээр хэрхэн мөнгө олдог вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

15 Раян Хига - 2 сая доллар

Япон залуугийн “Youtube”-д ашигладаг нэр нь “Нигахига” (Nigahiga) юм. Раян Хигагийн дурын нэгэн хошин бичлэгийг 2 тэрбум удаа үзсэн байдгаас гадна 14 сая байнгын үзэгч, хэрэглэгчтэй гэнэ. Тэрээр Хавайд төрсөн ба саяхан Невада мужийн Лас Вегас хотод нүүн ирж “Невадагийн их сургууль”-д жүжиг, киноны ангид сурч байгаа аж. Анх алдартай дуунууд дээр ам барьж (Lip Sync), түүгээрээ бичлэг хийн “Youtube”-д байршуулж байжээ. Гэтэл түүнийг бичлэг хуулбарласан хэмээн хаяг, бүртгэлийг нь устгасан боловч Раян өөр шинэ зүйлс бодон олж, өмнөхөөсөө л илүү алдар нэрд гарсан юм.

Раян Хига - 2 сая доллар

14 “TheBajanCanadian”- 2 сая доллар

Түүний нэрийг “Мич Хьюз” (Mitch Hughes) гэдэг ба “TheBajanCanadian” гэх нэрээр цахим ертөнцөд алдаршсан юм. Тэрээр “Call of Duty”  цуврал киноны видео тоглоомын хувилбарыг хийснээр алдартай болжээ. Гэвч 2012 он гэхэд хүмүүс түний хийсэн видеоноос уйдан үзэхээ больсон байв. Харин дараа нь бидний сайн мэдэх “Minecraft” тоглоомыг бүтээн, бичлэгээ “Youtube” хуудсанд байршуулсан нь хүмүүсд ихэд таалагдан түүнд сая саяар тоологдох хөрөнгийг өгсөн билээ. Одоогоор тэр 3.6 сая байнгын үзэгчтэй төдийгүй 680 сая удаагийн хандалт авсан нийт 2,500 бичлэгтэй байгаа юм.

“TheBajanCanadian”- 2 сая доллар

13 “The Fine Brothers”- 2.4 сая доллар

Бэнни (Benny) болон Рафи Фаян (Rafi Fine) хэмээх төрсөн ах дүүс “The Fine Brothers” хэмээх нэрээрээ 2010 оны 10-р сараас эхлэн “REACT” гэх цуврал бичлэгийг олонд түгээсээр ирсэн билээ. Энэ нь дотроо “Kids React”, “Teenagers React” болон “Elders React” гэсэн төрлүүдтэй. Ах дүүс 3 сая байнгын үзэгчтэй бөгөөд тэдний бичлэгийг хүмүүс давтагдсан тоогоор 283 сая удаа үзсэн байна.

“The Fine Brothers”- 2.4 сая доллар

12 “Epic Rap Battles”- 2.4 сая доллар

Тэднийг цахим ертөнцийн хамгийн амжилттай "бизнесмэнүүд" гэж хэлэхэд хилсдэхгүй. 2010 оны 9-р сард Лилёд Эхикүст (Lloyd Ahlquist) болон  Пэтр Шакоф (Peter Shukoff) нар дуучин Жонн Ленон (John Lennon) болон Билл Орэйли (Bill O’Reilly) нарын дүрд хувиран, хоорондоо рэп тулаан хийж байгаа бичлэгээ “Youtube”-д байршуулжээ. Энэхүү гайхалтай санаа нь олон мянган хүнд таалагдсанаар, тэд үргэлжлүүлэн бичлэгүүдээ хийсээр байгаа аж. Харин өнөөдөр тэдний бичлэгийг 1.4 тэрбум удаа үзсэн бөгөөд 11 сая байнгын үзэгчтэй гэнэ шүү.

