Амьдрах хувьтай төрсөн азтай залуу

Дэлхий дээр маш олон төрлийн өвчин байдаг бөгөөд заримыг нь эмчлэх боломжгүй байх нь бий. Тэгвэл нэгэн эдгэшгүй өвчин туссан Хятадын иргэн Ли Хуа нь 28 жилийн турш тал биетэй буюу нуруугаараа талласан байдалтай амьдарч байжээ. Түүнд эмч нар анкилорик спондилит гэх оношийг тавьж байсан юм. 

Амьдрах хувьтай төрсөн азтай залуу
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

46 настай Хятадын иргэн Ли Хуад (Li Hua) эмч нар 1991 онд анкилорик спондилит буюу үе мөчний архаг үрэвслийн оношийг тавьж байжээ. Улмаар өвчин маш хурдан тархаж, хэсэг хугацааны дараа тэрбээр бүхэлдээ бөгтийж, толгой нь өвдөгтэйгөө нийлсэн байна.

Ли Хуа өөрөө явж, толгойгоо өргөж, сууж, тэгшхэн хэвтэж чадахгүй болсон бөгөөд энэ бүх хугацаанд ээж нь түүнийг халамжилж байжээ.

Гэхдээ сүүлийн 5 жилийн хугацаанд залуугийн биеийн байдал илүү муудаж, хоол идэх болон толгойгоо өргөх оролдлогыг хийх үед маш их өвдөлтийг мэдэрч эхэлжээ. Учир нь түүний эрүү болон ташааны хооронд ердөө 5 см-ийн зай л үлдсэн байсан юм. Ингээд залуугийн гэр бүлийн гишүүд үнэтэй бөгөөд маш аюултай хагалгааг хийлгэхээр шийдсэн аж.

Анхандаа эмч нар энэхүү хагалгааг хийхээс татгалзаж байсан бөгөөд хагалгаа хийх нь түүний амь насанд аюултай гэж дүгнэж байжээ. Гэхдээ 2019 оны 5-р сард залууд хагалгаа хийхийг зөвшөөрсөн Тао Хуэйрен гэх профессор гарч ирсэн ба тэрбээр Шэньжаны Их Сургуулийн нуруу нугас, гэмтлийн мэс заслыг хариуцдаг юм.

Профессор Хуйэрен өмнө нь маш олон хүндрэлтэй хагалгааг хийдэг байсан ч энэ төрлийн хагалгааг анх удаа хийжээ.

Хагалгаа 4 үе шаттайгаар хийгдсэн бөгөөд энэ бүх хугацаанд эмч нар түүний мөгөөрсийг хугалж, дахин нийлүүлж байсан юм.  Азаар хагалгаа амжилттай болж, одоо Ли Хуагийн нуруу тэгш болсон нь түүнд хэвтэх, суух, толгойгоо өргөх, хоолоо энгийн хүн шиг идэх боломжийг олгосон байна.

Хуэйрен эмч: “Хэдхэн сарын дараа Ли Хуа зүгээр алхаж, ахуйн ажлаа хийж чадна. Мэдээж, хүнд дасгал хийх, цанаар гулгах, боксоор хичээллэх зэрэг нь хориотой” гэж хэлжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()