“Epic Rap Battles”- 2.4 сая доллар

11 “CaptainSparklez”- 2.8 сая доллар

“CaptainSparklez” гэх нэрээр алдаршсан Жордан Мэрон (Jordan Maron) нь  “Youtube” хуудсанд ганцаарчилсан тоглоомын бичлэг оруулдаг байна. Тэрээр 8.1 сая байнгын үзэгчтэй ба “Minecraft” тоглоом тоглож байгаа бичлэгээ хүмүүст түгээж, сүүлд “Gangnam Style” дууг “Minecraft Style” хэмээн нэрлэн, хошин бичлэг оруулсан нь хүмүүст машид таалагдан хэдхэн өдрийн дотор сая сая хүний хүртээл болсон юм.

“CaptainSparklez”- 2.8 сая доллар

10 “HolaSoyGerman” - 3 сая доллар

“Youtube” хуудаснаа 20 сая гаруй байнгын үзэгчтэй Герман Аранис (German Aranis) гэх залуу нь хошин болоод хөгжилтэй бичлэгүүдийг олонд түгээдэг байна. 2011 онд тэрээр анхны бичлэгээ байршуулсан ч төдийлэн амжилт олоогүй аж. Гэвч тэр бууж өгөлгүй үргэлжлүүлэн бичлэгээ хийсээр олны танил болж чадсан юм. Хүмүүст түүний хошин зан чанар, яриасаг байдал болоод сайхан царай нь таалагддаг гэжээ.

“HolaSoyGerman” - 3 сая доллар

9 “Jenna Marbles”- 3 сая доллар

“Jenna Marbles” гэх нэрээр “Youtube” хуудаснаа алдаршсан Жэнна Морэй (Jenna Mourey) 2010 онд “How To Trick People Into Thinking You’re Good Looking” буюу “Хүмүүст өөрийгөө хэрхэн царайлаг харагдуулах вэ?” гэсэн бичлэг олонд хүргэсэн ба эхний долоо хоногтоо л хүмүүс 5.3 сая удаа үзсэн байжээ. Харин одоогоор тэр 14 сая байнгын үзэгчидтэй бөгөөд 1.7 тэрбум гаруй хандалт авсан байдаг аж. Жэнна ерөнхийдөө эмэгтэйчүүдэд хэрэг болохуйц зөвлөгөөг хүргэдэг юм.

“Jenna Marbles”- 3 сая доллар

8 “Ray William Johnson”- 4 сая доллар

Рэй Виллиам Жонсон (Ray William Johnson) нь өөрийн “Equals Three” гэх хошин бичлэгээрээ алдаршсан нэгэн юм. 2011 онд Рэй-ийн бичлэгүүд “Youtube” хуудас дахь хамгийн их үзсэн 20 бичлэгийн 6-р байранд орж байв. Тэрээр 12 сая байнгын үзэгчтэй бөгөөд  “Youtube” хуудсанд өөрийн гэсэн байр суурийг эзэлж, нэр алдраа түгээж яваа билээ.

“Ray William Johnson”- 4 сая доллар

7 “Smosh”- 6 сая доллар

Яан Хэкокс (Ian Hecox) болон Энтони Падилла (Anthony Padilla) нар нь 6-р ангиасаа эхлэн найзалсан ба хамтран бичлэг хийн хүмүүст танигдсан юм. 2005 онд тэд өөрсдийн анхны бичлэгээ хүргэсэн ч амжилт олоогүй байна. Энэ нь тэднийг зогсоож чадаагүй бөгөөд цаашлаад асар их амжилтанд хүргэх гол түлхэц нь болсон гэхэд хилсдэхгүй . Тэд “Smosh” нэртэй цуврал хошин бичлэг “Youtube” хуудсанд байршуулж эхэлснээр хэдэн зуун сая хандалт авсан аж.

“Smosh”- 6 сая доллар

6 “Toby Turner”- 6.2 сая доллар

Тоби Төрнэр (Toby Turner) хэмээх энэ залууг хүмүүс “Tobuscus” болон “TobyGames” гэх нэрээр нь андахгүй. Тэрээр 2006 оны 5-р сараас эхлэн өөрийн бичлэгээ олон дэлгэж эхэлсэн аж. Хошин болоод сонирхолтой бичлэгийг байршуулдаг тэрээр өдгөө 15.1 сая байнгын үзэгчидтэй болсон юм.

“Toby Turner”- 6.2 сая доллар

5 “The Yogscast”- 6 сая доллар

2008 онд Лэвис Брэндли (Lewis Brindlay) гэх эр “The Yogscast” бичлэгийг бий болгожээ.  “The Yogscast” нь "MMO World of Warcraft" болон “Minecraft” зэрэг тоглоомуудын бичлэгээрээ алдартай болсон юм. Өдөр бүр хэдэн сая хүн Лэвисийн бичлэгийг үздэг аж.

“The Yogscast”- 6 сая доллар

4 “BluCollection”- 6.5 сая доллар

“BluCollection” буюу тус бичлэгийг хийдэг хүн нь өөрийн царайгаа бусдад харуулдаггүйгээрээ онцлогтой. Тэрээр олон төрлийн тоглоомнуудыг үйлдвэрлэдэг бөгөөд үүнийгээ дүрсжүүлэн хүмүүст танилцуулдаг аж. Түүний бичлэгүүд өдөр ирэх тусам хүүхдүүд болон эцэг эхчүүдэд илүүтэй хүрч, хэдэн тэрбум үзэгчтэй болоод байгаа билээ. Зарим нь бүр түүний тоглоомуудыг хэрхэн худалдаж авах талаар ч асуудаг гэнэ шүү.

“BluCollection”- 6.5 сая доллар

3 “PewDiePie”- 9 сая доллар

Фэликс Арвид Альф Кэжэйлбэрг ( Felix Arvid Ulf Kjelberg ) нь шинэ бичлэг оруулах бүрт өдөртөө л 4 сая хандалт авдаг бөгөөд 35 сая байнгын үзэгчтэй аж. Түүний хошин байдал, нийгмийн хэцүү тулгамдсан асуудлыг егөөдөн харуулж байгаа зэрэг нь үзэгчидэд маш их таалагддаг гэнэ.

“PewDiePie”- 9 сая доллар

2 “Zoella” - 7.2 сая доллар

Түүний нэрийг Зое Саг (Zoe Sugg) гэдэг бөгөөд “Youtube” хуудсанд жинхэнэ үнсгэлжингийн үлгэрийг бүтээсэн юм. Тэрээр 18 настай байхаасаа эхлэн хүмүүст гайхалтай санаанууд, зөвлөгөө зөвлөмж зэргийг дэлгэдэг байжээ. 2009 онд Зое загварын компанид ажилд орж, сурж мэдсэн зүйлсээ бусадтай хуваалцсанаар олон сая үзэгчтэй болсон юм. 2014 оны 11-р сард түүний “‘Girl Online” хэмээх ном худалдаанд гарснаар хамгийн хурдан хугацаанд борлогдсон номоор тодрон, дээд амжилтыг эвдсэн аж.

“Zoella” - 7.2 сая доллар

1 “DisneyCollectorBR”- 13 сая доллар

Баримлын шавраар төрөл бүрийн сонирхолтой тоглоомуудыг өөрийн гараар урлан, түүнийгээ дүрсжүүлэн хүргэдэг энэ бүсгүй өөрийн царай болон хувийн мэдээллээ хэзээ ч олонд ил болгож байсангүй. Түүний тухай ганц тодорхой зүйл гэвэл Бразил гаралтай аж. Хийсэн бичлэгүүд нь насны хязгааргүйн дээр, маш сонирхолтой, хүүхдүүдэд зөв үлгэр дууриал үзүүлэхүйц байдгаараа давуу талтай. 

“DisneyCollectorBR”- 13 сая доллар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()